Шинэ мэдээ

Амьтдын талаарх бидний буруу ойлголтууд

Интернэт бол бид амьтдад хэр зэрэг хайртай вэ гэдгийн бас нэгэн нотолгоо юм. Хүмүүс интернэтээр өхөөрдөм амьтдын бичлэгийг үзэх зуураа дуртай амьтдынхаа талаарх мэдээллийг бусадтайгаа хуваалцдаг. Харамсалтай нь эдгээр мэдээллүүдийн ихэнх нь буруу байдаг бөгөөд бид заримыг нь залруулан танд хүргэж байна. 1. Нугасны гаагалах дуу цуурайтдаггүй Энэ бол маш олон хүнд хүрсэн ташаа мэдээллүүдийн нэг. Нугасны гаагалах дуу цуурайтдаг. …

Хүүхдүүддээ гар утас, таблет хэрэглүүлэхгүй байх 8 шалтгаан

Таны хүүхэд ухаалаг утас, нөүтбүүк, таблетаар байнга тоглодог уу? Хэрвээ тийм бол та анхаарлаа нааш түр хандуулаарай. Судлаачдын хэлж байгаагаар хараа хяналтгүйгээр эдгээр зөөврийн төхөөрөмжүүдтэй хүүхдүүдээ найзлуулснаас үүдэн тэдний суралцах, хөгжих, зан авирын тал дээр нь хүртэл асуудал үүсч болзошгүй гэнэ. Ингээд ямар ямар нөлөө үзүүлж болох тухай дэлгэрэнгүй мэдэж авцгаая. 1. Таблет тархины хөгжилд нөлөөлдөг Хүүхэд төрөөд нэг нас …

Цаг хугацааны нөлөөнд үл автах 12 алдартан

Гоо сайхан залуу насаа хадгалж биеэ сайхан авч явна гэдэг залхуу хүний ажил биш аж. Та бидний сайн мэдэх зарим алдартнууд цаг үргэлж залуугаараа харагддаг байдал нь олон нийтийн сонирхолыг маш их татдаг бөгөөд олон нийт ч тэдний залуу сайхан харагддаг нууцыг мэдэхийг маш их хүсэцгээдэг. Тиймээс энэ удаа та бүхэндээ огт хөгширдөггүй одуудыг танилцуулж байна. Эдгээр одуудын дараах зургууд дунджаар 10 …

Бодит мэт аймшигтай бялуунууд

Бялууг төрсөн өдөр, хурим болон бусад ямар нэгэн баяр ёслолын онцгой үйл явдлуудад голчлон ашигладаг. Хүмүүс загвар, дизайны тал дээр маш их анхаарал тавих болсон үед бялууны загвар ч бас энгийн байхаа больж, улам бүр онцгой содон болсоор байгаа билээ. Хүн бүрийн хүсэж сонирхдог, дурлаж тэмүүлдэг зүйлсийг дуурайлгаж, жинхнээс нь ялгарахгүй шахам адилхнаар хийсэн бялуунууд баярын ширээ болон баяр тэмдэглэж …

Тэжээвэр харх, нохой хоёрын гайхалтай нөхөрлөл

Osiris болон Riff харх хоёр бол найз нөхөрлөлийн шилдэг үлгэр жишээ болсон амьтад юм. 3 настай Голланд хоньчин нохой маань амандаа 3 сартай хархыг чөлөөтэй оруулах төдийгүй түүнд амыг нь цэвэрлэх боломжийг хүртэл олгодог байна. Голланд хоньчин ноход бол төрөлхийн дуулгавар сайтай, аливаа зүйлсийг суралцах ойлгохдоо гоц чадвартай гэдгээрээ алдартай ажээ. Уг хоёр амьтдыг тэжээж буй гэрийн эзэн нь Riff хархыг ойролцоогоор 4 долоо …

Таны бие махбодын тухай 15 сонирхолтой баримт

Та өөрийнхөө биеийн бүтцийн тухай юу мэдэх вэ? Бидний бие махбодь тэр чигтээ их гайхалтай бүтэцтэй, дотор нь юу болж байдгийг та лав төсөөлөх ч үгүй байх. Танд сонирхолтой байх болов уу гэсэн үүднээс хүний биеийн эрхтэн системийн зарим нэг онцлог шинжүүдийн сонирхолтой мэдээллүүдийг хүргэж байна. 1. Эмэгтэй хүний зүрх эрэгтэй хүнийхээс илүү хурдан цохилдог Эмэгтэй хүмүүс мөн эрэгтэйчүүдээс олон …

2015 оны Met Gala дээрх содон гоёлтой алдартнууд

АНУ-ын хамгийн том дүрслэх урлагийн музей болох Metropolitan Museum of Art-д зориулж, санхүүжилт босгох зорилготой Met Gala фестиваль бол алдартнууд хийгээд загвар зохион бүтээгчдийн заавал очих ёстой фестивалиудын нэг. Энэхүү алдартай үйл явдлын 2015 оны фестиваль энэ сарын 7-ноос ирэх 8-р сарын 16-ны өдрийг хүртэл Нью Йорк хотноо зохион байгуулагдана. Met Gala-гийн улаан хивсний ёслол өнгөрөгч Даваа гаригт болсон ба …

Дэвид Бекхэмийн халуухан фото зургууд

Дэлхий нийт түүний нэрийг спортын амжилтаар нь төдийгүй дэлхийн шилдгийн шилдэг брэндүүдийн сурталчилгаагаар нь, загварын ертөнцийн бэлгэ тэмдэг гэдгээр нь мэдэх билээ. Өнгөрөгч долоо хоногийн Бямба гариг буюу 2015 оны 5-р сарын 2-ны өдөр нэрт хөл бөмбөгчин, Дэлхийн хамгийн бат бөх, алдартай гэр бүлийн тэргүүн, секс билэг тэмдэг, зар сурталчилгааны бизнесийн од Дэвид Бекхэм 40 нас хүрчээ. 1975 оны 5-р сарын 2-нд үсчин …

Хөөсөн бөмбөлгийн мастер

Хүүхдийн баяраар голцуу үзэгддэг жижигхэн савтай, дугуй толгой бүхий дүрүүрээр үлээж хөөс гаргадаг хөгжилтэй тоглоомыг бид бүхэн сайн мэднэ. Yлээж гаргасан хөөсөн бөмбөлгүүд гэрэлд солонгорон туяарч тун ч гоёмсог харагддаг хэдий ч хэдхэн секундын төдий л нүдэнд үзэгдэж өнгөрнө, харин Mr. Su Chung Tai хэмээх Тайван залуу хөөсөн бөмбөлгийг урлаг болтол нь хөгжүүлж чадсан нэгэн бөгөөд тэрээр Гиннесийн хоёр ч дээд …

Өөрийгөө бусдаас онцгой суут хүүхэд байсан эсэхийг хэрхэн мэдэх вэ?

Суу билигт хүүхдүүдийн тухай маш их яриа, таамаглал бий. Та тэдний нэг биш биз? Энэхүү сэдвийг сонгон уншиж байгаа мөн дэлхийн өөрчлөлт хөгжлийг чих тавин сонирхон суудаг бол та мөн ч байж болох юм. Хүн бүрт л бусдаас онцгой тийм нэг шинж чанар байдаг ба гагцхүү түүнийгээ хэрхэн олж харж хөгжүүлж байгаагаас л энэхүү тусгай ангилалд хамаарах эсэх нь хамаардаг. …

Бүтээлч загвартай номын тавиурууд

Хэрвээ та гэртээ номын сантай бол, ном уншдаг, цуглуулдаг бол танд сонирхуулах сонирхолтой фото мэдээллийг хүргэж байна. Хэдий та гэрийнхээ хананд гайхалтай уран зургууд хадаж, гадны үнэтэй мебель хогшил эгнүүлж тавьсан, сантехникийн асуудлаа найдвартай шийдвэрлэсэн гэлээ ч айл гэрийн хамгийн үнэт зүйлсийн нэг, тухайн хүнийг чухам хэн бэ гэдгийг илэрхийлэх илэрхийлэл бол яах аргагүй ном буюу түүнийг агуулж буй “номын …

Бидний биеийн эд эрхтэнүүд ямар үнэтэй вэ?

Хорт хавдар, зүрхний өвчлөл, бөөрний дутагдал мөн уушигны өвчлөлүүд нэмэгдсээр байгаа нь хүний биеийн эд эрхтэнүүдийн хэрэгцээ шаардлага улам бүр эрэлт хэрэгцээтэй болж байгаагийн нэгэн илрэл юм. Эрхтэн шилжүүлэх хагалгаанууд өвчтөнүүдийн хувьд гол найдвар нь байдаг учраас үнэ нь улам бүр нэмэгдсээр байна. Нэгэн сонирхолтой тооцоог хийцгээе. Хүний биеийн бүх хэсгүүдийг тус бүрд нь шаардлагатай өвчтөнүүдэд үнэлж зарвал хэд болох …

Шилдэг 10 цахилгаан мотоцикл

Цахилгаанаар ажилладаг мотоциклууд нь байгальд ээлтэй төдийгүй тэдний зарим нь үнэхээр гайхалтай үзүүлэлттэй байдаг. Бид бүгд л Ferrari, LaFerrari гэх мэт алдартай машинуудыг мэддэг. Тэднээс хоцрохгүйн тулд зарим мотоцикл үйлдвэрлэгчид хоёр дугуйтай цахилгаан мотоциклуудыг үйлдвэрлэж эхлээд байгаа ба тэдний зарим нь хэрэглэгчдийн таашаалд ихээхэн нийцсэн байна. Мотоцикл сонирхогчиддоо танилцуулах шилдэг гэх тодотголтой 10 гайхалтай бүтээлүүдүүдийг дэлгэж байна. Mission One (Premiere Limited …

50 насандаа сайхан амьдрахын тулд 30 настайдаа хийх ёстой 20 зүйл

50 гарсан хэсэг хүмүүсээс залуудаа хийж амжуулаагүй ямар ямар зүйл байгаа тухай хэн нэг нь асууж л дээ. Хариултын ихэнх хувь нь энгийн л зүйлүүд байсан байна. Хэрвээ та саяхан 30 хүрсэн бол таны гэрийн даалгаврыг дор сийрүүлэв.[sociallocker] 1. Тамхи бүү тат. Саяхнаас татаж эхэлсэн бол даруй зогсоо “Хэрвээ та намайг харж байгаа бол би танаас тамхи татахаа боль хэмээн …

1...1,3491,3501,351...2,067Хуудас 1,350 - 2,067

Санал асуулга

Та аль үүрэн операторын хэрэглэгч вэ?

Та 2 сонголт сонгох боломжтой

Фэйсбүүк

Санал болгох