Шүдний эмчилгээ бол хүний бүх бие организмын эмчилгээ юм

3

Таны алхаа гишгээ жигд бус, олон жил зовоож байгаа хүзүүний өвчин зэрэг нь мэдрэл болон булчингаас болж биш харин санаанд оромгүй хэсэг болох амны хөндийтэй холбоотой гэж бодож байсан тохиолдол бий уу?

Миний танил, ихээхэн туршлагатай шүдний эмч маань өвчтөн үзэж байхдаа “хэлэх үү, чимээгүй өнгөрөх үү? гэж эргэлзэнэ. Би тэсэлгүй хэлэх бөгөөд өвчтөн маань шоконд орж, амтлах чадвар, өвддөг хөлийн ул хоёрын хооронд ямар хамаа байна аа …” гэж гайхдаг гэнэ.

Бие организм бол бүхэл нэг систем бөгөөд үүнийг мартах эмч бол эмч биш юм. Учир нь зөв эмчилгээ гэдэг бол цогцоор нь эмчлэхийг хэлдэг билээ. Энэ удаа яагаад муухан тавьсан ломбо нь таны хүзүү өвдөх нөхцөл болдог, хазах амтлах чадварыг зөв эмчлэх нь хөл болон бусад ясны өвчин эдгээж болох тухай ярилцъя.

 

Шүдний эрүүл мэнд

“Шүдний эмч амны хөндийгөөс гарах хэрэгтэй, бүр заавал гарах хэрэгтэй. Шүдний эмч бид нар шүдний өвчлөл нь бие организмтой нягт холбоотой гэдгийг сайн ойлгох хэрэгтэй” гэж нэгэн эмч бичжээ. Хөлийн улны булчин нь шүдэнд эсвэл эсрэгээр нөлөөлөх, хазах амтлах чадвар нь алхаа гишгээнд хамаатай зэрэг нь зарим нэгэнд нь хачин сонсогдож болох юм.

Буруу тавьсан ломбо болон буруу хөхөлт, янзалж мохоо болгоогүй соёо нь эрүүний жижиг гажиг бий болгож цаашдаа нуруу нугасанд нөлөөлдөг байна. Протез тавих зэрэг илүү том эмчилгээ ямар нөлөөтэй тухай яриад ч хэрэггүй байх.

Тиймээс юуны өмнө өвчтөнийг үзэхдээ шүдний эмч өвчтөнийхөө алхаа гишгээ, толгойн байрлалыг сайн харах хэрэгтэй. Хэрвээ ямар нэг асуудал байвал саяхан тавьсан ломбо болон үнэтэй протезоо авахуулахыг ятгах (өөр арга үгүй) ба эдгээр нь шүдний зуултанд нөлөөлж цаашдаа бие организмд илүү хүчтэй нөлөө үзүүлэх бөгөөд толгой өвдөх, тархиар болон хүзүүгээр хатгах зэрэг зовиур бий болгодог.

Ганцхан энэ ч биш. Нэг асуудал нөгөөхөө бий болгодог учир энэ холбоог дундуур нь таслахгүй бол цаашид янз бүрийн өвчин зовиур үргэлжилсээр байх болно. Буруу зөрүү гишгэлт нь нуруу, нугас хазайлттай болох, зүрх судасны системийн өвчин, хоол боловсруулахад ч нөлөөлөх билээ. Эдгээрээс өөр өвчин ч бий болно…

Эрүүл хүний толгойн хүндийн төв, мөр, гуя, өвдөг, ул нь нэг тэнхлэгт байдаг. Хэрвээ хүний амтлах байдал, чадвар нь өөрчлөгдсөн бол толгойн хүндийн төв өөрчлөгдөж энэ нь алхаа гишгээнд нөлөөлөн хүзүүний булчинд нэмэлт ачаалал өгнө. Өөрөөр хэлбэл харилцан зохицол нь алдагдаж байгаа нь тэр.

Шүдний байрлал, буруу хазалттай (заавал буруу байрлалтай шүд биш буруу тавьсан жижиг ломбо) хүний цээжний хэлбэр буруу, дал товойсон, хавтгай ултай, өвдөг буруу зөрүү байдал илэрнэ. Тэнцвэрийн аппарат ч үүнээс болж ихээхэн ачаалал, хямрал мэдрэх ба явахад хэцүү, буруу гишгэлт зэрэг нь амны хөндийн элдэв бэрхшээлээс болдог байна.

Хазалт амталгааны өөрчлөлт нь тулгуур эрхтний аппаратын өвчлөлийн шалтгаан байж болох учир цогцоор нь эмчилж байж хүссэн үр дүндээ хүрэх билээ. Шүдний эмч, ортодонт, терапевт, пародонтолог, бүр мэдрэлийн эмч нар хамтран байж тэрхүү тойрсон, харилцан холбоотой өвчнийг эдгээж болно гэдгийг сайн ойлгох хэрэгтэй.

Харамсалтай нь орчин үеийн эмнэлэг зөвхөн орлого хөөсөн эмчилгээ болсон ба үүнд шүдний эмчилгээ бүр их хамаатай юм. Орлого хөөсөн эмч нар юу ч хийхээс буцахгүй болж. Иймэрхүү эмч нарт хүний биеийн бүхий л эрүүл мэнд, амны хөндийн эрүүл мэнд ямар нэг хамаагүй мэт байна.

Шүд эмчлэх гэдэг нь зөвхөн кариес, ломбо тавих, шүд авах зэрэг биш юм. Шүдний элдэв эмчилгээг яг зөв хийвэл энэ нь бүх л биеийн эрүүл мэндийн нэг баталгаа билээ.

Энэ энгийн боловч үнэнийг зөвхөн эмч нар биш бас өвчтөн ч мэдэж байх хэрэгтэй ба дахин нэг рентгенд зураг авахуулах, дахин үзүүлэх зэргээс төвөшгөөдөг нь бүр илүү аюулд хүргэж болно. Хэрвээ шүдний эмч таныг хүзүүний зургаа авахуулах болон бусад шинжилгээ өгөхийг шаардвал үүнийг заавал биелүүлэх хэрэгтэй ба энэ нь таны амьдралыг үндсээр нь ч өөрчилж магадгүй юм шүү.

Энэ хэрэгтэй мэдээллийг найз нартайгаа хуваалцаарай.

Эх сурвалж

11
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Enka Enka

    Enka Enka

    2018/04/11 at 13:45

    Elsa Jagaa

  2. Khandarmaa Dawaajaw

    Khandarmaa Dawaajaw

    2018/04/11 at 20:43

    Схан зөвлөлгөө бна

  3. Udwal Enkhbat

    Udwal Enkhbat

    2018/04/13 at 09:25

    Amarjargal Byambadorj

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *