Твиттер хэрэглэгчид аль улсын машины зам хамгийн муу болохыг харуулсан зургаар хоорондоо уралджээ. Манайх оролцвол хэдэд орох бол?

0

NoContextBrits гэх хэрэглэгч “Зөвхөн Британид л ийм зам харж болно” гэсэн тайлбартай зураг нийтэлжээ. Хүмүүс ч шooлох нь шooлж, гэхдээ санал нийлсэнгүй! Тэд эвдэрхий замын өөрсдийн хувилбаруудыг толилуулжээ – танайх ч гайгүй байна, манайд ямар юм байдаг гэж бодно! Тренд ч тэр дороо алдаршжээ, шилдэг хариултуудыг та эндээс үзээрэй.

Бүх зүйл эндээс л эхэлсэн юм: “Зөвхөн Британид л ийм зам харж болно”

boredpanda.com

За тэгээд, постууд цаашаагаа үргэлжилсэн дээ.

 

1. Яг энэ үед Өмнөд Африкт

boredpanda.com

 

2. Оросын зам. Хөгшөөн, танайх бас ч гэж нөхөөс тавьчихдаг юм биш үү?

boredpanda.com

 

3. Пакистанд зам усанд автжээ – зурагтаар нь ингэж үзүүлж байхыг бодоход энгийн үзэгдэл бололтой

boredpanda.com

 

4. Орегон, Портландад. Бид замын хагархайг органик аргаар нөхдөг

boredpanda.com

 

5. Манай Флоридад бол зам дээрх нүхийг хэн ч тоохгүй. Манайд бол ачааны машиныг ч залгиж орхино

boredpanda.com

 

6. Харин бид нар Аргентинд нүх, замын хагархайныхаа төрсөн өдрийг тэмдэглэдэг

boredpanda.com

 

7. Хорватаас бүгдэд нь мэнд дамжуулъя!

boredpanda.com

 

8. Кени. Юугаа мэдэхээ байсан таг сoгтуу жолооч л тэгшхэн явж чаддаг зам гэсэн шүү

boredpanda.com

 

9. Нигери улсын Огун мужийн Абеокут. Ингээд би түрүүллээ

boredpanda.com

 

10. Танай замаар ямартай ч яваад байж болохоор харагдаж байна. Харин манай Миссипи мужийн Жексоны гоо сайхныг хар даа

boredpanda.com

 

11. Тэр үеэр Ганад

boredpanda.com

 

12. Та нар Угандагийн замын нүхийг хараагүй биз дээ?

boredpanda.com

 

13. Танайх ямар ч гэсэн засах гэж оролдсон л байна. Энэтхэгт юу болж байгааг хар даа…

boredpanda.com

 

14. Мичиганаас мэнд хүргэе. Хотын цагдаагийн офицер замын нүхэнд зогсож байна. Түүний өндөр 196 см.

boredpanda.com

 

15. Энэ хүн бол Энэтхэгийн нэгэн мужийн яамны сайд. АНУ-д айлчилж байхдаа өөрийнхөө мужийн замыг Вашингтоноос хол дээр гэж мэдэгдэж байсан хүн дээ. Түүний мужийн нэг замуудаас сонирхуулахад…

boredpanda.com

 

16. Төрөлх Жакарта хотдоо аядуухан мөлхөж л явна. Индонез

boredpanda.com

 

17. Манай ширээнээс танайд мэнд дамжуулъя!

boredpanda.com

 

18. Надад Британи муу замтай гэж битгий хэл! Би Нигерт амьдардаг хүн байна

boredpanda.com

 

19. Юун зам бэ? Манай Колорадод бүхэл бүтэн гүүр нурж унасан – ямар ч анхааруулгагүйгээр

boredpanda.com

 

20. Энэ үеэр Аризонагийн удирдлагууд ямар ч ашиггүй “аудит”-д мөнгө үрж байна. Тэр хооронд нь замууд нь улам муудсаар л

boredpanda.com

 

21. Зуны улиралд Бельгийн зарим нэг замаар явж байгаа бол сансарт нисэхдээ бэлдээрэй

boredpanda.com

 

22. Миннесотад тавтай морил

boredpanda.com

 

23. Зөвхөн Энэтхэгт: замын мундаг шинэ хучилт хийнэ гэж амласан юмсан

boredpanda.com

 

24. Хамгийн муу зам Нигерт л байна, үүнд маргаад байх зүйлгүй. Нигерийн замын нүх үнэхээр ширүүн, ямар сайндаа л өөрийнхөө улсын газрын зургийг гаргаж байх вэ дээ

boredpanda.com

 

25. Балтимороос мэнд хүргэе. 7 жилийн өмнө манайд хотын бүхэл бүтэн дүүрэг нурсан. Засвар хийгээд 3 жилийн дараа тэр газар дахиад л асуудалтай тулгарсан юм.

boredpanda.com

 

26. Замын нүх биш ээ, Брайл шрифт байгаа юм шүү

boredpanda.com

 

27. Конгогийн зам – өмнө ба дараа нь. Хүсвэл хийж чаддаг л юм байна.

boredpanda.com

 

28. Афганистаны нийслэл Кабул болон Кандагарыг (улсдаа томоороо хоёрт ордог хот) холбосон төв зам

boredpanda.com

 

29. Манай Бразилд замын хагархайд шууд л гадилын мод тарьдаг

boredpanda.com

 

30. Хараад байхад АНУ-ын өмнөд хэсгээс олигтой танилцуулга байхгүй байх шиг байна. Шинэ Орлеаны замын алдартай нүхнүүдийг харах ёстой болов уу гэж бодлоо

boredpanda.com

 

31. Би зүгээр л ингээд орхилоо. Энэтхэг

boredpanda.com

 

32. Харин энэ бол Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын замын алдартай нүхнүүд

boredpanda.com

 

33. Карачи гэдэг нэртэй газар байдаг даа. Пакистанд

boredpanda.com

 

34. Та бүхэнд Нью-Йоркийн Киунс дүүргийг сонирхуулъя. Эндээс холгүй зайд бейсболын “Нью-Йорк Метс” багийн тоглодог талбай байдаг юм

boredpanda.com

 

35. Цастай өвлийн дараа та Чикагод очиж үзсэн үү?

boredpanda.com

Манай улсын хамгийн хэцүү зам хаана байдаг вэ?

5
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *