Та нэгэн цагийн хамгийн алдартай загвар өмсөгч байсан Cindy Crawford-ыг фермийн ажилчин байна гэж төсөөлж чадах уу? Эсвэл өнөөгийн хамгийн алдартай эрхмүүдийн нэг George Clooney-ыг тамхи таслагчийн ажил хийж байна гэж төсөөлвөл ямар вэ? Гэхдээ үүнд төсөөлөөд байх шаардлага байхгүй. Учир нь бидний мэдэх олон алдартнууд нэр алдрын оргилд хүрэхээсээ өмнө сонсоод итгэмгүй ажил хийдэг байсан байна. Гэхдээ тэд хувь заяандаа ид шидийн гэмээр эргэлтийг хийж чадсан юм.
Channing Tatum тайчих үзүүлбэр үзүүлдэг байсан.
Brad Pitt Америкийн сүлжээ зоогийн газар El Pollo Loco-д сахиусын үүрэг гүйцэтгэж, тахианы хувцас өмсөөд тус зоогийн газрын хаяг бүхий самбар барин зогсдог байжээ.
Hugh Jackman хүүхдүүдийн үдэшлэгт хөлсний алиалагчаар очдог байжээ.
Tom Cruise нэг удаа зочид буудлын хаалгач хийж байсан.
Amy Adams нэг удаа Hooters-д зөөгч хийж байсан.
Cindy Crawford Pepsi-гийн нүүр царайгаар сонгогдохоосоо өмнө эрдэнэшиш арилгагч хийдэг байжээ.
John Hamm насанд хүрэгчдийн киноны хувцас хэрэглэл бэлтгэгчийн ажил хийдэг байсан.
Rob Stewart булшны нүх ухагч хийдэг байсан.
Ray Romano ор дэрний хэрэглэл хүргэгчийн ажил хийдэг байжээ.
Simon Baker нэг удаа худалдагч хийж байсан.
Christopher Walken циркд арслан сургагчаар ажиллаж байжээ.
Whoopi Goldberg моргийн гоо сайханчаар ажиллаж байсан.
Rachel McAdams McDonald’s-д бургер хийдэг байсан.
Howard Stern зайрмагны машины жолооч хийдэг байжээ.
George Clooney Кентаккид тамхи тасдагч хийдэг байсан.
Гоё
Ха Ха
Хөөрхөн
Гайхмаар
Бахархмаар
Харамсалтай
Тэнэглэл
Буруу




Зочин
2015/07/27 at 22:41
Сэтгэгдэл *ajliig gololgui hiideg baisan humuus aldart hurch bgaamdaa
Зочин
2015/10/03 at 11:06
bulshniii nuh uhdag baisan gen shuu arai ajil bna