
Байгалийн жам ёсоор бид шумуул, хачиг болон бусад шавьжинд хатгуулдаг. Эдгээр шавьжнуудад хатгуулснаар төрөл бүрийн өвчин тусах эрсдэлтэй байдаг нь нууц биш. Иймд ямар шавьжинд хатгуулснаа ялгаж мэддэг байх хэрэгтэй.
Арьс загатнах эсвэл өвдөх нь ихэвчлэн шавьжинд хатгуулсан үед илрэх шинж тэмдгүүд юм. Аз болоход ихэнх шавьжнууд хүний эрүүл мэндэд ноцтой аюул учруулах хэмжээнд хатгадаггүй. Сөрөг нөлөөтэй боловч яаралтай арга хэмжээ авбал тэр дороо эдгэдэг.
Хэдий тийм боловч зарим сээр нуруугүй амьтад /улаан шоргоолж, соно, бөхгөнө болон зөгий/-ын хатгалт нь их хэмжээний өвдөлт мэдрэхэд хүргэхээс гадна аюултай харшил үүсгэх нь бий. Түүнчлэн аалзны хор яаралтай эмчилгээ хийлгэхээс өөр аргагүйд хүргэдэг байна.
Таны мэдлэгт нэмэр болох үүднээс ямар шавьж яаж хатгадаг, хатгуулсан бол ямар арга хэмжээ авах ёстой талаар хэрэгтэй мэдээг танд хүргэхээр бэлтгэлээ.
1. Бясаа
Энэ шавьж арьсан дээр жижиг шарх үлдээдэг. Ихэнхдээ шарх нь улаан өнгөтэй байхаас гадна загатнуулна. Мөн ноцтой харшил үүсгэнэ: хавагнах болон цэврүүтэх гэх мэт.
Эхний ээлжинд авах арга хэмжээ: юуны түрүүнд шавьж хатгасан газрыг савангаар угаа. Ингэхдээ үрэвслийн эсрэг үйлчилгээтэй саван эсвэл гистамины эсрэг нөлөөтэй эм хэрэглэх хэрэгтэй.
2. Зөгий болон соно
Дээрх шавьжнуудын хатгалт нь арьсыг улайлгаж бас хавдуулдаг ба ингэхдээ дунд нь цагаан толбо үүсгэдэг байна. Зөгийн хор тийм ч аюултай биш, гэхдээ маш их өвтгөдөг. Хэрэв та ийм харшилтай бол яаралтай мэргэжлийн эмчид хандах хэрэгтэйг анхаарна уу.
Сонын хор илүү хортой. Хатгуулсны дараа 2-3 удаа арьс хавдана.
Эхний ээлжинд авах арга хэмжээ: Хавдар болон өвдөлтийг арилгахын тулд цагаан цуу эсвэл нимбэгийн шүүс /хүчил нь шавьжны хорыг саармагжуулна/-ээр хатгуулсан газраа угаана. Бас дээр нь мөс тавьж болно. Хэрэв шавьжны хатгуур арьсанд үлдсэн байвал үүнийг чимхүүрээр эвтэйхэн авах хэрэгтэй.
3. Нохой бөөс
Нохой бөөсөнд хатгуулбал үр дүнд нь арьс маш их загатнана. Нохой бөөс ихэнхдээ шагай болон хөл дээр хатгадаг. Ингэхдээ хэд хэдэн удаа хатгах ба жижиг хэмжээтэй, улаан толгойтой гүвдрүүнүүд үүснэ.
Эхний ээлжинд авах ёстой арга хэмжээ: арьсаа маажиж болохгүй – эс бөгөөс таны биед халдвар оруулна. Хатгуулсан газрыг ус болон савангаар угааж, дээр нь цайр /эсвэл өөр загатнахыг болиулах үйлчилгээтэй тос/-ын тос түрхэх хэрэгтэй.
4. Шумуул

Энэ шавьжинд хатгуулсны дараа арьсан дээр ягаан өнгөтэй гүвдрүү үүсдэг – загатнуулна. Тэр доороо харшил болж хувирах нь бага байдаг.
Эхний ээлжинд авах арга хэмжээ: онцгой зүйл хэрэггүй. Хатгуулсан газартаа тосон түрхлэг түрхэхэд л болно.
5. Аалз
Аалзанд хатгуулсан үед арьсан дээр улаан тууралт гарах, хавагнах болон арьсны зарим хэсэг газар өвдөх гэх мэт шинж тэмдгүүд илэрнэ эсвэл яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай болж ч мэднэ.
Ихэнх аалзанд хатгуулах аюул багатай байдаг /хар өнгөтэй бэлэвсэн аалз болон хээрийн аалзыг хэлээгүй болохыг анхаараарай/ учир айхтар санаа зовох хэрэггүй.
Эхний ээлжинд авах арга хэмжээ: хатгуулсан газрыг ус болон савангаар угааж дээр нь мөс болон мэдээ алдуулах эсвэл гистамины эсрэг үйлчилгээтэй эм бэлдмэл тавих хэрэгтэй. Хэрэв та хортой аалзанд хатгуулсан бол яаралтай мэргэжлийн эмчид хандах ёстой гэдгийг бүү мартаарай.
6. Хачиг
Хачиг бол хүнд хамгийн их аюул учруулдаг шавьж ба судас хагарах болон лаймын өвчин тусахад хүргэдэг байна. Энэ шавьжид хатгуулбал арьсанд тууралт үүсгэх ба давхар шархлуулна.
Хачиг хүний биед вирусыг халдварлуулахад 48 цаг зарцуулдаг ба иймд та ой модтой газраар явсан бол эмнэлэгт очиж үзүүлэх зайлшгүй хэрэгтэй болохыг анхаараарай.
Эхний ээлжинд авах арга хэмжээ: таны биед хачиг байхыг харсан бол аль болох хугацаа алдалгүй чимхүүрээр хачгийг авах хэрэгтэй. Ингэхдээ хачгийг арьстай ойр байх үед чимхүүрээр чимхэж, зөөлнөөр дээш татаж авна. Дараа нь хатгасан хэсгийг саван болон усаар сайтар угаана.
7. Шоргоолж
Улаан шоргоолж хатгахдаа давхар хордуулдаг ба энэ нь хүчтэй загатнуулж, арьсыг үрэвсүүлдэг байна.
Эхний ээлжинд авах арга хэмжээ: Хэдэн цагийн хугацаанд шинж тэмдэг хэвийн болохгүй бол шархан дээрээ кортизонтой түрхлэг түрхээрэй.
Хэзээ эмчид хандах ёстой вэ?
Олон хүн хорыг хэсэг хугацааны дараа гарч ирдэг тул тэвчиж чаддаггүй. Иймд та шавьж хатгасан газрыг хэдэн өдөр сайтар ажиглаж харах хэрэгтэй.
Дараах шинж тэмдэг илэрвэл болгоомжтой байх ёстой:
- Олон удаа хатгуулснаас болж хариу реакц үзүүлэх болсон
- Салст хурдацтай хавдах, арьс болон арьсны гүнд асуудал үүссэн
- Эрүүл мэнд дордсон /сульдах, толгой эргэх, тамиргүйдэх, хоолны дуршил буурах/
- Биеийн халуун нэмэгдсэн
- Амьсгал авах үед хүндэрсэн /удаан амьсгалж чадахгүй байх, амьсгал тасалдах/
- Зажлах эсвэл үг хэлэхэд хүндрэлтэй болсон
- Шарх бугласан
Шавьжид хатгуулахаас хэрхэн сэргийлэх вэ?
Харшил үүсэх эсвэл халдвар авахаас сэргийлж дараах аргуудыг мэдэж байх хэрэгтэйг мэргэжлийн эмч нар зөвлөж байна:
- Шавьж ихтэй газар байхаас татгалзах
- Шавьжийг өөртөө татдаг хоол хүнс идэхгүй байх, үнэр дарагч хэрэглэхгүй байх
- Ямар шавьжид хатгуулах эрсдэлтэй байгаагаа сайтар мэдэх
- Шавьжийн эсрэг үйлчилгээтэй түрхлэг түрхэх
- Мод ихтэй, намагтай бас өндөр зүлэгтэй газраар явахгүй байх
- Ой модоор явахдаа бие ил гарахгүй битүү хувцас өмсөх
- Аялал зугаалгаар яваад гэртээ ирэх үедээ биеэ сайтар шалгах /голчлон толгой, суга, чихний ар, хүйсний дотор, хоёр хөлийн хоорондох хэсэг, өвдөгний доогуурх хэсэг/
Ямар шавьжид хатгуулсан гэдгээ мэдэж авснаар гарах үр дагавраас сэргийлэх, эмчид хандах, хэрхэн арга хэмжээ авах гэх зэрэг олон ач тустай.
Та энэхүү хэрэгтэй мэдээг найз нөхөд болон ойр дотнын хүмүүстэйгээ хуваалцаарай.








Sakimato Yuki
2018/12/08 at 14:14
М. ЦолмонМ. Цолмон
Bulgan Bulgaa
2018/12/10 at 21:13
Shumuul muuhai amitan
Nomin Erdene
2018/12/11 at 00:03
Аалз