Никотины хамаарал зөвхөн бие махбодид сөргөөр нөлөөлөөд зогсохгүй түрийвчинд ч гэсэн нөлөөлдөг. Үнэндээ тамхичид энэ хорт муу зуршилдаа хэдий хэр мөнгө зарцуулж байгаагаа нарийн тооцож чаддаггүй. Нэг жил тамхинд зарах мөнгөө хэмнэж чадвал томоохон худалдан авалт хийх боломж гарч ирэх ажээ.
Бид тамхичдын толгойд байгаа хий хоосон тооцооллыг бодит дүн болгон харуулахаар шийдлээ. Хэмнэсэн мөнгөөрөө чухам юу авч болох вэ?
Нөхцөл: жилийн турш нэг долоо хоногт нэг хайрцаг тамхи татах мөнгө
Тодруулга: бид тамхины үнийг Marlboro тамхиар тухайн улсын үнэ ханшаар тооцоолов. Бусад барааны үнийн хувьд олон улсын үнэ ханш гэж ойлгох бөгөөд 2019 оны 1-р сарын ханшаар авч үзлээ.
Орос: нэг хайрцаг нь 2,09 доллар
Жил татах тамхины үнэ: 108 доллар
Барааны талаарх тодруулга: 85 гр-аар савласан Whiskas
Бразил: нэг хайрцаг нь 2,45 доллар
Жил татах тамхины үнэ: 127 доллар
Барааны талаарх тодруулга: XTERRA Fitness FB150 дасгалын дугуй
Мексик: нэг хайрцаг нь 2,60 доллар
Жил татах тамхины үнэ: 135 доллар
Барааны талаарх тодруулга: эхний сарыг үнэгүй гэж тооцоод Netflix үзэх үндсэн үнээр тооцов
Хятад: хайрцаг тамхи 2,95 доллар
Жил татах тамхины үнэ: 153 доллар
Барааны талаарх тодруулга: Kindle E-reader цахим ном уншигч
Энэтхэг: хайрцаг тамхи 3,55 доллар
Жил татах тамхины үнэ: 184 доллар
Барааны талаарх тодруулга: AirPods чихэвч
Өмнөд Солонгос: хайрцаг тамхи 4,03 доллар
Жил татах тамхины үнэ: 209 доллар
Барааны талаарх тодруулга: Flow Merc снөүборд
Япон: хайрцаг тамхи 4,26 доллар
Жил татах тамхины үнэ: 221 доллар
Барааны талаарх тодруулга: киноны тасалбарын дундаж үнэ – 9 доллар
Польш: хайрцаг тамхи 4,30 доллар
Жил татах тамхины үнэ: 223 доллар
Барааны талаарх тодруулга: Jolege Self Balancing Hoverboard ховерборд, Hoveroid Adjustable Handlebar.- ын бариул
Испани: хайрцаг тамхи 5,78 доллар
Жил татах тамхины үнэ: 300 доллар
Барааны талаарх тодруулга: Givenchy Very Irresistible, Giorgio Armani Code, Christian Dior Homme Parfum үнэртэй уснууд
Саудын Араб: хайрцаг тамхи 6,40 доллар
Жил татах тамхины үнэ: 332 доллар
Барааны талаарх тодруулга: IKEA дэлгүүрээс тус бүр нь 5 долларын үнэтэй зөөлөн тоглоом (бамбарууш, панда, арслан, чоно зэрэг)
АНУ: хайрцаг тамхи 7 доллар
Жил татах тамхины үнэ: 364 доллар
Барааны талаарх тодруулга: 7 хоног Парист – Монмартр-ын ойролцоо долоо хоног байр хөлслөх үнэ (2019 оны 1-р сарын 14-ний байдлаар)
Хонконг: хайрцаг тамхи 7,27
Жил татах тамхины үнэ: 378 доллар
Барааны талаарх тодруулга: GoPro HERO7 Silver камер
Герман: хайрцаг тамхи 7,28 доллар
Жил татах тамхины үнэ: 378 доллар
Барааны талаарх тодруулга: Европын Sziget (Будапешт) томоохон наадмын 7 хоногийн эрхтэй тасалбар
Финлянд: хайрцаг тамхи 8,09 доллар
Жил татах тамхины үнэ: 420 доллар
Барааны талаарх тодруулга: Sony-PlayStation 4 Pro Console тоглоом
Франц: хайрцаг тамхи 9,19
Жил татах тамхины үнэ: 477 доллар
Барааны талаарх тодруулга: Burromax TT350R мини байк
Канад: хайрцаг тамхи 10,58 доллар
Жил татах тамхины үнэ: 550 доллар
Барааны талаарх тодруулга: De’Longhi MAGNIFICA S ECAM кофе чанагч
Их Британи: хайрцаг тамхи 12,77 доллар
Жил татах тамхины үнэ: 664 доллар
Барааны талаарх тодруулга:1 номын дундаж үнэ – 10 доллар
Австрали: хайрцаг тамхи 20,49 доллар
Жил татах тамхины үнэ: 1065 доллар
Барааны талаарх тодруулга: iPhone XR, Apple Watch Series 3 гажетууд. Үйлдвэрлэгчийн (АНУ) албан ёсны сайтаас иш татсан хамгийн бага санах ойн багтаамжтай хувилбарууд нь.
Монгол: хайрцаг тамхи 1,87 доллар
Жил татах тамхины үнэ: 97 доллар
Барааны талаарх тодруулга: Та энэ мөнгөөр юу авч болох байсан бэ?
Хэрэв та өдөрт 1 хайрцаг тамхи татдаг бол дээрх тоо 682 доллар болно. Багагүй мөнгө гарч байгааг бодитоор харж байгаа биз ээ. Уг мэдээллийг бусадтайгаа хуваалцаарай: энэхүү тодорхой тооцуулуур таны ойр дотнын хүмүүсийг хорт муу зуршлаасаа татгалзахад түлхэц болохыг ч үгүйсгэхгүй юм.