Баян хүмүүсийн ядууст өгөх дуртай 10 зөвлөгөө. Тэгсэн хэрнээ өөрсдөө үүнийгээ огт тоодоггүй!

1

Санхүүгийн хямралаас хэрхэн гарах тухай саятнуудын өгсөн хэдэн мянган зөвлөгөө интернетэд байдаг. Баян хүмүүс ном бичнэ, лекц уншина бас ярилцлага өгнө. Тэр болгоныг нь бид дутуу хөтүү амьдралаа жоохон ч гэсэн сайжруулах санаатай үг дуугүй сонсоно. Харин тэдний хэлж өгсөн лайфхакын зарим нь ямар ч нэмэргүй байх ажээ.

Баячуудын ямар зөвлөгөө хэрэггүй болохыг та бүхэндээ танилцуулах гэж байна.

1. Баян хүмүүс эхнэр/нөхрөө сонгохдоо ямар нэгэн онцгой зарчим баримталж салахгүй байхыг хичээдэг

© Depositphotos

Ямартай ч, хэрхэн саятан болох тухай нийтлэлд ингэж бичдэг. Financial Times-ийн экспертийн ажигласнаар, Forbes-ийн жагсаалтад багтсан нэн баян хүмүүсийн 40% нь салсан, харин зарим нь хэд хэдэн удаа салж нийлсэн байх ажээ. Билл Гейтс мэтийн гарын таван хуруунд багтах хэд нь л эхнэртэйгээ 20 эсвэл түүнээс дээш жил хамтдаа амьдарчээ.

Амжилттай яваа эрчүүд өөрийнхөө хүрээллээс эхнэрээ сонгодог гэж сэтгэл судлаачид ярьдаг: баян эцэг эхийн өв залгамжлагч, бизнес эрхлэгч бүсгүй эсвэл эрдэмтдийн зэрэг дэвтэй эмэгтэй. Баян эмэгтэйчүүдийн хувьд зарим нь бүр гэрлэхийг ч бодохгүй, эсвэл өөртэйгөө адил түвшний орлоготой эр хүнтэй суухыг боддог. Үнэндээ нэгдсэн ямар нэгэн зарчим байхгүй: баячууд өөрийн хүрээний хүнтэйгээ л харилцаанд орж байгааг бодох хэрэгтэй. Харин гэрлэлтээ бат бөх хадгалж үлдсэн тэрбумтнуудын тухайд тэдний хувьд салалт маш өндөр үнэтэй болох гээд байгаад гол шалтгаан оршино. Жишээ нь, Amazon-ы үндэслэгч Жефф Безос эхнэрээсээ салсны дараа дэлхийн хамгийн баян хүн байхаа больсон: тэр эхнэртээ 38 тэрбум доллар төлсөн гэдэг.

 

2. Эргэн тойрны хүмүүстэй харилцах чадвар нь амжилттай хүмүүсийн хамгийн чухал чадвар

© From Prada to Nada / Gilbert Films

Судалгаанаас харахад, баячууд эргэн тойрны хүмүүст бага анхаарал хандуулдаг. Хэд хэдэн удаагийн туршилтуудаар ч батлагдсан юм. Амжилттай яваа хүмүүс сэтгэл хөдлөлдөө тэр болгон автаад байдаггүй мөн жирийн хүний өмнөөс сэтгэл нь нэг их зовдоггүй. Саятнууд өөрийнхөө ертөнцөд л амьдарч байгаа, тэр хүрээллээсээ ч гарах хүсэлгүй. Тэд зөвхөн өөрт сонирхолтой хүмүүстэй л харьцана. Ашиггүй гэж бодсон хүмүүстэйгээ дотносоод байх хэрэг тэдэнд байхгүй ажээ.

 

3. Зоос болгоныг хэмнэнэ, харин дараа нь банкинд хуримтлал үүсгэнэ

© maitree rimthong / Pexels

Санхүүгийн орлого нь тогтворгүй хүмүүс банкинд мөнгөн хуримтлал үүсгэх нь зөв санаа байж болно. Гэхдээ баян хүмүүс банкны дансанд их хэмжээний мөнгө хадгалдаггүй. Саятнууд мөнгөө ажил хийхийг шаардана: санхүүгийн зах зээл, үл хөдлөх хөрөнгө эсвэл стартап-д хөрөнгө оруулалт хийдэг. Банк, мэдээж хуримтлалд зохих хэмжээний хүү өгнө, гэхдээ ханшийн уналт, татвар гээд жилийн дараа гэхэд орлого нь эрс буураад л явчихна. Тийм учраас Билл Гейтс 103 тэрбум доллартай гэдгийг сонсоод тэр их мөнгө сум үл нэвтрэх том сейфэнд хадгалагдаж байна гэж андуурав аа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр, түүнд энэ хэмжээний актив байна – хувьцаа, үл хөдлөх хөрөнгө гэх мэт. Санхүүгийн мэргэжилтнүүд аюулгүйн дэр бий болгохыг зөвлөдөг, харин дараа нь хөрөнгө оруулалт хийж эхэлнэ. Аюулгүйн дэр – байрны мөнгө, байрны зээл, даатгал зэрэг хагас жилийн турш бүх төлбөрийг төлөх хэмжээний мөнгөн дүн юм.

 

4. Худалдааны бэлэн кофе авч уухаа боль

© Velvet buzzsaw / Netflix

Кафегаас бэлэн кофе авч уухаас татгалзаад баяжиж эсвэл ядаж л хэмнэлт гаргаж чадах уу? Энэ бол нэг их анхаарч хэрэгжүүлээд байх зөвлөгөө биш юм. Өөрийгөө хүчээр сэргээх ундаа авч уухаа л боль гэвэл илүү үнэний хувьтай зөвлөгөө болно. За яах вэ, та өдөр болгон уух кофеноосоо татгалзъя гэж бодъё, гэсэн хэдий ч ханшийн уналт тэртээ тэргүй таны хадгаламжийн орлогыг бууруулна. Баян хүмүүс хэмнэлт гаргалгүй л яах вэ, гэхдээ өдөрт уух аяга кофегоо хэмнээд байх нь юу л бол.

 

5. Коллеж амжилтад хүрэхэд саад болно. Бүх тэрбумтнууд сургуулиа хаясан, тэглээ гээд муудсан зүйл алга

© tzaner Riley / Reshot

Стив Жобс, Билл Гейтс, Марк Зукерберг зэрэг өөр бусад баячууд коллежоо хаяж бизнес эрхэлсэн. Ажлын төлөө сургуулиа хаях нь саятан болох шууд зам бололтой. Үнэндээ тийм биш гэдгийг бид бүгд сайн мэднэ. Forbes-ийн жагсаалтад багтсан баячуудын дөнгөж 16% нь л коллеж төгсөөгүй, сургуулийн дипломгүй хүмүүс байна. Амжилттай хүмүүсийн (компанийн эзэн, алдартнууд, сэтгүүлчид) ихэнх хувь нь ямар нэгэн дээд мэргэжил эзэмшжээ. Статистик тоо ч сүүлийн өгүүлбэрийг батална. Мэргэжил хэдий өндөр байна, төдий чинээ орлого илүү байна. Тэгвэл Зукерберг, Гейтс болон Жобс гэсэн алдартай “бүтэлгүйчүүд”-ийг юу гэх үү?

Коллеж, сургууль эсвэл их сургуулиа орхиод саятан болно гэдэгт итгэхдээ бид амь өрсөхийн системчилсэн алдаа гаргаж байдаг бөгөөд нөхцөл байдлыг зөвхөн нэг өнцгөөс харуулж байгаа үндсэн мэдээллээс дүгнэлт хийх ажээ. Коллежид сурч байгаа хэдэн сая хүмүүсээс 30% нь нэгдүгээр курсын эхний семестрээс сургуулиа орхидог, тэдний ганц хоёр нь л саятан болж чаддаг байна. Бүтэлгүйтсэн бүхэл бүтэн армийн тухай ямар ч сонин нийтлэлд бичихгүй бас гаргахгүй, хэн ч түүгээр кино хийхгүй.

 

 

6. Яг л баян юм шиг биеэ авч явна

© Jeremy Bishop / Unsplash © JB Lacroix / WireImage / GettyImages

Энэ зөвлөгөө хамгийн амархан нь юм шиг: үнэтэй цаг худалдаж ав, шинэ машин байнга сольж уна, нөлөөтэй хүмүүстэй харилц, ингээд л өөрийн мэдэлгүй тэдний нэг болно. Ийм хэв маягийн амьдрал өндөр зардалтай, жирийн хүний санхүү яав ч дийлэхгүй. Саятан Грант Кардон бичихдээ: “Тогтмол их орлоготой болтол надад үнэтэй чамин цаг байсангүй, үнэтэй машин ч байгаагүй” гэжээ. Грант одоо ч энгийн л нэг Toyota Corolla унадаг, угтаа бол тэр хүссэн машинаа авах чадалтай хүн.

 

7. Бүх өрөө дараад дахиж өр тавих хэрэггүй

© Sharon McCutcheon / Unsplash © YTCount / Unsplash

Саятнууд өр тавихаас айдаггүй. Харин ядуучуудын хувьд өр гэдэг бол урьд хормойгоороо хойд хормойгоо нөхөхтэй л адил, баячуудын хувьд санхүүгийн хэрэгсэл юм. Амжилттай яваа хүн ухаалаг утасны шинэ загвар, том дэлгэцтэй зурагт худалдаж авах эсвэл хаа нэгтээ аялахаар банкнаас мөнгө зээлэхгүй. Баян хүмүүс илүү их мөнгө олох зорилгоор л зээл авна. Бизнес эрхлэгчийн толгойд стартап-ын сайхан санаа төрсөн ч мөнгө байхгүй бол банкнаас зээлнэ. Санхүүгийн зарим нэг зөвлөгч нарын үзэж байгаагаар, ипотекийн зээл нь санхүүгийн бас нэгэн зөв хөрөнгө оруулалт мөн, яагаад гэвэл танд актив үлдэж байгаа юм. Жишээ нь байр эсвэл байшин гэх мэт.

“Гоё харагдаж байна” гээд ухаалаг утасны зээл авч байгаа бол санхүүгийн боловсролын үүднээс маш том алдаа гаргаж байгаа юм. Хэрвээ гар утас таны ажил төрөлд хэрэгтэй эсвэл уг утсанд зарцуулснаас илүү их мөнгө олоход туслах гэж байгаа бол зөв хөрөнгө оруулалт болно.

 

8. Мөрөөдөл рүүгээ алх, айдаст бүү авт, эрсдэл хүлээ

© Sharon McCutcheon / Unsplash

Саятан болоход айдас саад болно гэж ямар ч илтгэгч танд хэлнэ. Баян болохын тулд эрсдэл хүлээх хэрэгтэй. Эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийхээс айдаггүй хүн хүссэнээрээ баяжиж чадна. Хөлгүй их баян хүнд л энэ зөвлөгөө тохирох байх шүү. Тэрбумтан хүн саяар нь алдаж болно, харин жирийн хүний хувьд эрсдэл гэдэг зүйл орох оронгүй болох, өрөнд унах, цаашлаад шүүхийн хаалга ч татаж мэднэ. Санхүүгийн мэргэжилтнүүд шалтгаангүйгээр эрсдэл хүлээхгүй байхыг зөвлөж байна.

 

9. Бүх саятнууд бас гоц ухаантнууд үүрээр босдог

© Victoria Heath / Unsplash © bruce mars / Unsplash

Нар мандахаас өмнө босож ажлаа эхлүүлэхэд илүү үр бүтээлтэй гэж үздэг. Жишээ нь, Pepsi-гийн ерөнхий захирал асан, Apple-ийн өнөөгийн захирал зэрэг бусад алдартай хүмүүс өглөөний 4 цагт босдог ажээ. Жирийн хүмүүс тэдний амжилтын нууц үүнд л оршиж байна гэж боддог. Харамсалтай нь, өглөө эрт бослоо гээд та саятан болохгүй, жишээ нь Стив Жобсын хувьд түүний ялалтын нууц бол яавч энэ биш. Та өөрөө л эртэч хүн биш бол өглөөний 4-5-6 цагт бослоо гээд юу ч өөрчлөгдөхгүй.

Харвардад хийсэн судалгаанаас харахад: та шөнийн шар шувуу юу, эртэч шувуухай юу хамаагүй, хамгийн гол нь нойрны дэглэмээ л баримтлах хэрэгтэй. Та өглөөний 5 цагт ажлын ширээний ард сууж байж болно эсвэл өдрийн 1 цагт ч сууж болно: бүтэн нойртой л хоносон бол та бүтээлчээр ажиллаж чадна. Байнга л дутуу нойртой яваад байвал яаж ч өглөө эртлэн босож суугаад саятан болж чадахгүй.

 

10. Та өөрөө бие даан амжилтад хүрэх боломжтой, ээж, аавын тусламжгүйгээр, зээл ч хэрэггүй

© nicogenin / Wikimedia Commons © Mark Hirschey / Wikimedia Commons

Бернар Арно (зүүн гар талынх)                    Уоррен Баффетт (баруун гар талынх)

Селфмейд тэрбумтан буюу өөрийн хүчээр их хөрөнгөтэй болсон хүмүүс. Forbes-ийн жагсаалтын бараг талаас илүү хувийг тэд эзэлнэ. Гэхдээ жагсаалтыг гаргаж байгаа хүмүүс бага зэрэг давсалдаг талтай. Баячуудын түүх үлгэр домгоос хол зөрүүтэй шүү. Тэд нийгмийн ангалаас өндийгөөгүй, харин ч амандаа алт зууж төрцгөөсөн. Селфмейд тэрбумтнуудын ихэнх нь баян эцэг эхтэй, нөмөр нөөлөгтэй харилцаа ихтэй.

Жишээ нь, дэлхийн хамгийн баян хүний нэг Бернара Арно – үйлдвэрлэгч, харин эцэг нь Уоррен Баффетт – нөлөө ихтэй томоохон улс төрч. Билл Гейтс-ийн өвөг эцэг нь хотын дарга, сенатор байсан, өвөө нь Үндэсний банкийг удирдаж байсан, харин эцэг нь том компанийн өмгөөлөгч хийдэг байжээ.

Ихэнх баячууд багаасаа л бүрэн хангамжтай байсан гэдгээ сайн мэддэггүй, тэд баян амьдралдаа дасаж өсөцгөөдөг.

Баячуудын өгсөн зөвлөгөөг та дагадаг уу эсвэл үлгэр домог гэж боддог уу?

32
ГоёГоё
16
ГайхмаарГайхмаар
10
ТэнэглэлТэнэглэл
7
БахархмаарБахархмаар
7
Ха ХаХа Ха
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *