Туркын Эскишехир хотод ажиллаж амьдардаг цахилгааны инженер Tolga GİRGİN-ий чөлөөт цагаараа хийх дуртай зүйл нь каллиграф аж. Заримдаа цаг завтайсан бол чөлөөт уран бүтээлчээр ажиллах юмсан гэж хүсдэг тэрээр хүүхэд байхаасаа л зураг зурж иржээ. Гэхдээ жилийн өмнөөс л каллиграфт онцгой анхаарал хандуулж эхэлсэн Tolga дэлхийн янз бүрийн уран бүтээлчдийн зурсан анаморфик зураг болон граффит бүтээлүүдийг үзэн бишрэхдээ Instagram дээр анхныхаа гар зургуудыг тавьж байжээ.
Нэг өдөр өөрөөсөө “Би яагаад каллиграф үсгүүдийг оролдоод үзэж болохгүй гэж?” хэмээн асууснаар үсгүүдийн хэлбэрийг алдагдуулж, үзгээр сүүдэр нэмэх гэх мэтээр зурж эхэлсэн байна. Цаасан дээр зогсох үсэгнүүдийг харах нь түүний хувьд гайхалтай байсан байна. Түүний бүтээлүүдийг харсан бусад хүмүүс 3D каллиграф гэж нэрлэдэг ч Tolga өөрөө бүтээлүүдээ миний зургууд үнэндээ 3D анаморфик үсгүүдийн зураг гэж хэлдэг ажээ.
Cream
Walking Letters
Home
Lettering
Wind
Pillar
Cut
Box
Thanks
Zig-Zag
Roman Capitals
Гайхмаар
Гоё
Ха Ха
Хөөрхөн
Бахархмаар
Харамсалтай
Тэнэглэл
Буруу



