Таны гэрийг шавьжнаас хамгаалах 10 супер ургамал. Ямар ч химийн найрлагатай бүтээгдэхүүнээс илүү үр дүнтэй бас хоргүй!

3

Бухимдал төрүүлэм хортон шавьжнууд үргэлж гэрт орж ирдэг, хот хөдөө, лагерь зуслан гээд ер нь хаана ч байсан. Бид дандаа олон төрлийн цацлага хэрэглэж, химийн бодис ашиглан, хортон шавьжнуудаас сэргийлэх, тэднийг устгах нэрээр өөрсдийнхөө эрүүл мэндийг давхар хохироодог билээ. Аз болоход үүний эсрэг үйлчилгээтэй олон ургамал бий, тэр тусмаа эдгээр ургамлууд нь онцгой үнэр гаргахаас гадна хортон шавьжнуудаас гэрийг хамгаалдаг байнa!

Бид та бүхэнд зуслангийн байшин болон гэр орноо ялаа, жоом, шумуул болон бусад урилгагүй зочдоос ургамлын тусламжтай хэрхэн хамгаалах аргыг хэлж өгөхөөр энэхүү мэдээг бэлтгэлээ. Дээрээс нь шавьжнуудыг устгаад зогсохгүй, таны гэрийг гоёмсог харагдуулна! Та эдгээр ургамлуудыг гэртээ тарьж ургуулах бүрэн боломжтой.

jipatafoto89 / Shutterstock.com

 

Шавьжнуудтай тэмцдэг шилдэг ургамлууд

Шимтэглээ

Энэ ургамал нь шумуулны хувьд номер нэг дайсан юм. Цахилгаан лаатай адилхан үр дүнтэй. Түүгээр ч зогсохгүй өнгөлөг цэцэгс нь таны гэрийг үзэсгэлэнтэй харагдуулж, тансаг үнэртэй болгоно.

Elvans / Shutterstock.com

 

Базилик

Базилик бол Грекийн ихэнх зоогийн газрууд болон зочид буудлуудад байдаг алдартай цэцэг бөгөөд шавьж, хорхойнуудаас үйлчлүүлэгчдийг хамгаалах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл хортон шавьжнууд энэ цэцгийн үнэрт тэвчиж чаддаггүй. Цонх бүрт жижиг навчийг нь тавьж, хортон шавьжнаас сэргийлж болно. Мөн гал тогооны өрөөнд уг ургамлыг ургуулан, газар дундын тэнгисийн гаралтай хоол хийдэг байна.

Olga Miltsova / Shutterstock.com

 

Бяцхан хумс

Энэ цэцэг цэцэрлэгт хүрээлэн эсвэл том хэмжээтэй талбайд маш амархан ургадаг. Шумуулнаас тухайн орчныг хамгаалаад зогсохгүй, бусад хортой шавьжнуудаас сэргийлдэг. Түүнчлэн бусад эргэн тойронд тарьсан ургамлыг давхар хамгаална. Арьс болон ходоодны үйл ажиллагаанд сайн нөлөөтэй гэж үздэг.

ohlotte01 / Shutterstock.com

 

Настуриум

Энэ ургамал нь шавьжийг үргээгч бодис агуулдаг бөгөөд ялаа болон шумуулнаас сэргийлнэ. Гоёмсог цэцэгс дэлбээлдэг учир таны гэр эсвэл цэцгийн хүлэмжинд гайхалтай өнгө нэмэх болно.

davidek / Shutterstock.com

 

Лаванда

Лавандаг ихэвчлэн цацлаганд түгээмэл ашигладаг. Энэ ургамлаас гардаг хүчтэй үнэр нь шумуул болон ялааг үргээхэд сайн нөлөө үзүүлдэг. Цонхны тавцан эсвэл тагтан дээр амархан ургана. Мөн хүсвэл цэцгийн хүлэмжиндээ ч бас ургуулах боломжтой.

Cora Mueller / Shutterstock.com

 

Нимбэгийн өвс

Найрлагандаа шумуулыг үргээх бодис агуулдаг. Цэцгийн саванд маш амархан ургадаг бөгөөд тэгтлээ их арчилгаа шаардахгүй, урт хугацаанд цэцэглэсээр байна.

Anukool Manoton / Shutterstock.com

 

Катнип

Цитронеллатай ижил төстэй бөгөөд химийн бүтээгдэхүүнээс 10 дахин илүү үр нөлөөтэй. Бага зэргийн арчилгаа шаардана, салхинаас хамгаалж тавихад л хангалттай.

Dmitry Kachalkov / Shutterstock.com

 

Жоомны эсрэг шилдэг ургамлууд

Энэ шавьжийг химийн хүчтэй бүтээгдэхүүний тусламжтай устгаж болох хэдий ч таны гэрийг хамгаалах үйлчилгээтэй хэд хэдэн төрлийн ургамлууд байдаг байна. Бид та бүхэнд сармис, лаврын навч, розмарин, катнип болон гэрийн хошоонгорыг санал болгож байна.

Kamira / Shutterstock.com

 

Эрвээхэй болон авгалдайн эсрэг шилдэг ургамлууд

Эрвээхэй зоорь болон шүүгээнд орогнох дуртай бол модны авгалдайнууд хуучны модон тавилгуудад үүрлэдэг. Тийм учраас тавилгын дотор талыг сайтар цэвэрлэж байх нь чухал. Хувцас, тэр дундаа даавуун материалтай хувцсыг тогтмол угааж, цэвэрлэж байгаарай. Лавандын үр болон мөчир нь гэр доторх эд зүйлийг найдвартай хамгаалдаг. Сантолин бас ижилхэн үр нөлөөтэй, харин сармис болон шанцай нь эдгээр хортон шавьжнуудаас таны гэрийг хамгаална.

Сармисыг хүлэмжинд тарьж ургуулах юм бол жимсний ургамлуудыг хортой ялаануудаас хамгаална, сармисыг моддын дунд тарьж ургуулаарай.

Natalie Barth / Shutterstock.com

 

Соно болон зөгийний эсрэг шилдэг ургамлууд

Эдгээр шавьжнууд нь үнэрт хэт мэдрэмтгий байдаг. Шарилж бол эдгээр шавьжнуудаас таны гэр болон цэцгийн хүлэмжийг хамгаалдаг цөөн хэдэн ургамлын нэг юм. Тагт эсвэл асарт тарьж ургуулахад тохиромжтой.

Бусад үр дүнтэй ургамлууд гэвэл Энэтхэг лиш, нимбэгийн гавар, нимбэгийн вебрена, ганга болон гаа зэргийг дурдаж болно. Эдгээрээс та зарим ургамлыг нь тарьж ургуулж, гэрээ хамгаалж, гал тогооноосоо тансаг үнэр гаргаарай.

NANCY AYUMI KUNIHIRO / Shutterstock.com

Ургамал уу эсвэл химийн бүтээгдэхүүн үү? Та хортон шавьжнуудаас сэргийлэхийн тулд алийг нь сонгох вэ?

3
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *