Өдөржин тоглож ядраад унтаж байгаа энхрий үрстэйгээ бүтээлчээр тогловол ямар вэ? Унтаж байгаа хүүхэдтэйгээ яаж тоглох болж байнаа гэж та гайхаж магадгүй. Тэгвэл мэдээний маань дэлгэрэнгүйг тухлан үзээрэй. Бид урьд нь унтаж байгаа Mila охинтойгоо хамтран маш гайхалтай уран бүтээл туурвидаг ээжийн тухай фото мэдээллийг оруулж байсан билээ. Энэ удаад ч бас Mila-гийн ээж Adele Enersen-ий бүтээлүүдийг гэрэл зураг хэлбэрээр та бүхэнд толилуулж байгаа юм. Бүтээлч ээжийн бүтээлч санаануудаас сайтын маань уншигч ээж, аав нар ч бас санаа сэдэл аван бүтээл туурвих боломжтой шүү дээ.Өөрийгөө зар сурталчилгааны материал зохиогч, концепци дизайнер гэхээсээ илүүтэй жирийн нэгэн ээж, гэрийн эзэгтэй хэмээн танилцуулах дуртай Adele Enersen бяцхан охиноо унтаж байх зуур охиныхоо орчимд өвөрмөц орчин бүрдүүлэн зураг авах хоббитой. Гэхдээ үр хүүхдээ хайрлах эх хүний сэтгэлээр тайван унтаж байгаа охиндоо саад болохгүй гэсэн үүднээс санаагаа олох, хэрэгжүүлэх, засварлах зэрэгт маш бага хугацаа зарцуулдаг гэнэ. Мөн зургаа авахдаа жижигхэн, үнэтэй биш Canon IXUS 750 аппарат ашигладаг гэдгээ ч хэлжээ.
1
0
0
0
0
0
0
0
Зочин
2012/07/15 at 14:47
huurhun yumaa
BEK_KKK
2012/07/16 at 10:04
oolkoniin
Зочин
2012/07/16 at 10:14
ymr huurhun setgesiin be goy bn