Таныг хэзээ нэгэн цагт таагүй байдлаас аврахад туслах автомашин ашиглалттай холбоотой 5 арга заль

2

Жолооч нар өөрсдийнх нь санааг зовоож байгаа асуудлаа шийдэх гэж автомашин эзэмшигчдийн групп руу хандах нь энгийн бөгөөд байнгын үзэгдэл болсон. Жишээ нь, халуунаар үлээлгэж байхад хянах самбараас яагаад хүйтэн салхи сийгээд байна вэ? Туршлагатай жолооч бусадтайгаа мэдлэг, ур чадвараа хуваалцах бөгөөд онцгой нөхцөл байдалд ямар арга хэмжээ авахыг ч зөвлөдөг байна.

Энэхүү нийтлэлээр та бүхэндээ жолооч нарт хэрэгтэй зарим нэг аргуудаас танилцуулна, нийтлэлийн төгсгөлд таныг бонус хүлээж байна: замд явахдаа өөрийгөө дээрэмчдээс хэрхэн хамгаалах вэ?

Автомашин эзэмшигч болгонд хэрэг болох дараах зөвлөгөөг танд хүргэе.

5. Бээлийний хайрцгийг хөргөгч болгон ашиглаарай

Орчин үеийн загварын автомашины бээлийний хайрцгийг нэмэлт зориулалтаар ашиглаж болохоор хийдэг болжээ. Өөрөөр хэлбэл энэ хэсэгт хавхлага суурилуулж агааржуулагчийн хүйтэн агаарыг ашиглаж болохоор хийгдсэн байна. Мэдээж мах хөлдөөж бол чадахгүй, гэхдээ ундаа зэргийг бол хөргөж дийлнэ, жишээ нь замд идэхээр бэлдсэн сэндвичээ хадгалах боломжтой юм.

Ийм “хөргөгч” байх хэрэгтэй эсэх тал дээр одоо болтол маргалдсаар байгаа: зарим нэг нь бардачканд хэрэггүй эд анги суурилуулсан гэх бол нөгөө хэсэг нь маш хэрэгтэй эд гэж үнэлжээ. Зарим нэг нь бүр нэмэлтээр хавхлага, хоолой худалдаж аваад өөрсдөө мини-хөргөгч хийцгээж байна.

 

4. Дугуйн гайк тайлах түлхүүрт хоолой углана

Танд дугуйгаа тайлах хэрэг гарсан бол Г-хэлбэрийн түлхүүрийг сонгохыг зөвлөе. Хэрээсэлсэн хэлбэрийг бодвол Г хэлбэрийн түлхүүрийг уртасгаж болох буюу нэмэлт хоолой углаж телескопи байдлаар ашиглана. Энэ тохиолдолд та хэт чанга гайкыг тайлахдаа өөрийнхөө биеийн жинг бүрэн ашиглах боломжтой болох ажээ.

 

3. Дугуй засвар хүртэл дугуйгаа түр нөхнө

Замд явж байхад хөдөлгөөнд оролцож байгаа бусад жолооч нараас дугуй чинь хагарчээ гэдгийг ойлгуулж хуруу гараараа заалгуулж байгаагүй хүн ховор болов уу. Жолооч болгоны ачааны бүхээгт дугуйны нөхөөс явдаггүй, ингээд л шууд дугуй солих хүнд ажилд ханцуй шамлан ордог.

Хэрвээ дугуй тань нүүрэн биш талаасаа хагараагүй буюу зураг дээр үзүүлсэн шиг талаас хагарсан бол – заавал запас дугуйгаар солих шаардлагагүй. Дугуйн засвар хүртэл аюулгүй хүрэхийн тулд зөөлөн, нягт биетэй материалаар зураг дээр харуулсан шиг түр нөхөөс тавьж болно. Хэрвээ дугуйг солихоос өөр аргагүй болсон бол гайкуудыг дараах дэс дарааллаар чангалбал илүү бат бөх бөгөөд найдвартай байх болно:

 

2. Ус болон хөлдөхөөс сэргийлэх шингэнээс бүрдсэн уусмал

Мөнгөө хэмнэлт гаргах үүднээс дулааны улиралд шил цэвэрлэх усны саванд зүгээр л ус хийчихдэг. Зуны улиралд тусгай бодис хэрэглэсэн ч гэсэн намрын эхний хүйтэн өдрүүдэд уг бодис хөлдөж усны савыг цуурахад хүргэнэ.

Зарим нэг жолооч нар шөнийн хэм -3-4 хэм хүрэхээр хөлдөхгүй тусгай бодис хэрэглэж эхэлдэг. Өдөр нь нэмэх хэм рүү ороод ирэхээр шингэн бодис ууршиж таагүй үнэр гаргана. Үүнээс зайлсхийхийн тулд хөлдөхөөс сэргийлсэн тусгай бодисыг усаар шингэлээрэй:

  • 2 литр бодисыг (-30 хэмд зориулсан) 1 литр цэвэршүүлсэн усаар шингэлнэ.

Ингээд 3 литр тусгай бодистой болж байгаа юм, ямартай ч -15-17 хэмийн хүйтэнд айх зүйлгүй.

 

1. Масло хийхдээ халив ашиглана

Юүлүүр байхгүй, тэгээд тосоо гадуур нь асгачих гээд байвал халив ашиглаарай. Магадгүй юүлүүрийн тос цэвэрлэх гэж зовж байснаас халиваа даавуугаар нэг шувтраад л цэвэрлэхэд хамаагүй амар юм уу?

 

Бонус: том зам дээрх дээрэмчдийн шинэ арга заль

Зургаас ажиглахад дугуйнд хадаас эсвэл шруп шааж ороогүй байна – энэ бол гуурс. Хэрвээ дугуйнд хадаас шаагаад орсон бол дугуй шууд хийгээ алдахгүй нэг хэсэгтээ явна. Харин гуурс шааж орсон бол шууд хий гарч эхэлнэ, энд л гол учир байгаа юм.

Хэрхэн, хэзээ энэ аргыг ашигладаг вэ? Дээрэмчид энэ муухай аргаа шөнө ашиглана, замын хөдөлгөөн эрс буурсан үед. Тэд зам дээр төмөр хоолойтой тусгай төхөөрөмж тавиад хохирогчийг хүлээнэ.

Машин уг төхөөрөмж тавьсан хэсгээр явсны дараа дээрэмчид тэднийг араас нь дагаж эхэлнэ. Хэсэг явсны дараа жолооч дугуй хагарсныг мэдэж дугуйгаа солихоор зогсоно.

Дараа нь юу болдог вэ? Жолооч домкрат, түлхүүр, запас дугуйгаа гаргаж ирээд дугуйгаа солих ажилд ордог. Жолоочийг дугуй сольж байх хооронд нь машины бүхээгээс дээрэмчид юу хэрэгтэйгээ аваад арилна. Шөнийн цагаар эзэнгүй газар машины хаалгаа хаах ёстой гэж хэн бодох вэ дээ?

Зарим дээрэмчид дугуй сольж байгаа жолоочид тусламж хэрэгтэй юу гэж асуун анхаарлыг нь сарниулдаг. Тэр хооронд дээрэмчдийн нэг хэсэг нь хулгайн ажлаа амжуулж байгаа. Тэгэхээр хүнгүй замд сонор сэрэмжтэй явж байхыг зөвлөж байна.

4
БахархмаарБахархмаар
4
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Очтуяа Очко

    Очтуяа Очко

    2018/11/05 at 19:58

    Nanjidsuren Ganpurew

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *