Дахиад өнгө зүс орохгүй байх гэмээр хуучирч муудсан эд хогшил айл болгонд нэг хоёроороо хэвтэж л байдаг. Их цэвэрлэгээний үеэр таныг гаргаж хаятал тоос шороондоо даруулсаар л… Эдгээр эд хогшлын ихэнхийг нь дахин амилуулж болдог, багахан хүч хөдөлмөр, цаг хугацаа л зарцуулчих, тэгээд л шинэ мэт болно. Таны түрийвчин дэх хэдэн цаасыг нимгэлэхгүй, байгаль орчинд хог хаяагүй танд баяр хүргэе! Бас нэг талын амралт болж өгөх ажээ. Шалны хуучин хучилтыг тусад нь ярьсан нь дээр байх: хүсэл байвал бараг анхных нь өнгийг ч сэргээж болно.
Хуучин эд хогшилдоо хайр гамтай харьцахыг та бүхнээсээ хүсэхийн зэрэгцээ тэдэнд хоёр дахь амьдрал бэлэглэж чадсан гарын ур дүйтэй хүмүүст ч талархмаар байна. Нийтлэлийн төгсгөлд бонус болгон та бүхэнд хэрэг болох хоёр ч зөвлөгөөг бэлдлээ. Тоос шороо, бохирдол, тэр бүү хэл супер цавууг цэвэрлэх арга.
Энэ бол ЗХУ-ын үеийн хүүхдийн трактор тоглоом. Хүүхдүүдийг дахин баясгахад бэлэн боллоо
Танзинат шигтгээтэй энэ бөгж машины суудалд дарагдаад хэлбэрээ алдчихсан юм. Эзэд нь хуучин хэлбэрийг нь сэргээлгэхээр над руу (би алт мөнгөний дархан юм) явуулжээ
Үүдний хэсэг надаас багагүй хүч, цаг шаардлаа. Гэхдээ үр дүнг нь хараад үнэхээр нүд, сэтгэл баясаж байна
Өндөр даралтаар угаана гэдэг чинь ид шид бүтээхийг хэлдэг юм байна шүү
Бөгжний мөнгөн тогтоогчийг цэвэрлэж үзлээ, хөөрхий шкафанд хог болоод удаан хэвтсэн юм
Хамгийн сүүлд угааснаас хойш хөөрхий 25 жил өнгөрсөн байжээ
Хуучны зэс савыг өнгөлсний дараа ямар болсныг хар даа
Эмэгтэй пүүзийг цэвэрлэсний дараа шинэ юм шиг л харагдаж байна
Ёстой л нөгөө “биеэ засаад гэрээ зас” гэдэг шиг юм болж байна
Ширмэн хайруулын тавгийг толь болгож ашигласан ч болохоор байна
Туйпуу ямар улаан өнгөтэй байдгийг бүр мартсан байжээ
Энэ чулуун сандал эмээ, өвөөгийн хашаанд 40 гаруй жил болж байгаа юм. Өнөөдрийг хүртэл ийм өнгөтэй байсныг нь огт мэдсэнгүй
Ногоон GameBoy-ийг сэргээн засварлалаа
Эхнэр маань хүүхдийн шинэ хивс худалдаж авах гээд байхаар нь би даралтаар угаадаг машин худалдаж аваад хивсээ угааж эхэлж байна
Миний хувьд том тулаан байлаа, гэхдээ би ялан дийлж чадсан
Хөршийн өгсөн ширмэн гриллийг өнгөлж үзлээ
Хуучны чулуун ширээ, сандал олж ирсэн юм. Даралттай усаар угаахаас өөр арга байсангүй. Муужгайг минь уучлаарай, тэр жоохон дэггүй
Хуучин креслийг сэргээн засварласан нь
Шуудангийн хайрцгийг 21 жилийн дараа анх удаа угаалаа
Зөвлөлтийн үеийн шургуулга орчин үеийн ретро дүрд хувираад байгаа нь
Хуучин “ЗиЛ” хөргөгч ч гэсэн дахин амилах эрхтэй биз дээ?
Алтан гартай байхад хивсийг ч сэргээнэ
59 жилийн настай сервантыг сэргээн засварлалаа
Шарласан хуванцрын өнгийг устөрөгчийн хэт исэл болон нарны гэрлээр дахин сэргээлээ
Бонус 1: Пянзыг хэрхэн цэвэрлэх арга, та үзэж сонирхоорой
Бонус 2: Эмийн сангуудад зардаг энгийн нэгэн бодисоор супер цавуу цэвэрлэх арга
“Өөрийнхөө тэнэгээс болоод Nintendo Switch-ийнхээ дэлгэц дээр супер цавуу дусаачихсан юм. Хүмүүс юу эсийг зөвлөв дөө: давс болон сод, саван, тэр ч бүү хэл ацетон хэрэглэ гэнэ. Наалдсан цавууг нь дэлгэцтэй нь цуг уусгах байлгүй дээ. 2017 оны Nintendo-гийн дэлгэцийг яагаад ч юм хуванцраар хийсэн байдаг юм. “Димексид” гэх ид шидийн бодисын тухай олж уншлаа. Юу эсийг уусгаж байна, хөдөлгүүр ч цэвэрлэдэг юм байна. Хуванцар дэлгэцийг хайлуулчих байх гэж айж л суулаа, аз болж ямар ч ул мөргүй цэвэрлэсэн шүү. Үүнээс өөр илүү үр дүнтэй бодис олж чадаагүй, манай гэрийн ойролцоох эмийн сангуудад хямдхан л байналээ ” © MrCrovley / Pikabu
Цэвэрлэгээ хийж эх дэлхийгээ аврах хүсэл төрөв үү?