Нүүр Дизайн Сурталчилгаа Нийгмийн асуудлыг хөндсөн хамгийн хүчирхэг 20 сурталчилгаа

Нийгмийн асуудлыг хөндсөн хамгийн хүчирхэг 20 сурталчилгаа

11
0

Сайн хийгдсэн сурталчилгаа бидний анхаарлыг татаж удаан хугацааны туршид мартагддаггүй. Энэ бол нийгмийн асуудлуудад хэрэгтэй нөлөөлөл нь юм. Хүмүүст нэгийг бодогдуулж, өдөөж өгөх нь том өөрчлөлтөнд хүргэх эхний алхам. Бид танд нийгэмд хандсан суртал ухуулгын гайхалтай жишээ болсон 20 сурталчилгааны зурагт хуудсыг толилуулж байна.

Гар утсан хана

Нийгмийн асуудлыг хөндсөн хамгийн хүчирхэг 20 сурталчилгаа 4

Нийгмийн асуудлыг хөндсөн хамгийн хүчирхэг 20 сурталчилгаа 5

Бээжингийн Ogilvy компани ухаалаг технологи бидний амьдралд ямар байр суурь эзэлж байгааг харуулсан суртал ухуулгын компанит ажил хийжээ. Уриа нь «Бид хоорондоо илүү их харьцаж байгаа ч илүү бага харилцаж байна».

Тамхины эсрэг сурталчилгаа

Нийгмийн асуудлыг хөндсөн хамгийн хүчирхэг 20 сурталчилгаа 32
Тамхи үргүйдэлд хүргэдэг.

«Ямар ч хамаагүй юу?!» төслийн хүрээн дэх, Russ Outdoor операторын MILK бүтээлч агентлагтай хамтарсан төсөл. Кампанит ажлын зорилго нь тамхи татсанаар үүсэх үргүйдлийн эрсдэлд залуу ээжүүд болон ирээдүйн ээжүүдийн анхаарлыг хандуулахад оршино.

Хурд үхэлд хүргэнэ

Нийгмийн асуудлыг хөндсөн хамгийн хүчирхэг 20 сурталчилгаа 7

Нийгмийн асуудлыг хөндсөн хамгийн хүчирхэг 20 сурталчилгаа 8

«Хурд үхэлд хүргэнэ» — энэ уриа нэг бус удаа нийгэмд чиглэсэн кампанит ажлуудад ашиглагджээ. Рекламны агентлаг Western Cape Government уг санааг зөв зургаар баяжуулжээ.

Бүдүүлэг байж болохгүй

Дүүрэн юм чихсэн цүнх бусдад саад болох шалтгаан биш. Хүн хэвээрээ үлдээрэй
Дүүрэн юм чихсэн цүнх бусдад саад болох шалтгаан биш.
Хүн хэвээрээ үлдээрэй
Шал руу ганц удаа хаясан бохь удахгүй таны ботинкны дор чинь наалдана. Хүн хэвээрээ үлдээрэй
Шал руу ганц удаа хаясан бохь удахгүй таны ботинкны дор чинь наалдана. Хүн хэвээрээ үлдээрэй

Парисийн нийтийн тээврийн RATP компани бусад зорчигчдод хүндэтгэлтэй хандахыг уриалсан суртал ухуулга гаргажээ. Өлсгөлөн хүнийг хооллох нь таны бодож байгаагаас хялбар.

TBWA\Hunt\Lascaris (Йоханнесбург) агентлаг – сэтгэл эмзэглүүлмээр

Нийгмийн асуудлыг хөндсөн хамгийн хүчирхэг 20 сурталчилгаа 11

нийгмийн ухуулгын зохиогч, өлсгөлөнд өртсөн хүмүүст туслахыг уриалж байна.

Хүчирхийллийг зогсоо: жолооны ард согтуугаар бүү суу

Нийгмийн асуудлыг хөндсөн хамгийн хүчирхэг 20 сурталчилгаа 12

Бразилийн Terremoto Propaganda агентлаг согтуугаар машин барихын эсрэг зурагт хуудаснууддаа уг санаа зовоосон асуудалд хандах шинэ хандлагыг харуулжээ.

Ийм сурталчилгааны хажуугаар зүгээр өнгөрөхгүй л болов уу

Нийгмийн асуудлыг хөндсөн хамгийн хүчирхэг 20 сурталчилгаа 13

Уг содон аргыг Их Британийн Hubbub гэдэг байгууллага бодож олжээ. Ангилсан савнуудад тамхины ишээ хийнгээ янз бүрийн сэдвээр санал асуулга өгөхийг уриалжээ.

Хүүхэд чинь чиний идэж байгааг иддэг

Нийгмийн асуудлыг хөндсөн хамгийн хүчирхэг 20 сурталчилгаа 33

Уг суртал ухуулга Бразилийн хүүхдийн эмч нарын холбооны (SPRS) захиалгаар Paim агентлагт бүтээгджээ. Зурагт хуудсууд ээжүүдийн хоолны хорхой нь ирээдүйд хүүхдэд үүсч болох проблемуудад хэрхэн нөлөөлөхийг үнэхээр сайн дүрсэлж харуулжээ.

Нэг ч хүүхэд том болоод тарган хүн болохыг мөрөөддөггүй

Нийгмийн асуудлыг хөндсөн хамгийн хүчирхэг 20 сурталчилгаа 15

Нийгмийн суртал ухуулга бүтээгч LatinWorks (Остин, АНУ) агентлагийн таргалалтын асуудалд зориулсан нийгмийн суртал ухуулга нь хэрхэн илүүдэл жин өөрийн хүсэл мөрөөдлөөс татгалзах талаар тодорхой өгүүлэх ажээ.

Хогийн саванд гэр бий

Нийгмийн асуудлыг хөндсөн хамгийн хүчирхэг 20 сурталчилгаа 34
Хогийн сав луу дөхүүлээд өгөөч! Хогонд ч бас гэр бий.
Нийгмийн асуудлыг хөндсөн хамгийн хүчирхэг 20 сурталчилгаа 35
2 ам бүлтэй лааз хогийн сав түрээслэнэ. Цэвэр суухаа амлаж байна.

«Ямар ч хамаагүй юу?!» төслийн хүрээн дэх өөр нэг нийгмийн суртал ухуулга нь гудамжинд хог хаяхгүй байхыг уриалдаг.

Чиний 2-хон минутанд үрж байгаа зүйлээр чинь тэр 2 өдөр амь зуух болно

Нийгмийн асуудлыг хөндсөн хамгийн хүчирхэг 20 сурталчилгаа 18

Colgate-Palmolive усны баялгийг хэмнэлттэй ашиглах талаар кампанит ажил эхлүүлжээ.

Брендийн логонууд шинэ утгатай боллоо

Нийгмийн асуудлыг хөндсөн хамгийн хүчирхэг 20 сурталчилгаа 19

Нийгмийн асуудлыг хөндсөн хамгийн хүчирхэг 20 сурталчилгаа 20

Нийгэмд хандсан сурталчилгаа бүтээгч Mozambique Fashion Week-ийн шуб болон бусад үслэг эдлэлийн эсрэг, хирсний эвэр, зааны ясны ашиглалтанд хориг тавих асуудлын талаархи суртал ухуулга нь хулгайн анчдыг зогсоох нь юу л бол. Гэхдээ худалдан авагчдыг дахин нэг бодож үзэхэд нөлөө үзүүлэх болов уу.

2 хүний өмнөөс бодоорой

Нийгмийн асуудлыг хөндсөн хамгийн хүчирхэг 20 сурталчилгаа 36

Екатеринбургийн Red Pepper зар сурталчилгааны агентлаг жолооны ард байхдаа анхаарлаа сарниулахгүй байхыг уриалжээ. Ялангуяа сургуулийн амралтын үеэр…

Тоглоомнууд хүүхдийн хөдөлмөрийн эсрэг

Нийгмийн асуудлыг хөндсөн хамгийн хүчирхэг 20 сурталчилгаа 22

Нийгмийн асуудлыг хөндсөн хамгийн хүчирхэг 20 сурталчилгаа 23

Португалийн APAV байгууллагын сурталчилгаанд тоглоомнууд энэ дэлхий дээр олон хүүхдүүдийн хийдэг зүйлийг хийж байна – «Тийм ээ, тэд ажиллаж байна». Оёдлын машины ард сууж байгаа чихмэл бамбарууш, жентельмений гутлыг цэвэрлэж байгаа хүүхэлдэйн киноны баатрууд мартагдашгүй гүн сэтгэгдэл төрүүлэх болно.

Туна загасыг харвал панда баавгай байна гээд төсөөлөөд үзээрэй

Нийгмийн асуудлыг хөндсөн хамгийн хүчирхэг 20 сурталчилгаа 24

Сингапурын Ogilvy & Mather агентлаг «Хэрвээ туна загасны оронд хулсны баавгай байсан бол юу болох байсан бэ?» гэж бодож үзэхийг уриалж байна.

Жолооны ард байхдаа утсаар бүү ярь

Нийгмийн асуудлыг хөндсөн хамгийн хүчирхэг 20 сурталчилгаа 25

Нийгмийн асуудлыг хөндсөн хамгийн хүчирхэг 20 сурталчилгаа 26

Энэтхэгийн Mudra Group агентлаг таагүй боловч маш үр дүнтэй байхуйц сурталчилгаандаа жолооны ард байхдаа анхаарал болгоомжтой байж, утсаар ярихгүй байхыг жолоочдод анхааруулжээ. Эдгээр нь залруулж болшгүй хор уршиг дагуулдаг гэдгийг бас давхар сануулжээ.

Лайк үр дүнгүй

Нийгмийн асуудлыг хөндсөн хамгийн хүчирхэг 20 сурталчилгаа 27

Нийгмийн асуудлыг хөндсөн хамгийн хүчирхэг 20 сурталчилгаа 28

Сингапурын Publicis агентлагаас гаргасан суртал ухуулгад ийн бичжээ: «Лайк ямар ч тус болдоггүй. Сайн дурын ажилтан бол, санаачлагатай бай. Амьдралаа өөрчил».

Бүсээ зүү, амьдралаа авар

Нийгмийн асуудлыг хөндсөн хамгийн хүчирхэг 20 сурталчилгаа 29

Канадын SAAQ зар сурталчилгааны агентлаг жолооч нарыг жолооны ард сууж байхдаа бүсээ бүсэлж байхыг уриалсан «Бүсээ зүү. Амьдар» гэсэн уриа үгтэй сурталчилгааны самбар гаргажээ.

Эр хүн бай

Нийгмийн асуудлыг хөндсөн хамгийн хүчирхэг 20 сурталчилгаа 30

Уг суртал ухуулгын санаа Санктпетербургийн оршин суугч Кирилл Коробкиний толгойд орж иржээ. Түүний жирэмсэн эгч метронд 4 буудлын турш түүнд хэн ч суудал тавьж өгөөгүй талаар ярьсны дараа тэрээр үүнийг бодож олжээ.

Уучихсан уу? Таныг хүргэж өгөх нэгнийг сонго

Нийгмийн асуудлыг хөндсөн хамгийн хүчирхэг 20 сурталчилгаа 31

Исландын уг суртал ухуулга согтууруулах ундаа уусан иргэдэд тээврийн хэрэгслээ шууд сонгохыг, тодруулбал такси, замын цагдаа, түргэн тусламж эсвэл оршуулгын товчооны аль нэгийг сонгохыг санал болгож байна. Яг л голыг нь оноод хэлчихжээ.

8
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Мөнх Тэнгэр

    Мөнх Тэнгэр

    2016/09/07 at 11:17

    цагдаагаар хүргүүлэе

  2. Mc Ka

    Mc Ka

    2016/09/07 at 12:59

    Alxaad xarchi tex vv 🚶🏃

  3. Зочин

    2016/09/07 at 13:19

    Ёонк2

  4. ХАХА

    2016/09/07 at 13:19

    ЁОНК2

  5. Lukaso Lukas

    Lukaso Lukas

    2016/09/07 at 19:59

    Uusan uu ? Geed buur neg uuh estoi met heviin uzegdel met…!!! Mashin barij l yvaa Bol uuh esgui gedegiig ug hun ehneesee uhaarah estoi – gedeg tal deer surtalchilgaagaa ehleh ni zov …sogtuuruulah undaa uuj unaa tereg barih gedeg oilgoltiig ugui hiihed zoriulagdsan baival Oor hereg! Esvel Ymar negen sonirhol baina uu ard ni ….sain boddoo!

  6. Dolgorsuren Dashtogtokh

    Dolgorsuren Dashtogtokh

    2016/09/07 at 22:13

    Shuud taxi

  7. Maggie

    2016/09/07 at 22:18

    Taxi

  8. zochin

    2016/09/07 at 23:44

    zamiin hudulguund oroltsood joloo bariad yavj bhda utsaar yariad yavj bga malnuudad haruulah heregt yum bna

  9. June Jdorj

    June Jdorj

    2016/09/08 at 07:34

    Ed nar gert l lav hyrgej uguhgyi bh

  10. Ganz Ok

    Ganz Ok

    2016/09/08 at 16:30

    үз

  11. лайк

    2016/09/08 at 18:00

    ямар ч лайк тус болохгүй, хором.ком

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Төлөвлөөгүй илүү худалдан авалт хийхэд хүргэдэг зар сурталчилгааны 15 заль

Амьдрахын тулд хоол идэх ёстой. Гэсэн хэдий ч өөрийн хэрэглэх хэмжээнээс илүү гарсан худал…