Цэвэр усны дараа хэрэглээгээрээ удаалдаг ундаа бол яахын аргагүй цай билээ. Эмчилгээний ундаа хэлбэрээр анх Хятадад хэрэглэгдэж эхэлсэн энэ ундааг XVI зууны үед Португалын санваартнууд болон худалдаачид Барууны ертөнцөд таниулсан түүхтэй. Монголоор цай буюу Англиар tea хэмээн нэрлэх нэршил ч эртний Хятадын tu гэх үгнээс үүсэлтэй гэж үздэг байна. Дэлхий даяар хэрэглэгддэг энэ ундааг улс үндэстэн бүр өөр өөрсдийн уламжлал, соёл, арга барилаар харилцан адилгүйгээр бэлтгэж уудаг байна. Дэлхийн улс орнуудын цайны соёлын илэрхийлэл болсон фото багцыг сонирхуулъя.
Япон
Өндөр чанартай ногоон цайны нунтаг навч бүхий Матча цай
Энэтхэг
Энэтхэгийн уулархаг нутаг болох Гималайд ургадаг Даржилинг хэмээх цай
Их Британи
Британичууд хар цайндаа сүү хийж уух дуртай.
Турк
Цайг жижиг шилэн аяганд хийж, ёотонтой хамт олгодог.
Түвд
Түвдүүд цайгаа сүү, сарлагийн өрөм, давсаар амталдаг.
Марокко
Энд гаатай ногоон цайнд дуртай хүн маш олон.
Гонконг
Өтгөрүүлсэн сүүтэй, мөстэй хүйтэн цайгаар үйлчилдэг.
Тайвань
Энэ цай нь халуун, хүйтэн байдлаар олгогддог ба гол зүйл нь будаа буюу цардуулаар хийсэн үрэл байдаг байна.
АНУ
Элсэн чихэр, нимбэгний шүүстэй хар цайнд дурладаг ба зөөлрүүлэх үүднээс сод нэмэх нь бий.
Орос
Пакистан
Масала хэмээх цайгаа халуун амтлагч болон цөцгийн тосоор амталдаг.
Тайланд
Тайланд цайны ургамал, сүү, мөстэй цайнд дуртай.
Хятад
Хятадууд Пуэр хэмээх цайндаа их дуртай. Энэ цай нь нягт дөрвөлжин эсвэл бөмбөлөг хэлбэртэйгээр худалдаалагддаг.
Египет
Эндхийн хүмүүс ямар ч амт нэмээгүй хар цайнд дуртай. Хурим найранд гибискус сарнайгаар нэрсэн цайгаар үйлчилдэг.
Монгол
Монголчууд цайгаа сүү, давс болон шар тосоор амталж, тогоонд чанадаг.
Аргентин
Аргентинчууд Мате хэмээх витамин болон антиоксидантуудаар баялаг ногоон цайндаа дуртай.
Өмнөд Африк
Амтлаг, зөөлөн амттай, тод улаан өнгөтэй Ройбуш хэмээх цай уудаг.
Мавритан
Мавританчуудын цай амтлаг, тансаг амттай.
Малайз
Элсэн чихэр, сүүтэй хөөсөрхөг хар цайгаа амттаны оронд хүйтнээр нь уудаг.
Кувейт
Кувейтэд кардамом болон сафронтой хар цай уудаг.
Катар
Энэ оронд цайгаа сүү болон элсэн чихэртэй хоёр дахин буцалгаж уудаг.
Зочин
2015/02/14 at 13:00
Mongol tsai ni hamgiin goy haragdaj bna.
MuuNuuu
2015/02/25 at 16:23
танай site ч гадаадын siteаас шууд хуулчихдаг болчихож ээ?