Өөрийнх нь тодорхойлсноор уран бүтээлч, аав, зохион бүтээгч, хүрээлэн буй орчныг хамгаалагч, хувийн бизнес эрхлэгч Fred Giovannitti бизнес аялалд явах үедээ хүүхдүүдийнхээ зурсан зургуудыг авч яваад өөрийн үзэмжээр буддаг гайхалтай зуршилтай нэгэн.
Делаверт амьдардаг энэ аав багагүй хугацааг хилийн чанадад өнгөрүүлдэг бөгөөд сүүлийн 4 жилийн хугацааг хүүхдүүдтэйгээ холбоотой байдлаар өнгөрүүлэхийн тулд ийм зуршилтай болсон гэнэ. Түүний хүүхдүүд болох 8 настай Sofia, 5 настай Jaxton, 9 настай Freddie нар аавынхаа будсан зургуудыг харахдаа үргэлж баяртай байдаг юм байна.
Гоё
Тэнэглэл
Гайхмаар
Ха Ха
Хөөрхөн
Бахархмаар
Харамсалтай
Буруу

















