2018 оны зурхайн ордуудын зохицол – Хэрвээ та өөрийнхөө хосыг олоогүй байгаа бол үүнийг заавал уншаарай

0

Зурхайн ордуудын зохицлыг мэдсэнээр та өөрийн хостойгоо бат бөх харьцааг бий болгон, харилцан ойлголцлын дунд амьдрах болно. Зурхайчид зурхайн орд бүрийн хайр дурлалын ирээдүйд нөлөөлөх од гаригийн нөлөөг анхааралтай судалж үзсэн байна.

Хайрлаж дурласан хүн далавч ургасан мэт байх бөгөөд ийм хосууд нь элдэв бэрхшээлийг хамтдаа даван туулах, ирээдүйгээ төлөвлөхөд илүү амар байдаг билээ. Хэрвээ та өөрийнхөө хосыг олоогүй бол энэхүү 2018 оны зурхайн ордуудын зохицлыг ашиглаарай. Мөн хайр дурлалыг тодорхой зан үйлийн тусламжтайгаар олж болдог юм шүү гэдгийг мартаж болохгүй.

Хонь

Тэдний зөрүүд, хувиа бодсон зан нь хайр дурлалын харилцаанд ихээхэн саад болдог. Тиймээс хонины ордныхон өөрийн амьдралын хэв шинжээ хянан үзэхгүй бол ганцаараа үлдэж болзошгүй юм шүү. Гэхдээ өөрийнхөө үндсэн зарчмаас ухар гэсэн үг биш бөгөөд таны амьдралын тухай үзэл бодлоос зөрүүтэй ойлголттой хүнтэй та цуг удаан байх нь юу л бол.

Хоньтой цуг байх үед танд сонирхолтой харилцаа, олон адал явдал тохиолдоно.
Үхрийн ордныхонтой таны үзэл бодол зөрөлдөх учир та цуг удаан байж чадахгүй. Ихрийнхэнтэй аз жаргалтай байх боловч таны зөрүүд зан, харилцаанд чинь сэв суулгаж магадгүй юм. Харин мэлхийн ордныхонтой та амьдралын бүх л ээдрээ нугачааг мэдрэх бизээ. Өнөөдөр та хоёр салшгүй мэт боловч маргааш гэхэд салж, сарних түмэн шалтгаан нөхцөл бий болно. Арслантай тун таатай орчинд байх ба нэг нэгнийгээ хайрлах хайр нь ямар ч бэрхшээлийг давахад тань тусална. Охины ордныхонтой цуг байхдаа нэгэн хэвийн байдлаар амьдарч огт болохгүй шүү. Тэгвэл та хоёрын харьцаа удахгүй байж магадгүй. Жинлүүрийн ордныхонтой та харилцан хүндлэл, нягт харилцаатай байна. Та дарьтай торхон дээр сууж байгаа мэт, хувь заяаны гэнэтийн эргэлт зэрэг нь хилэнцийн ордныхонтой цуг байхад тохиолдоно. Харин Нум, хонь хоёр сайн зохицон, нэг нэгнээ хайрлан, хамгаалж байх бол матрын ордныхонтой зөвшилцөж, буулт хийхгүй бол харилцан гомдол тань хайр дурлалыг тань үгүй болгох бизээ. Хумхын ордныхон хоньтой зөвхөн хайр дурлал төдийгүй бүх л зүйл дээр харилцан зохицно. Загасны ордныхонд та арай илүү эрх чөлөө олгох нь зөв ба ийм нөхцөлд та хоёрын хайр дурлал маш бат бөх байх болно.

 

Үхэр

Зурхайчид үхрийн ордныхонд маш их ирээдүй, боломж, хайр дурлалаар дүүрэн жил болно гэж үзэж байна. Та зөвхөн хайр дурлалын төдийгүй ажил төрлийн холбоогоо ч бэхжүүлэх ба энэхүү харилцаагаа харилцан итгэлцэл, хүндлэлээр дүүрэн байлгаж чадвал таны өмнө олон хаалга ид шидийн мэт онгойх болно.

Хоньтой цуг байхдаа үргэлж мөнхийн үл ойлголцол үүснэ. Үхрийн ордныхонтой олс татаж буй мэт хэн хэн нь өөрийнхөө зөвийг батлах, орон зайгаа хамгаалах гэж тэмцэлдэнэ. Ихрийн ордныхон таны зүтгэн байж олсон мөнгийг үрж санхүүгийн хувьд хамааралтай болж болох юм. Мэлхийтэй романтик харилцаатай байх бол арслантай цуг байхдаа ажил, амьдралынхаа зааг ялгааг сайн тодорхойлох хэрэгтэй. Охины ордныхонтой та хэнийх нь хүсэл зорилго ялах вэ гэдгээ үзсээр дуусах бол жинлүүртэй бүх л талаар таарч тохирон, сайхан харилцаатай байна. Хэн хэндээ дасахаас айх айдсаас болж Хилэнцтэй хэцүүхэн харьцаатай байх ба Нумын ордныхонтой цуг байхдаа бид нэг талынхан шүү гэдгээ мэдэж байвал ямар ч бэрхшээлийг давж чадна. Матартай олон зүйлээр санал, бодол зөрөлдөх боловч таны хэлэх ухаантай үг бүхнийг зөвөөр шийдэх болно. Хумх үргэлж өөрийн гэсэн орон зайгаа хайх учир тантай цуг байх цаг хугацаа бага байх бол харин та загастай амар тайван, таатай нөхцөлд байх болно.

 

Ихэр

Ихрийн ордныхныг хайр дурлал хаана ч отож байж мэдэх ба зурхайчид таныг өөрийн хайр дурлалдаа зоригтой, дараа нь боломжоо алдсандаа харамсахгүй байхаар шийдэмгий байхыг зөвлөж байна. Бүтэлгүйтэл, ялагдлаас ч бүү ай. Эрт орой хэзээ нэгэн цагт та ялах болно.

Та хоньтой цуг байхдаа эвтэй, чөлөөтэй байх бол үхрийн ордныхонтой харилцан ойлголцол дунд амьдарч болох боловч үхрийн үрэлгэн занг анхаарах хэрэгтэй. Хоёр ихэр хоорондоо уян зөөлөн, романтик харилцаатай байх бол мэлхийтэй тушаасан өнгөөр харьцахаас зайлсхийхгүй бол удаан цуг байж чадахгүй билээ. Арслантай цуг байхдаа хувиа хичээхээс татгалзаж чадвал амар амгалан байх бөгөөд охинтой цуг байхад маш хэцүү, та ч ийм харьцаанд бэлэн биш байдалд байх болно. Жинлүүртэй та бат бэх, гал халуун дурлалаар холбогдоно. Хилэнц ихэр хоёр нэг нэгнийгээ хардаж, итгэхгүй байдалд байхад, нумын ордныхонтой сонирхолтой, хайраар дүүрэн харьцаатай байна. Матрын ордныхонтой үнэнч сэтгэлээр хандах хэрэгтэй ба эргэлзээ, сэжиг нь хайр дурлалыг тань үгүй хийж магадгүй юм шүү. Хумхын ордныхонтой бат бэх, харилцан ойлголцсон харьцаатай байх бол загасны ордтой харьцах харьцаа тань хүнд харуулах гэсэн загвар төдий байх болно.

 

Мэлхий

Зурхайчид мэлхийн ордныхныг хайр дурлалаа хайхыг зөвлөж байна. Хэрвээ та ирэх жилийг ганцаараа өнгөрөөе гэж бодоогүй бол эрж хайх хэрэгтэй ба таныг мартаж болшгүй, романтик адал явдал хүлээж байна.

Гал халуун хонины ордныхонтой та ямар ч бэрхшээл тулгарсан хамтдаа туулах бол үхэртэй нилээд хэцүүхэн боловч сонирхолтой харьцаатай байх болно. Ихэр болон Мэлхийтэй цуг байхдаа тэдний үгийг сонсох чадвар тань маш их хэрэг болно шүү. Ижил ордныхонтой цуг байх үед аль аль нь өөрийн дотоод ертөнцөө нуух учир үл ойлголцол их гарах болов уу. Арслан таны нэгэн хэвийн амьдралыг өөрчлөх бол охинтой цуг байхдаа харилцан зөвшилцөл гэж юу болохыг ойлгоно. Өөрийн бүх л нууцыг ил болгохоос зайлсхийх нь жинлүүрийн ордныхонтой харьцахад үүсэх гол бэрхшээл бол Хилэнцтэй та урьд өмнө үзээгүй гал халуун дурлалаар холбогдоно. Нум болон мэлхий нь 2018 онд танаас өөр зорилготой байх учир хол байсан нь дээр. Матартай тав тухтай харилцаа үүсгэж, хумхтай үзэл бодол таарахгүй. Загастай та зөвхөн нэгнийгээ хайрлаад зогсохгүй цорын ганц хайж байсан зүйлээ олжээ гэж бодохоор дурлалтай учрах болно.

 

Арслан

Та “хааны титмээ” цаг тухайд нь авч чаддаг болж сурвал таныг хайр дурлал хүлээж байгаа шүү. Нөгөө хосоо бүх л зүйлээр давж, давамгайлж байх гэж оролдох юм бол энэ харилцаа тань ямар ч ирээдүйгүй бөгөөд цагаа олж өөрийгөө хазаарлаж чадахгүй бол энэ жил таныг дурлалын аз хийморь ивээхгүй билээ.

Хонь Арслангийн хайр дурлал гал мэт асаж мөн маш амархан унтарч болох юм. Үхэр таны амьдралд мэдрэмж гэдэг юм авчрах бол ихрүүд аливаа юмыг хэтрүүлэхгүй байхад тань тусална. Мэлхийтэй цуг та ямар ч бэрхшээлийг давж чадна. Харин хоёр арслан нэг нэгнийгээ үнэн сэтгэлээсээ дэмжиж байж л цуг байна. Охинтой сайхан ирээдүй хүлээж байвч мэдээж жижиг бэрхшээл гаралгүй яахав. Жинлүүртэй цуг байх үеийн харилцаа цаашид өргөжихийг зөвхөн та шийдэх билээ. Хилэнц маш олон хэрүүл уруулын эх үүсвэр болох боловч энэ нь таныг сайн тал руу өөрчлөгдөхөд тус болно. Нумын ордныхонтой оньсого мэт нөхцөлд байх ба нэг биш удаа хагацал, эргэн нийлэх үе тохиох бизээ. Матартай цуг байхдаа хэн хэн нь огцом түргэн зангаараа гайхуулах нь тодорхой. Хумхтай та хайр дурлалын чухал холбоотон болох бол загастай бүх л талаараа төгс хос болно.

 

Охин

Охины ордныхон өөрийн хүн татах чадвараа дутуу үнэлэхээ болих хэрэгтэй. Ямар нэг болзоонд уривал бүү татгалз. 2018 онд та өөрийнхөө нөгөө хосыг олох олон боломж хүлээж байгаа шүү. Зурхайчид таныг маш анхааралтай байхыг зөвлөж байгаа ба учир нь жинхэнэ хайр дурлал хаалгыг тань хоёр дахь удаагаа тогшино гэж байхгүй билээ.

Хоньтой нэгэн хэвийн байдалд байхаас зугтах хэрэгтэй ба таны элдэв зуршил харьцаанд тань саад болж магадгүй. Үхэртэй нэг нэгнийгээ таньж, хайрлаж дурлахад багагүй цаг хугацаа хэрэг болно. Ихрүүдтэй маргаан, хэн нь зөвийгөө үзсэн зөрөлдөөн олон гарах бол мэлхийтэй учраа олоход маш амархан байх болов уу. Зарим нэг бэрхшээлийг үл тооцвол арслантай та цуг байхдаа аз жаргал мэдрэх бизээ. Охин охинтой цуг байхад энэ ордныхны даруу, ичимхий чанар нь бэрхшээл үүсгэнэ. Харин жинлүүрийн ордныхонтой байхад эсрэгээрээ буюу хэтэрсэн фантаз гай болж болох юм. Хилэнцтэй цуг байхдаа сэтгэл санааг нь сайн анзаарах хэрэгтэй ба чухам үүнээс болж үл ойлголцол үүсэж магадгүй юм шүү. Нумынхан таны яг эсрэг тал бөгөөд энэ нөхцөлд харилцан таталцлын онол үйлчлэх үгүйг хэн ч мэдэхгүй. Матартай та ирээдүйдээ итгэлтэй байх бол ертөнцийг үзэх үзлээсээ болоод хумхтай таарч тохирохгүй байх магадлал өндөр. Загастай цуг байх охин нь биеэ барьсан мэт байдалд байсаар байх болов уу.

 

Жинлүүр

Өөрийнхөө алхам болгоныг хянаж байдаг таны энэ зан хайр дурлалын харилцааны сүйрэлд хүргэж мэднэ. Хэрвээ та найдвартай хань хайж байгаа бол зөвхөн өөрийнхөө зөнд итгэж, алхам болгоноо хянахаа болихыг зурхайчид сануулж байна.

Хоньтой цуг байх үедээ та өөрийгөө төдийгүй нөгөө талаа ч бас хүндэлж байх нь чухал юм. Үхэртэй
харилцан ойлголцол бүхий харьцаатай байх бол ихрүүдтэй удаан үргэлжлэхгүй байж болох тийм сэтгэл хөдлөлтэй учирч болно. Мэлхийтэй нэг нэгнийгээ хуурахгүйн тулд  аль болох их ярих хэрэгтэй. Арслан таны гал халуун хайр дурлалын эх үндэс болох бол охинтой цуг уйтгарт л баригдахгүй байж чадвал сайхан хосууд болох билээ. Хоёр жинлүүр нэг нэгэндээ дээд зэргээр шударга байх хэрэгтэй. Хилэнцтэй бүх л талаар анхааралтай байх хэрэгтэй ба таны энэ харьцаа удалгүй үл тоогдох зүйл болж хувирч магадгүй юм. Нумын ордныхонтой та аз жаргалтай байх бөгөөд матрын ордныхонтой байхдаа харьцаандаа нилээд анхаарч байх хэрэгтэй. Энэ зүтгэл тань эргээд удахгүй шагнагдах билээ. Хумхтай удаан үргэлжлэхгүй харьцаа тогтоох бол загастай цуг байхын тулд олон зан аашийн ялгааг тэвчих хэрэгтэй болно.

 

Хилэнц

Хилэнцийн ордныхныг хувь заяаны эргэлт хүлээж байна. Хэрвээ та ханьтай болох гэж бодож байгаа бол та өөрийн бусадтай харьцдаг харилцаагаа эргэн харах хэрэгтэй. Хэт их анхаарал, хардалт таныг хайртай хүнээс чинь улам л холдуулах болно.

Хоньтой цуг байх үед бүх л зүйл оволзох мэт байх бөгөөд хэм хэмжээгээ тааруулж чадвал та харилцаагаа хадгалан үлдэж чадна. Үхэртэй зарим нэг шалгуурыг давсны дараа харилцан ойлголцсон нөхцөлд байх бол ихрийн ордныхонтой та нэг нэгнийгээ хардсан, өөрийгөө нуусан байдалд байх болно. Мэлхийтэй маш сайхан харилцаатай, Арслантай анхааралтай байж гал халуун дурлалаа аймшигт уур хилэн болгохгүй байхад анхаарах хэрэгтэй. Охинтой цуг байх үед зарим нэг бэрхшээл тулгарах бөгөөд жинлүүртэй болгоомжтой байхгүй бол хайр дурлал тань удахгүй бөхөж болох юм. Хоёр хилэнц удахгүй бизээ. Нумын ордныхонтой байх үедээ “суугаа амьдралаас” татгалзах хэрэгтэй бол харин матар зөрүүд учир харилцан буулт хийж байх нь зөв. Хумх танд олон сайхан дурсамжит үе бэлэглэх боловч цаг хугацааны хувьд хэр удаан үргэлжлэх нь эргэлзээтэй. Харин загастай маш хүчтэй холбоосоор холбогдоно.

 

Нум

Энэ ордын хүмүүс нууцлаг байж 2018 онд аз жаргалтайгаа учирна. Өөрийнхөө сонирхлын тухай бага зарлаж, атаархуу нэгнээс хайр дурлалаа нууж байх хэрэгтэй ба өөрийнхөө хувийн амьдралыг олонд дэлгэх шаардлага огт үгүй билээ.

Хоньтой цуг байхдаа аз жаргал гэж юу болохыг мэдрэх бол үхэртэй аз жаргалын тухай харилцан өөр ойлголтоос болж зарим нэг бэрхшээлтэй тулгарч болох юм. Таны хамгийн ойр дотныхон чинь эсрэг байлаа ч гэсэн ихрийн ордныхон л таны хайж байсан тэр хүн байж болох юм. Мэлхийтэй та удаан хугацаагаар тусдаа байх нь цаашдын харилцаанд муугаар нөлөөлнө. Арслантай цуг байх бол дассан сурсан амьдралын хэмнэлээ өөрчлөх хэрэгтэй. Охин танд цуг байгаа хүнийгээ хэрхэн хүндэлж байх ёстойг ойлгуулах бол жинлүүртэй та дурлалын далавч ургуулан нисэх болно. Зурхайчид нум – хилэнцийн хослолыг сайн зүйл гэж тооцдоггүй. Матар нум хоёрт адил зүйл дэндүү бага бол хумх таны сайн хань болж болно. Гэхдээ тэдний үргэлж мөнхийн хамаатан садантайгаа уулзаж, зочилж зочлуулж байх сонирхол нь танд хэцүү биш бол шүү.

 

Матар

Матар та тайван байж болох ба шар нохой жил таныг ханьтай болгох нь тодорхой. Гэхдээ үүний тулд ажиллах хэрэгтэй ба муу зуршлаасаа салж эрүүл саруул амьдралаар амьдарч өөрийнхөө сайн сайхан чанарыг нууж хаахаа боль.

Хонь, матар адилхан зөрүүд учир элдэв маргаан тасрахгүй. Үхэртэй мөн л жижиг сажиг зүйл тохиолдох ч хайр дурлал дундарна гэж үгүй. Ихэртэй буулт хийж байх нь зөв бол мэлхий таны найдвартай түшиг тулгуур болно. Арслантай байхад сайн муу тал нь адилхан бөгөөд охин таныг ирээдүйн хамтын аз жаргалтай амьдралд хөтөлнө. Жинлүүр ч мөн адил таны бүх л амьдралын хань болж болох юм. Хилэнцтэй цуг байхдаа маргаан голлох ба нумтай та хүссэн тэр хос байж чадах нь юу л бол. Хоёр матар аз жаргалтай хосууд болдог бол хумхтай учраа олтол олон бэрхшээл туулах биз ээ. Загас матар хоёр эргэн тойрны хүмүүст төгс хос мэт харагдана.

 

Хумх

Энэ ордныхон 2018 онд анхааралтай байх хэрэгтэй ба хайр дурлал оюун ухааныг тань самууруулж буруу хүнтэй амьдралаа холбох шийдвэрт хүргэж магадгүй юм. Нохой жил таны сонголтод туслах боловч та анхаарлаа сулруулж огт болохгүй юм шүү.

Хоньтой цуг байж аз жаргал гэгчийг мэдрэх бол үхэртэй нилээд бэрхшээл даван байж аз жаргалд хүрнэ.  Ихэр хумх хоёр маш сайхан хос болох боловч харин мэлхийтэй цуг олон янзын гомдол тунирхал л хүлээж байна. Арслан та хоёр нэг нэгнийгээ хардах нь нэг биш удаа байх бөгөөд энэ нь ямар ч үндэслэлгүй байх болно. Охинтой эхлээд хэцүүхэн байх боловч тэсвэр тань үнэлэгдэх цаг холгүй. Жинлүүртэй түрхэн зуурын романс бий болох бол хилэнцтэй харилцан ойлголцсон сайхан харилцаа тогтоох магадлал бага. Нум, хумхын ордын харьцаа орчин тойрныхондоо халгаатай байх бөгөөд харин матартай сайхан хамтын амьдралаар амьдарч болно. Гэхдээ энгийн, амар тайван байдал гэгчийг мартах хэрэгтэй. Хоёр хумх холоос нэгнийгээ хайрлах боловч бат бөх холбоо тогтоох нь худлаа. Загас таны сайн хань болж чадахгүй.

 

Загас

Эв найртай, харилцан ойлголцсон харилцаа тогтоохын тулд загас сандрах, тэвдлээ мартах хэрэгтэй. Таны нөгөө хос өөрийн гэсэн онцлог, хүсэл сонирхолтой ба энэ нь таныхтай заавал таарах албагүй гэдгийг мэдэж, өөрийгөө бэлд. Харилцан тохиролцож сур, ханийнхаа дутагдал доголдлыг байгаагаар нь хүлээж ав.

Хоньтой харилцан ойлголцсон тийм харьцааг тогтоох бараг боломжгүй байхад харин үхэртэй эсрэгээр байна. Ихэртэй цуг байх үедээ та түүний талаарх ойлголтоо өөрчилж магадгүй ба муу тал руу эргэх нь их байх болов уу. Арслан болон мэлхийтэй тогтоосон харилцаандаа сэтгэл хангалуун байх бол охинтой зан аашийн ялгаанаас болж зарим бэрхшээл үүсэж болох юм. Жинлүүртэй тогтвортой харьцаа тогтоох хэцүү бөгөөд та хоёрын харьцаа “савлуур”-тай адил байх болов уу. Хилэнцтэй тогтоосон харьцаа тань ойлгомжгүй, хачин мэт санагдавч энэ бол бат бэх сайхан харьцаа байх болно. Нумтай та үргэлж мөнхийн хөдөлгөөнд байх ба та үүнд бэлэн бол та хоёрт юу ч саад болж чадахгүй.

Матар сайн сонголт боловч зарим нэг үл ойлголцол байх нь тодорхой. Харин хумхтай ойрхон байх гэж оролдох ч хэрэггүй. Харин хоёр загас хоорондоо ярих, чимээгүй байх зүйлээ олж хэн хэнийгээ эвгүй байдалд оруулахгүй байж чадна.

32
ХөөрхөнХөөрхөн
7
ТэнэглэлТэнэглэл
7
БахархмаарБахархмаар
6
ГоёГоё
6
БурууБуруу
6
Ха ХаХа Ха
5
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *