Нүүр Зөвлөгөө Сонжоо Таны төрсөн өдөр таны хэн болохыг тодорхой хэлж өгнө!

Таны төрсөн өдөр таны хэн болохыг тодорхой хэлж өгнө!

21
36
Share Button

Бидний төрсөн өдөр хувь тавилантай хамааралтай байдаг бөгөөд бидний бэлтгэсэн нийтлэл таны хэн болохыг хэлж өгөх болно.

#1

“Нэг” тоонд төрөгсөд бол маш бүтээлч, биеэ даасан хүмүүс байдаг. Зорилгодоо хүрэхийн тулд тэмцдэг, шийдвэрээ хэзээ ч өөрчилдөггүй хүмүүс. Нийтэч зантай боловч зөвхөн өөртөө итгэдэг. Амбицтай хүмүүс бөгөөд өөрийн зорилгодоо хүрэхийн тулд эрсдэл гаргах дуртай, зоримог. Сул тал: Зөрүүд, түргэн зантай, биеэ тоосон

Маш хаалттай хүн тул ойр дотныхон нь ч тэдний сэтгэлийн гүнд юу байгааг мэдэж чаддаггүй.

#2

Энэ тоонд төрсөн хүмүүс маш мэдрэмтгий хүмүүс байдаг. Төдийлөн танихгүй хүн тусламж гуйвал тэд анхаарал хандуулдаг өрөвч хүмүүс юм. Хоёрын тоонд төрсөн хүмүүс гүнзгий харилцаа холбоог эрхэмлэдэг бөгөөд бизнесийн сайн хамтрагч, найз, хань болж чаддаг. Тэдний хайр дурлалын түүх яг л үлгэрийн мэт. Үргэлж гол дүрд тоглодог. Шударга, боловсролтой маш сайн дипломатч хүмүүс. Эдгээр хүмүүс удирлаган доор маш сайн ажилладаг бөгөөд анхаарлын төвд байх дургүй. Хэт их ичимхий зан нь чухал шийдвэр гаргахад саад болдог. Мөн сэтгэлээр унахдаа амархан.

#3

“Гурав” бол уран сайханч, бүтээлч, оюун санаа, харилцаа холбооны гайхалтай ур чадварын бэлгэ тэмдэг юм. Төвийг сахисан байр суурьтай. Хэрхэн аз жаргалтай амьдрахаа сайн мэддэг. Хошин зан чанартай, мөн зөн совинтой. Зөв совингоороо дамжуулан санаа бодлоо сонсож шийдвэр гаргадаг. Мэдрэмтгий бөгөөд хэцүү зүйл тохиолдвол маш амархан гуниглаж, гутралд орох магадлалтай.

#4

Бэрхшээлээс айдаггүй, хариуцлагатай, ухамсартай, найдвартай хүмүүс. Тэднээс бусад хүмүүс тусламж гуйдаг бөгөөд тэд туслахыг хичээдэг. Энэ тоонд төрсөн хүмүүс ажил дээрээ нэр хүндтэй. Тэдний ихэнх нь шинжлэх ухааны эрдэмтэн хүмүүс байдаг. Тэд бүтэлгүйтлийг байж болох ердийн зүйл гэж үздэг бөгөөд ухралгүйгээр урагш алхдаг. Өөрийн алдаанаасаа зөв гаргалгаа гаргаж, дараа нь хэрхэн ашиглахаа мэддэг. Тэд хүрэхийг хүссэн зүйлдээ хүрэхийн тулд ямар ч саад бэрхшээлийг даван туулж чаддаг.

#5

Тав бол эрх чөлөөний бэлгэ тэмдэг. Энэ тоонд төрсөн хүмүүс юуг хэрхэн захирах, яаж ашиглахаа төгс сайн мэддэг. Адал явдал хайгч. Маш нийтэч, олон талын чадвартай хүмүүс. Зүгээр л “суутнууд”. Далд мэдрэхүйтэй. Нууцлаг, хачин жигтэй, үл мэдэгдэх зүйлд татагддаг. Нөхцөл байдалд яаран дүгнэлт хийх гэдэг талтай. Хурдан шийдвэр гаргах нь таны тэвчээргүй зан чанар, хүсэлтэй холбоотой. Энэ нь танд хор учруулж мэднэ.

#6

Хайр, ойлголцол, үнэнч байдал, нөхөрлөлийн бэлгэ тэмдэг. Хүмүүнлэгийн хариуцлагатан, урлагийн авьяастай, мэдрэхүй сайтар хөгжсөн хүмүүс. Өгөөмөр, арвич, бусдад туслах, зөвлөгөө өгөх дуртай, эсвэл мөнгөөр тусалдаг. Энэ тоонд төрсөн хүмүүс гайхалтай найз байж чаддаг тул түүнд итгэж болно. Тэд маш зөрүүд, өртөмтгий хүмүүс юм.

#7

Мэргэн ухаан, оюун ухаантай ч мэдрэхүй давамгайлж байдаг. Хорвоо ертөнцийг танин мэдэх чин хүсэлтэй, зөн билэг хөгжсөн хүмүүс бөгөөд өөрийн тогтсон үзэл бодлоо өөрчлөх дургүй. Байгаль, цэвэр агаарт гарах нь тэдний хувьд гайхалтай амралт болдог төдийгүй эртнээс зөвоож байсан асуултынхаа хариуг олоход нь тусалдаг. Нууцлаг, зөрүүд, цочромтгой, мэтгэлзэгч гэсэн сөрөг хандлагуудтай.

#8

Эрх мэдэл, хяналтын бэлгэ тэмдэг. Уран бүтээлийн авьяастай, зохион байгуулах өндөр чадвартай, алдар нэрд дуртай хүмүүс. Хүмүүстэй тэр бүр дотносож ойртоод байдаггүй, өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд цаг наргүй ажилладаг. Алдар нэрд дуртай тул өндөр орлоготой, шунахай, магтаалыг сайшаадаг, бүх хүний итгэлийг олох гэж мэрийдэг. Гэхдээ түүнд ирэх дарамт нь зүрхийг нь гэмтээнэ. Их мөнгө, толгой эргэм зарлага нь тэднийг сүйтгэж мэднэ.

#9

Хамгийн эмзэг хүмүүс. Үнэнч найз нөхөд, сайн түнш, сайн хань байж чадна. Энэ тоонд төрөгсөд бичих авьяастай тул бичих боломж олго. Хамгийн гайхалтай чанар нь өгөөмөр зан. Доромжлолыг хялбархан уучилж чаддаг, бусдын алдааг тоодоггүй. Өөрийн хариуцаж буй ажилдаа хэзээ ч алдаа дутагдал гаргадаггүй. Хамгийн чухал нь энэ тоонд төрөгсөд өөрийн санхүүдээ илүү анхаарах хэрэгтэй. Таны гарын салаагаар мөнгө урсаж мэднэ.

#10

Хамгийн маргаантай тооны нэг. Энэ 2 тоо нь “Бүгдийг эсвэл юуг ч биш” гэсэн утга агуулдаг. Энэ тоонд төрөгсөд хуйвалдагч, мушгин гуйвуулдаг, зальтай, асуудлаас зайлсхийдэг хүмүүс байдаг. Үүний зэрэгцээ үргэлж зөв замыг сонгодог. Эргэн тойрныхон, найз нөхөддөө таатай хандаж, үргэлж бусдын сайшаалыг хүртдэг. Мөрөөдөл болон зорилгодоо хүрэхэд тань туслах зөвлөгөө: бүх зүйлийг нарийн шалгаж хийх ёстой бөгөөд ингэж чадвал биелнэ.

#11

Энэ тооноос өөр хүчтэй дотоод сэтгэлийг илэрхийлдэг тоо байхгүй. Бусдад урам зориг өгдөг онцгой хүмүүс. Харамсалтай нь өөрийнхөө зорилго, хүсэлдээ хүрэх тал дээр хатуу зогсож чаддаггүй. Магадгүй энэ нь тэднийг бүтэлгүйтлээс үүдсэн стгэл гутралд орохоос авардаг байж мэдэх юм.

#12

Уран гоё ярих чавдартай хүмүүс. Хүчтэй хүсэл тэмүүлэлтэй, эмьдралын талаар эерэг хандлагатай, эрч хүчтэй хүмүүс. Харилцаа болон дотоод мөн чанар, харилцааны чадвар нь төгс зохицсон. Тэд ертөнцийг сайнаар өөрчилж чадах хүмүүс. Бага зэрэг тэвчээргүй зантай. Хүчээ дэмий зүйлд зарцуулах дургүй.

#13

Хамгийн их маргаантай тоо. Энэ тоонд төрсөн хүмүүсийг тоохгүй орхиж болохгүй. Хувь хүнд, ажил дээр нь ч гэсэн үргэлж шинэчлэлт гарч байдаг бөгөөд “тогтвортой байдал” гэдэг үг түүнд тохирохгүй. Сул тал: хэрүүл маргааны дараа эргэн тойрныхноо тэвчдэггүй. Мөн түүнд зорилгодоо хүрэхэд нь залхуурал саад болдог.

#14

Үнэмлэхүй эрх чөлөөнд итгэдэг хүмүүс бөгөөд ямар ч хязгаарлалтгүй. Битгий гэж хориг тавих юм бол тэр таныг орхин одох болно. Халуун гартай, уурлах үедээ хяналтаа алддаг бөгөөд дараа нь юу болсоныг ойлгодоггүй. Хүчтэй бэлгийн дур хүсэлтэй, тогтвортой харилцаатай байсан ч өөр хэн нэгнийг үргэлж хараалж байдаг. Санхүүгийн болон эдийн засгийн тал дээр өөрөө чадваргүй тул өөр хэн нэгэн чадалтай хүнд хариуцуулах хэрэгтэй.

#15

Энэ ордонд голдуу зохион бүтээгчид, уран зөгнөгчид төрдөг. Байгаль эх түүнд маш олон чадвар өгсөн байдаг. Жишээ нь: техникийн чадвараас эхлээд яруу найрагч хүртэл. Гэхдээ тэд өөрсдийнхөө чадлаар мэргэжлээ сонгодог. Бэрхшээлийг давах тэсвэр, хатуужил сул. Чимээгүй байхыг илүүд үздэг, бэрхшээлд сөгдөхдөө хурдан, мөн маш мэдрэмтгий хүмүүс. Шүүмжлэлд маш хурдан хариу үйлдэл үзүүлдэг, маш хурдан гомддог, сул дорой.

#16

Аливаад гүнзгий нухацтай ханддаг, дотоод мэдрэмжийг юу ч ил гаргаж чаддаггүй. Нууцлаг, биеэ даасан, хариуцлагатай, өгөөмөр. Мөн маш гайхалтай зөн совинтой. Хариуцлагатай, 200% биелүүлдэг. Өөрийн саналаа хэлэхээс айдаггүй, нээлттэй, гэхдээ бүхнийг мэдэгч юм шиг царайлдаг. Аливааг хэт их дөвийлгөдөг, амьдралыг хэцүү ээдрээтэй болгох гээд байдаг талтай. Хэрвээ энэ тоонд төрөгсөд харилцаа эхлүүлэх шийдвэр гаргасан бол түүний мэдрэмж хүчтэй, бас ноцтой байна гэсэн үг бөгөөд маш мэдрэмтгий, үнэнч хүн юм.

#17

Тэд үнэхээр тэвчээртэй! Тэдний зүрх сэтгэлийг хөдөлгөхийг хүсэж байна уу? Тэд 2 нүүр гаргагчийг тэвчдэггүй тул чин сэтгэлээсээ хайрла. Бие даасан, шаргуу зантай хүмүүс. Биеэ барих гайхалтай чадвартай. Хүнд хэцүү олон бэрхшээлийг ажралгүй давж чаддаг, сэтгэлийн хаттай, бусдад туслах дуртай өгөөмөр хүмүүс юм. Бүтээлч хүмүүсийн хувьд урам зориг өгөгч эх үүсвэр нь байж чаддаг.

#18

Шударга ёсны төлөө тэмцэгч. Ийм төрлийн хүмүүс зөвхөн өөрийн биш, бусдын эрх ашгийг хамгаалж тэмцэхэд бэлэн байдаг. Өөрийн гэсэн үзэл бодолдоо бат зогсдог, зарчимч хүмүүс. Бусдын итгэлийг дааж чаддаг, тусархуу зантай. 18 бол язгууртны тоо. Гадаад төрхөндөө анхаарал хандуулдаг, бусдын хэрхэн хандах нь түүнд маш чухал. Маш ховор тохиолдолд хөгжилтэй байдал гаргадаг. Хайр дурлалын харьцаанд маш хүндэтгэлтэй ханддаг. Дотоод сэтгэлээ сонсох бөгөөд бусдын үгийг сонсохгүй.

#19

“Юу тарина, түүнийгээ хурааж авдаг” гэдэг үг энэ тоонд төрсөн хүмүүст хамааралтай. Тэд юу ярьж, юу хийж байгаадаа дээд зэргээр анхаарал хандуулах хэрэгтэй. Ямар ч үйлдэл өөрийн гэсэн ул мөрөө үлдээдэг бөгөөд хувь тавилан хариугаа авдаг. Цөөн хувь нь алдаагаа сүүлд нь ухаардаг. Сэтгэл хөдлөл ихтэй, нэгээс нөгөө рүү үсчиж байдаг. Гэр бүлийн тогтвортой байдлыг илүүд үздэг. Ясны материалист хүмүүс бөгөөд тэдний хувьд өөрийн гараар бүтээсэн зүйл л үнэ цэнэтэй.

#20

Ганцаардлыг тэвчдэггүй. Маш сайн ярилцагч, сайн найз, олон нийтийн арга хэмжээнд идэвхитэй оролцдог. Зочломтгой, нөхөрсөг, адал явдал хайгч. Шуугиантай найр наадам, концертод дуртай. Хөгжимд дуртай, бүжиглэх дуртай. Урлагийг бүхэлд нь хайрладаг.  Гэхдээ үргэлж гомдоллож, амжилтандаа сэтгэл хангалуун бус байдаг. Гадны нөлөөнд автаж сэтгэл гутралд орохдоо хялбар.

#21

Энэ тоонд төрөгсөд амьдралд үнэхээр хайртай. Тэд өдөр бүр өөрт байгаа зүйлдээ талархдаг.

Тэд мөнгөнд дуртай. Эдийн засагч, банкирууд, санхүүжүүлэгч болоход хамгийн тохиромжтой хүмүүс. Гэр бүлийн төсвөө бүрэн даатгах хэрэгтэй. Нийгэм дэх өөрийн байр суурь, түншлэл түүнд маш чухал. Увайгүй бас ёжтой. Өөр нэг сул тал нь секс. Тэд үүнээс болж шаналж байдаг. Сониуч, сэтгэл татам төдийгүй ямар ч нөхцөлд алзахгүй, өөрсдийгөө аваад явж чаддаг хүмүүс юм.

#22

Гэгээрлийн бэлгэ тэмдэг. Энэ тоонд төрсөн хүмүүс бусдад заах дуртай хүмүүс байдаг бөгөөд үүнийгээ ч сайн хийдэг. Тэд бол эрдэмтэд. Эдгээр хүмүүсийг урамшуулж, магтах хэрэгтэй бөгөөд үр дүн нь сайн байх болно. Эрч хүч тэднээс л ундарч гардаг юм уу гэмээр. Гэхдээ зөв удирдаж сурах хэрэгтэй. Зөн билэг өндөр хөгжсөн тул зөн совиндоо итгэ. Гэхдээ өөрт ашигтай гэсэн сонголт бүр зөв байдаггүй гэдгийг санаж яваарай.

#23

Олон талын авьяастай тул үүнийгээ юунд хэрэглэхээ мэддэггүй. Үнэнч сайн нөхөд, авьяаслаг ажилтан, сонирхолтой ярилцагч байж чаддаг. Багш, эмчийн мэргэжил тохирох ба уран бүтээл, шинжлэх ухааны салбарт амжилт гаргана. Мөн маш сайн эцэг эх болж чаддаг. Өөдрөг урам зоригоор дүүрэн хүмүүс. Тэдний амьдралын хамгийн чухал зүйл бол эрх чөлөө. Тэдний амьдралыг энгийн гэж хэлж болохгүй.

#24

Аюулгүй байдал, үнэнч чанарын бэлгэ тэмдэг. Байгалиас өгсөн авьяасыг амьдралдаа ажил хэрэг болгох хэрэгтэй. Шийдвэр гаргахын өмнө боломжтой үр нөлөөг сайтар бодож, дараа нь шийдвэр гаргах хэрэгтэй. Хэцүү зүйлийг орхихын тулд ердөө л хаях хэрэгтэй. Тэд ихэвчлэн гайхалтай зоогийн газартай болж чаддаг.

#25

Эдгээр хүмүүсийн амьдрал сэтгэцийн байдал, эрх мэдэл, зөн совин дээр зохицуулагддаг. Тэд маш мэдрэмтгий хүмүүс бөгөөд тэдний саналыг ямар ч үед сонсох хэрэгтэй. Хэрвээ тэр эцсийн мөчид шийдвэрээсээ няцвал түүний шалтгааныг нь сонсолгүйгээр хүлээн зөвшөөр. 2 болон 5 гэсэн тооны нийлбэр нь 7 бөгөөд энэ тоо нь оюун ухааны бэлгэ тэмдэг билээ. Тэдний гол дүрэм бол бодлогогүй зүйл хийхгүй байх явдал.

#26

2 ба 6 гэсэн тооны нийлбэр нь 8 бөгөөд энэ тоо нь тасралтгүй байхын бэлгэ тэмдэг билээ. Энэ тоонд төрсөн хүмүүс үнэнч найз, насан туршийн хань болж чаддаг. Тэд өөр дээрээ үүрэг хариуцлага авдаг. Үүнийг хийхийн тулд хүчтэй хатуужилтай, хүчирхэг, авьяастай, эрч хүчтэй байх ёстой ба энэ бүгд цогцолсон хүмүүс бол энэ тоонд төрсөн хүмүүс юм. Сөрөг тал: эрх мэдэлд тэмүүлэгч, өөрийн хүслийг биелүүлэхийн тулд бусдыг өөрийн дор байлгах дуртай. Гоё сайхан зүйлийг таашаадаг тул гэрээ цэвэр ариун, гоё сайхан зүйлсээр тохижуулдаг.

#27

Эхлүүлснээ заавал дуусгадаг, сэтгэлийн тэвчээртэй хүмүүс. Гэвч үүний цаана маш эмзэг, мэдрэмтгий хүмүүс нуугдаж байдаг. Болж байгаа зүйлийг хурцаар хүлээж авах хандлагатай тул сэтгэл нь зовж, хямрах нь элбэг. Урлаг уран сайхны арга хэмжээ, үзвэр гээд бүх зүйлийг таашаадаг. Та тооцоотой нэгэн тул үнэн худлыг ялгаж салгаж чаддаг. Нөхцөл байдлын боол болохыг хүсдэггүй тул аливаа асуудлын хэрэгжилтийг урт хугацааны хүчин зүйлтай уялдуулан авч үздэг.

#28

Хуулийн бэлгэ тэмдэг. Энэ тоонд төрсөн хүмүүс хариуцлага өндөртэй, үргэлж эмх цэгцтэй, заасан зүйлийг ягштал биелүүлдэг. Хуулийн салбарт ажиллах нь тэдний хувь тавилан. Бусдыг буруутгах хандлагатай бөгөөд өөрөө бурууг авдаггүй. Зүгээр сууж чаддаггүй, гэхдээ ажил хийхгүй зүгээр суух үедээ өөрийгөө хүнд хэрэггүй болсон гэж үзэн сэтгэл гутралд орох хандлагатай.

#29

Бодож бясалгах дуртай, сэтгэл хөдлөл өндөртэй хүмүүс. Энгийн зүйл дээр учраа олохгүй сандарч, тэвддэг мөртлөө хүнд нөхцөлд гайхалтай тайван байж асуудлыг тун ухаалгаар шийддэг. Төгс зүйлд итгэдэггүй бөгөөд өөрийгөө болон бусдыг байгаагаар нь хүлээн авч чаддаг. Гэхдээ харилцаагаа таслах аливаа шийдвэрийг тун шийдэмгий гаргах нь бий.

#30

Ажил хэрэгч, бие даасан, хүчтэй, тэвчээртэй хүмүүсийн шинж. Тэдний санах ой гайхалтай сайн бөгөөд төвлөрөх чадвартай. Тэдний оюун ухаан хүнд хэцүү нөхцлийг даван туулахад тусалдаг. Тэдний амьдрал адал явдлаар дүүрэн. Тэдэнтэй байхад та уйдахгүй. Шударгаар үнэлдэг бөгөөд дадлага, зөвлөгөөг сайн өгдөг ба нүүрэн дээр тань таны бүх үнэнийг өгүүлж чадна.

#31

Урам зоригтой, биеэ даасан хүмүүс. Хийж буй ажлаа төгс хийдэг. Энэ нь тэднийг нийгэмд өндөр байр суурь олоход нь тусалдаг. Хамгийн зоримог шийдэл бүхий төслийн зохион байгуулагчид бол энэ тоонд төрсөн хүмүүс юм. Замаар зүгээр алхах дургүй, харин шинэ зам нээж олох дуртай. Тогтвортой байдал болон үнэнч занг эрхэмлэдэг. Тэднийг хуурах гэж оролдох хэрэггүй, ингэвэл тэдний итгэлийг үүрд алдах болно.

Share Button
62
ГоёГоё
19
Ха ХаХа Ха
11
БахархмаарБахархмаар
10
БурууБуруу
5
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

21 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2017/03/14 at 15:30

    Баярлалаа . Амжилт хүсье.

  2. Tumen Tumee

    Tumen Tumee

    2017/03/14 at 15:36

    bi ch iim sh dee neeree.

  3. Namsraijav Narmandah

    Namsraijav Narmandah

    2017/03/14 at 15:43

    Ерөнхийдөө үнэн л юм.

  4. Zulaa Batsuuri

    Zulaa Batsuuri

    2017/03/14 at 16:37

    За даа бараг л үнэн юм аа

  5. Nominzul Enhtor

    Nominzul Enhtor

    2017/03/14 at 16:51

    31 ch unen bn shvv

  6. Chin Bulag

    Chin Bulag

    2017/03/14 at 17:09

    👍

  7. Lol

    2017/03/14 at 17:25

    Iiimerhuu gachin yumand itgemergu bn ntr shall hudlaa Nass .

  8. Оюукаа Б.

    Оюукаа Б.

    2017/03/14 at 17:33

    10 26

  9. Onor Damiran

    Onor Damiran

    2017/03/14 at 17:56

    Barag bugd unem yum shig sanagdlaa

  10. Algaa Algaa

    Algaa Algaa

    2017/03/14 at 18:22

    01:02

  11. 5 14

  12. Zaya Enhbayr

    Zaya Enhbayr

    2017/03/14 at 22:28

    👌

  13. Самбуу Отгонтөмөр

    Самбуу Отгонтөмөр

    2017/03/14 at 22:34

    25

  14. Uugantsetseg Uugantsetseg

    Uugantsetseg Uugantsetseg

    2017/03/14 at 23:12

    14

  15. Bujinkhand Zorigt

    Bujinkhand Zorigt

    2017/03/15 at 12:19

    Hongorzul Zorigt Tmx Tmx Ankhtsetseg Zorigt Nyamaa Nyamaa

  16. R.Westbrook

    2017/03/15 at 14:22

    Yag chaajishde

  17. Undral Undraa

    Undral Undraa

    2017/03/15 at 14:28

    03 02

  18. Narantsog Renchin

    Narantsog Renchin

    2017/03/15 at 21:44

    0813

  19. Enkhjargal Enkhee

    Enkhjargal Enkhee

    2017/03/16 at 14:37

    04 23

  20. Munhuu Mahval

    Munhuu Mahval

    2017/03/16 at 21:18

    22

  21. Дагва Онгууд

    Дагва Онгууд

    2017/03/17 at 06:54

    хррү

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Хэн нэгний талаар маш их зүйлийг мэдэхэд туслах сонирхолтой тоглоом

“Асуулт асуудаг тоглоом” нь хариулж буй байдлаас нь хамаарч дурын хэн нэгэн хү…