Хадам ээжтэйгээ сайн харилцаатай байх нь хэцүү гэх ойлголт олны дунд түгээмэл байх нь элбэг. Гэсэн ч үнэн хэрэгтээ маш дотно, нандин харилцааг үүсгэж, хадам ээжтэйгээ төрсөн ээжээсээ дутуугүй харилцаатай байдаг хүмүүс маш олон байдаг билээ. Манай сайт уншигч танд хадам ээжтэйгээ маш дотно холбоотой хүмүүсийн цахим сүлжээгээр хуваалцсан гэрэл зургуудаас хүргэж байна.
1. “Хадам ээж маань гэр бүлийн гишүүн бүрт үүнийг хийж явуулжээ.”
“Сайн уу, Халбагануудаа цэвэрлээд хооллоход бэлдэж байтал ар тал дээр нь жимс ингээд наалдчихсан байгааг анзаарсан юм. Мэдээж үүнийг би хийгээгүй учраас хэн хийж бидэнд инээмсэглэл бэлэглэсэн нь ойлгомжтой биз ээ. Хайртай шүү, ээж ээ”
2. “Би хамгийн азтай бэр гэж өөрийгөө боддог. Хадам ээж маань оройн хоолонд цагаан хоолтны онцгой хоол хийж өглөө.”
3. “Хадам ээж маань түлхүүрийн оосор болгон хэрэглэдэг зоос маань хуучирсан байгааг анзаараад бэлэг болгон шинийг цоолуулж өгсөн.”
4. “Хуримын ёслолд маань зориулж энэ бялууг хадам ээж маань хийжээ. Үүнийг хуримын өдрийн гэнэтийн бэлэг болгохоор нууцалсан байсан.”
5. “Хогвартс санаанд ормоор өнгө төрх байна уу? Хадам ээжийнхээ нүүж орж байгаа байранд гэр бүлийн зурагнуудыг өлгөж, халуун дулаан уур амьсгал оруулах гэж хичэлээ.”
6. “Найз бүсгүйн маань ээж надад зул сарын бэлэг болгон энэ цамцыг өгсөн юм. Үнэхээр таалагдлаа.”
7. “Хадам ээжийн маань гарын хоол. Үнэхээр амттай шүү.”
8. “Хадам ээжийн маань бэлэг.”
9. “Харахад бодит гэж итгэмээргүй байгаа биз? Хадам ээж маань дэндүү хожим гэрэл зураг дарж эхэлсэн ч үнэхээр мэдрэмжтэй зурагчин шүү.”
10. “Хадам ээж маань хуримын бялуу болгон миний хүссэн бялууг хийжээ.”
11. “Би Марвелын кинонуудад туйлын дуртай. Үүнийг мэдсэн хадам ээж маань надад цаасаар Groot хийж өгсөн.”
12. “Хадам ээж маань энэ гоё цэцгийг надад зориулж худалдаж авчээ.”
13. “Нөхөр бид хоёр анхны хүүхдээ өлгийдөн авахаар хүлээж байгаа юм. Харин хадам ээж маань эмээ болно гэдгээ мэдсэн даруйдаа бидэнд зориулж ийм олбог хийжээ.”
14. “Хадам ээж маань дээврийн өрөөнөөсөө олсон энэ нандин цуглуулгаа надад бэлэг болгон өглөө.”
15. “Хадам ээжийн бэлдсэн төрсөн өдрийн бялуу.”
16. “Хол газраас зочилж ирсэн хадам ээж маань бидэнд энэ үрсэлгээнүүдийг бэлэглэсэн.”
17. “Хадам ээжийн маань бэлэг болгон өгсөн шинэ банзал.”
18. “Хадам ээжийн гэрт амьдарсан эхний сар ба түүнээс 1 жилийн дараа.”
19. “Хадам ээж охины маань төрсөн өдөрт зориулан энэ лусын дагинатай бялууг хийж өглөө.”
20. “90 настай хадам ээж маань өнөөдөр бидэнтэй хамт таваг шидэж тоглолоо. Тэр ч үнэхээр сайн тоглож байсан шүү.”
21. “Хадам ээж маань ’80s Olle Andersson загварын гэрлийн чийдэнг бэлэг болгон өглөө. Хайрт минь энэ чийдэнг их хайрлаж өссөн гэсэн.”
22. “Хадам ээжээсээ ийм чамин бэлэг авлаа. Хадам аавын маань хэрэглэж байсан энэ пянз тоглуулагч гаражид 20 жил шороо тоосондоо дарагдан хэвтсэн ч цэвэрлэхэд яг л шинэ мэт өнгөлөг хэвээр байв.”
23. “Хадам ээж маань энэ бяцхан загваруудыг нэг нэгээр нь бидэн рүү илгээсээр л байсан юм. Одоо л бүрэн болж харагдаж эхэлж байна даа.”
24. “Эхнэр, хадам ээж хоёр маань намайг PS5-аар эрхлүүлсэн.”
25. “Хадам ээжийн маань бэлэглэсэн шоколадны цуглуулга. Гадил жимстэй харьцуулж харвал ямар том хэмжээтэй нь мэдэгэж байгаа биз ээ.”
26. “Хадам ээж маань анх түүнээс их айдаг байсан юм. Харин бал сарын 7 хоногийн аялал хийхээр болох үед хадам ээж түүнийг асарч үлдэхээр болж байлаа. Тэд ч тэр хугацаанд дотно танилцаад амжсан байсан.”
Бонус: Хадам аавуудыг ч бас мартаж болохгүй ээ…
1. Хадам аав маань “1976 Gibson Les Paul” загварын гитараа надад бэлэглэлээ.
2. Хадам аав маань өөрийн 100 гаруй цомгийн цуглуулгаа надад бэлэг болгон өглөө.
3. 1990-ээд оны бугуйн цагаа хадам аав маань надад бэлэг болгон өглөө.
4. Хадам аав маань гэртээ их цэвэрлэгээ хийж байгаад олсон эдгээр зүйлсээ над руу илгээжээ.
Хадам ээж төрсөн ээжтэй тань ижил нандин хүн гэж та боддог уу? Та хадам ээжтэйгээ сайн харилцаатай байдаг уу?