Өнгөрөгч 2013 оны гайхалтай бөгөөд хөгжилтэй 30 баримт

0

Өнгөрөгч 2013 оны гайхалтай бөгөөд хөгжилтэй 30 баримтОн тооллын хуудас нэгэнтээ эргэж, дэлхийн хүн ам 2014 онтой учран золгоод удаагүй байгаа энэ цаг мөчид улирагч оны тухай бас нэгэн мэдээллийг та бүхэндээ толилуулж байна. Амьдрал гэдэг ямар гайхамшигтай сайхан болохыг мэдрүүлэх эдгээр баримтуудыг уншиж танилцсаныхаа дараа инээмсэглэхгүй байх боломжгүй гэдгийг энд дурдъя.

Нойрон дундаа хөл хөлнөөсөө /гар гараасаа/ барилцсан минжнүүд
Телефон утсыг зохион бүтээсэн Александр Грехам Белл /Alexander Graham Bell/ анх хүмүүсийг утсаар бие биетэйгээ мэндчилэхдээ Hello гэхийн оронд Ahoy гэж хэлээсэй гэж хүсэж байжээ.

Хэрэмнүүд аль модонд самар нөөцөлснөө мартчихдаг.

Салхич шувуу хэмээх энэ шувууг хуяг хошуут ч гэж нэрлэдэг.

Нэгэн цагт та төрөхдөө энэ дэлхийн хамгийн бяцхан иргэн байсан.

Битлз /The Beatles/ хамтлагийн дуунуудад Хайр гэдэг үг 613 удаа ашиглагдсан байдаг.

Олон тооны фламинго шувуудын бөөгнөрөл гэдэг үгийг англи хэлнээс үгчлэн орчуулбал хурц тод байдал, гэрэлтэлт гэж орчуулагддаг.

Бээжин хавны олон гөлөгнүүдийг англи хэлнээс үгчлэн орчуулбал ам хамхихгүй үглэх гэж орчуулагддаг.

Өмхий хүрний жижигхэн бүлгийг өмхий хүрний бизнес гэдэг.

Хүмүүс тэврэлдэх үед өвчин намдаах үйлдэл бүхий окситоцин хэмээх химийн элемент ялгардаг.

Шотландын амьтны хүрээлэнд амьдардаг Нилс Олав /Nils Olav/ нэртэй хаан оцон шувуу нь Норвегийн эзэн хааны хамгаалагчдын хорооны захирагч юм.

Яст мэлхий хуяган дотроо ч амьсгалж чаддаг.

Хуяг хошуут шувууд нэг л учирсан бол насан туршдаа хамт амьдардаг.

Микки болон Минни хулганы дуу оруулагчид бодит амьдрал дээр бие биедээ дурлаж, гэрлэсэн.

Спонжбоб /Spongebob/-ын дууг оруулсан жүжигчин Том Кенни Tom Kenny/ Планктон /Plankton/ компьютерын эхнэр Карен /Karen/ компьютерын дууг оруулсан жүжигчин Жилл Толлей /Jill Talley/-той гэрлэжээ.

Шведэд Канинхоппнинг /Kaninhoppning/ хэмээн нэрлэгддэг туулайны саадтай уралдаан болдог.

Байгаль дээр тохиолдсон генетикийн өөрчлөлтийн улмаас асар богино хөлтэй болсон манчкин хэмээх муурын харьцангуй шинэ төрөлтэй маш төстэй цорын ганц нохой байдаг нь Уэльс Корги хэмээх нохой юм.


Найман настнаас эхлээд наян настныг хүртэл ах дүүсээрээ цугларсан байх үед тохиолдох энэ явдал 40 саяд ердөө ганцхан удаа тохиосон тохиолдол болжээ.

Скрабс /Scrubs/ инээдмийн цувралын эмч Крис Турк /Chris Turk/, Жей Ди /J.D./ нар бодит амьдрал дээр сайн найзууд.

Хараагүй хүмүүс хэдийгээр инээмсэглэл гэдэг зүйлийг хараагүй боловч инээмсэглэдэг. Учир нь энэ бол хүний төрөлхийн үйлдэл юм.

Хэрвээ хүчээр инээж эхэлбэл энэ нь сүүлдээ жинхэнэ инээд болж хувирдаг.

НАСА-гийн сансрын нисгэгч Евген Цернан /Eugene Cernan/ бол саран дээр хөл тавьсан 11 дэх хүн гэдгээсээ гадна одоогоор саран дээр хөл тавьсан хамгийн сүүлийн хүн юм. Тэрээр сансарт нисэхийн өмнө охиндоо нэрнийх нь эхний үсгийг сарны гадаргуу дээр бичнэ, тэр нь тэнд 10,000 жилийн турш хадгалагдах болно хэмээн амалсан юм байна.

Үнээнүүд хоорондоо хамгийн сайн найзууд байдаг.

Америкийн Индиана мужийн Өмнөд Бенд хотод нэгэн сармагчин тамхи татсаныхаа төлөө ял шийтгүүлжээ.

Өтнүүд өөр хоорондоо харилцаж, бие биенээ налж түшдэг.

Хүүхдийн эмнэлгийн зарим цонх цэвэрлэгчид бяцхан өвчтнүүдийг баярлуулахын тулд супер баатруудын дүрд хувирдаг.

Нохойтой дотно нөхөрлөдөг шимпанзе хаа нэгтээ байгаа.

Вомбат хэмээх нэг зүйл сүүн тэжээлт энэ амьтан өөрийн гэсэн өдөртэй бөгөөд жил бүрийн 10-р сарын 22-нд болдог.

Дэлхий дээр бидний амсаж ч үзээгүй маш олон тооны амттангууд байдаг.

Куокка хэмээх энэ амьтныг имж харх гэж нэрлэдэг.


Өнөөдөр хэн нэгний хувьд хамгийн аз жаргалтай өдөр нь тохиож байгаа.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *