Матилда бол жирийн л нэг муур. 2 настай энэ муурны нүд нь жирийн муурныхаас шал өөр яг харь гаригийн хүний нүд шиг харагддаг. Уг онцгой муур нь өөрийн 2 эзэн болон нохойтой амьдардаг ба өөрийн харь гаригийн нүдээрээ Instagram дээр хэдийнэ 35,000 гаруй дагагчтай болж амжжээ.
Матилда 2 жилийн өмнө Валентины баярын өдөр төрсөн ба түүний одоогийн эзэн нь 12 долоо хоногтой байхад нь өөрийн болгон тэжээж эхэлсэн ажээ. Тухайн үед Матилдагийн нүд үе үе солир хардгаас бусдаар бол хэвийн байлаа. Гэтэл 1 нас хүрэхээсээ арай өмнөхөн түүний баруун нүдний хүүхэн хараа огцом томорч эхэлсэн байна.
Хэд хэдэн малын эмч, хамт төрсөн зулзгануудын эзэдтэй уулзаад Матилда болон түүний эгч дүүсийг нүдний болорын мултрал хэмээх сонин өвчнөөр өвчилсөн болохыг олж мэджээ. Эцэстээ Матилдагийн 2 нүдний болор нь мултран унаж, харааны алдагдалтай болжээ. “Харааны асуудлыг эс тооцвол Матилда бусад муурнуудын нэгэн адил нойтон сальфетка, картон хайрцагт дуртай. Нохдын хажуугаар хэт ойрхон явж тэдний уурыг хүргэх хоббитой” гэж түүний эзэн People сэтгүүлд өгсөн ярилцлагандаа хэлжээ.
Эдгээрээс гадна хоолны тавгыг нь дүүргээгүй байвал дэлхийн төгсгөл болж байгаа юм шиг л усан нүдэлдэг ажээ. Эзэд нь муураа нүдний даралтыг бууруулах хагалгаанд орох вий гэж санаа зовж байсан ба муураа эрүүл саруул гэдгийг сонсоод ихэд баярлаж байгаа юм. Матилдаг гэрэлт ирээдүй хүлээж байна.
Delger Maa Khishigjargal
2015/07/05 at 16:38
Шрекийн гуталт мууртай адилхан юм бишүү
Зочин
2015/07/05 at 18:16
Hoorhiin
Oyun Nana
2015/07/05 at 20:01
hun shig bambai bulchirhain ovchtei muur yum bish uu
Зочин
2015/07/20 at 17:15
aimshig
Анхбаяр хүүхэд
2023/12/03 at 18:50
харь гаригийн муур байдаг байсан юмуу