Хэзээ ч загвар нь хоцрогдохгүй 7 төрлийн цүнх

4

Цүнх зөвхөн түлхүүр, гоо сайхны бүтээгдэхүүн хадгалах сав биш харин хүний амьдралд хэрэгтэй эд зүйлийн нэг юм. Мөн энэ нь давтагдашгүй хэв маяг бий болгох тод гоёл чимэглэл юм. Тиймээс эмэгтэй хүний хувцаслалтын төрөлд хувцас гуталнаас гадна цүнх онцгой байр суурь эзэлдэг.

Эмэгтэй хүн бүр барьж болох хэзээ ч загвар нь хоцрогддоггүй цүнхний талаар мэдээлэл бэлтгэлээ. Уншаад эдгээрийн аль нь танд байхгүй байгааг хараарай.

Cross-body цүнх

Тийм ч том биш жижигхэн цүнх. Нэг мөрөн дээрээ зүүдэг. Мөн нэг гаран доогуураа оруулж зүүж болох ба ингэвэл таны гар чөлөөтэй байх болно.

Хаана бас юун дээр барих вэ? Ямар ч тохиолдолд болно. Дэлгүүр хэсэх, зугаалга, аялал гэх мэт. Ажил хэрэгчээс бусад тохиолдлын алинд ч барьж болно. Жинсэн дээр гайхалтай зохицдог.

 

Clutch

Дугтуй шиг хэлбэртэй зөөлхөн цүнх бөгөөд дээрээс нь юм уу доороос нь барьдаг. Гар утас, түлхүүрнээс өөр бусад зүйл авч явмааргүй үедээ барихад тохиромжтой.

Хэрхэн сонгох вэ? Өдөр тутамдаа барих бол гялгар, лакан загвараас сонгох хэрэггүй. Мөн барихад хумс өвтгөхгүй байх ёстой.

Хаана бас юун дээр барих вэ? Хүрэм, нэхмэл ороолт гэх мэт дулаан ноосон зүйлтэй тохирохгүй. Хөдлөхөд саад болдоггүй тул дэлгүүр эсвэл аялалд тохиромжгүй байх. Харин найз нөхөдтэйгээ уулзах, аялах үед хамгийн тохиромжтой.

 

Tote цүнх

Дунд зэргийн урттай, трапец эсвэл тэгш өнцөгт хэлбэртэй цүнхийг гартаа юм уу мөрөн дээрээ үүрэхэд тохиромжтой. Сонгодог загварууд нь онгорхой эсвэл нэг товчтой байдаг ч ихэвчлэн цахилгаантай байдаг.

Хаана бас юун дээр барих вэ? Том зүйл хийж авч явах үедээ барих ба дэлгүүр эсвэл ажилдаа авч явж болно. Хавтгай ултай гутал эсвэл өндөр өсгийт дээр гайхалтай зохицдог. Харин үсээ сонгодог байдлаар самнаж, шуусан үед тохирохгүй.

Хэрхэн сонгох вэ? Хэрвээ ажилдаа юм уу дэлгүүр лүү явах гэж байгаа бол A4 цаас, зөөврийн компьютер багтах хэмжээтэй дунд зэргийнхийг сонгоорой. Арьсан, бор өнгийг сонгоорой.

 

Ажил хэрэгч цүнх

Хатуу, тийм ч урт биш, доод хэсэг нь нарийн, бариул нь тийм ч урт биш, цахилгаантай, гоёл чимэглэл багатай.

Хаана бас юун дээр барих вэ? Бүх эмэгтэйчүүд ажилдаа явахдаа ажил хэрэгч цүнхийг барьдаг. Урт оосортой байдаг ч гэсэн мөрөн дээрээ үүрэхээс татгалзаарай. Аль болох гартаа барих эсвэл бугуй хэсэгтээ тогтоож явах хэрэгтэй.

Хэрхэн сонгох вэ? Овор хэмжээ багатай, олон чимэглэлгүй өөрт таалагдсан загварыг сонгоорой.

 

Үдэшлэгний цүнх

Гартаа барьж явахаар жижигхэн хэмжээтэй цүнх.

Хаана бас юун дээр барих вэ? Та коктейль эсвэл үдэшлэгний даашинзны алийг өмссөн бэ гэдгээс хамаарч хэлбэр нь өөр байна. Загвар болон гоёл чимэглэл нь чухал нөлөөтэй.

Хэрхэн сонгох вэ? Үдэшлэгний цүнхэнд мөнгө эсвэл картыг хийх ба түрийвч хийдэггүй. Мөн уруулын будаг, түлхүүр хийнэ. Өнгө нь таны өмссөн хувцастай зохицох ёстой ба хэрвээ алтлаг өнгөтэй даашинз өмссөн бол чагтан түгжээтэй цүнх сонгоорой.

 

Weekend

Дунд эсвэл том хэмжээтэй олон үйлдэл бүхий цүнх. Спорт болон аялалд авч явахад тохиромжтой. Доод хэсэг нь хавтгай, багтаамж сайтай байх.

Хаана бас юун дээр барих вэ? Хүүхэдтэйгээ хамт дэлгүүр явах, цэцэрлэгт хүрээлэнд зугаалах гэх мэт зүйлд илүү тохиромжтой. Өдөр тутмын ямар ч хувцас дээр барьж болох ба урт өргөн банзал, цамцан дээр сайхан зохицдог. Гутал сонгохдоо өсгийгүйг сонгоно.

Хэрхэн сонгох вэ? Ийм цүнх худалдан авахдаа мөнгө хэмнэх хэрэггүй. Харин хамгийн чанартай, сайн материалаар хийгдсэн цүнхийг сонго. Мөн гарт эвтэйхэн бариултай байх ёстой. Гар хийцийн загвар үргэлж илүү байдаг ба энэ загвар нь бүхний анхаарлыг татаж чадна.

Цүнх бүр өөрийн гэсэн ашиг тусыг өгч байх ёстой бөгөөд зүгээр л нэг шүүгээнд хэвтэх ёсгүй. Аз жаргалтай байхын тулд 3 дахин их цүнхтэй байх албагүй бөгөөд заримдаа нэг цүнх ч хангалттай байдаг.

52
ГайхмаарГайхмаар
24
ХөөрхөнХөөрхөн
20
ТэнэглэлТэнэглэл
20
ГоёГоё
15
Ха ХаХа Ха
8
БахархмаарБахархмаар
7
БурууБуруу
6
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *