Яагаад дежавю мэдрэмж төрдгийг эрдэмтэд тайлбарлаж чадлаа

1

Тархины хачирхалтай үйл ажиллагааны тухай эрдэмтэд шинэ тайлбар хийж байна – дежавю мэдрэмж. Шотландын профессор Акира О’Коннорын дэвшүүлж байгаагаар – бидний тархи бодит байдал үнэн эсэхийг шалгах зорилгоор л матрицад гэнэтийн саатал үүсгэж байгаа хэрэг гэжээ.

Яагаад дежавю мэдрэмж төрдгийг эрдэмтэд тайлбарлаж чадлаа 1

Энэ онолыг нотлохын тулд профессор хэд хэдэн туршилт хийсэн байна: хиймлээр дежавю мэдрэмж төрүүлэх туршилт. Туршилтанд оролцож байгаа хүмүүст хэд хэдэн үг сонсгоно, эдгээр үгс нь хоорондоо ерөнхий байдлаар холбоотой. Жишээ нь, сүлжээ үгэнд “дэр”, “ор”, “шөнө” гэхдээ “унтах” гэсэн үг байхгүй.

Үгсийг сонсгож дуусгасны дараа туршилтанд оролцогчдоос  “у” үсгээр эхэлсэн үг сонссон уу гэж асууна. Тэд сонсоогүй учраас үгүй гэнэ. Хэсэг хугацааны дараа тэдэнд мөн адил даалгавар өгч асуухад тэдний хариулт нь “унтах” гэж шууд хариулна. Хүмүүс тийм үг сонссон мэт санагдах ажээ. Энэ нь тархи ой дурсамжаа “нөхөн бодож” байгаа хэмээн тайлбарлажээ. Яг энэ үед туршилтанд оролцсон хүмүүс дежавю мэдрэмжийг мэдэрсэн байна.

Яагаад дежавю мэдрэмж төрдгийг эрдэмтэд тайлбарлаж чадлаа 2

Цахилгаан томографын тусламжтайгаар эрдэмтэд нэгэн зүйлийг олж тогтоожээ: яг энэ мэдрэмжийн үед тархины ой санамжийн хэсэг бус шийдвэр гаргах хэсэг идэвхитэй ажилладаг байна.

О’Коннорын тайлбарлаж байгаагаар, дежавю мэдрэмжийн үед тархины хэсэг бидний ой дурсамжийг эргүүлдэг бөгөөд алдаа хайдаг. Ямар нэгэн “асуудал” олвол идэвхижиж ажиллана, яг тэр мөчид тэр сонин хачин мэдрэмжийг төрүүлдэг буюу урьд өмнө болсон, тохиолдсон мэт мэдрэмжийг төрүүлдэг аж.

Яагаад дежавю мэдрэмж төрдгийг эрдэмтэд тайлбарлаж чадлаа 3

Канадын судлаач Стефан Келарын үзэж байгаагаар, “бидний тархинд байгаа алдаануудыг тархи өөрөө шийдвэрлэж байх явцад дежавю мэдрэмж төрдөг” гэжээ.

Уг онолыг нотлохын тулд маш олон мэдээлэл цуглуулах шаардлагатай, хэрвээ үнэн бол бид дежавю мэдрэмжийн учрыг оллоо гэсэн үг. Ийм тохиолдолд ой дурсамжийг шалгах, санамжуудын хоорондын уялдаагүй хэсгийг засах боломжтой болно гэж эрдэмтэд найдаж байна.

11
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Elbeg Nyamdorj

    Elbeg Nyamdorj

    2016/08/25 at 22:34

    Ss pls

  2. R

    2016/08/26 at 23:32

    Zuer l zuud bdg shde minii zuud biyellee olj bsn tohioldol olon bii

  3. Finn

    2016/12/30 at 05:15

    De acordo com a ABNT projeto diagrama é de responsabilidade do
    responsável do trabalho”. https://my.Siam.org/UserProfile/tabid/164/userId/50420/Default.aspx

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *