Зурхайн ордуудын амьдрал жинхэнэ хайр дурлалаас болж хэрхэн өөрчлөгддөг вэ?

2

Жинхэнэ хайр гэдэг бол шинэ мэдрэмж төрүүлж, хорвоо дэлхийг өөр өнцгөөс харах бас нэгэн боломж олгодог зүйл билээ. Ингээд хайр дурлалаас болж зурхайн ордуудын амьдрал хэрхэн өөрчлөгддөг талаар мэдэж авцгаая.

Iron Mary / Shutterstock.com

Хайр дурлал гэдэг бол хүний амьдралыг тэр чигээр нь өөрчлөх сайхан зүйл юм. Бидний өдөр тутмын саарал амьдралыг хурц тод өнгөтэй болгож болох ч бас уйтгар гунигтай ч болгож чадна. Хамаг зүйл хоёр биендээ хэрхэн хандахаас шалтгаалах билээ. Олон зурхайн ордууд дурлал, романтик сэтгэлгээгээрээ нэг их ялгараад байдаггүй. Гэхдээ тэд нэгэнт дурласан бол тэр нь амьдралынх нь бас нэгэн утга учир болон хувирдаг байна. Хайр дурлалын нөлөөгөөр олон зурхайн ордын хүмүүс өөрийн зан ааш, ертөнцийг үзэх үзлээ ч өөрчилж болно. Үүнтэй холбогдуулан жинхэнэ мэргэжилтнүүд хайр дурлал зурхайн ордуудыг хэрхэн өөрчилдөг талаар ярьж өгч байна.

Хонь

Хонь бол өвөрмөц авьяас чадвартай, том хүсэл тэмүүлэлтэй хурц тод хувь хүмүүс байдаг. Тэд оддын байршлаас их энерги авч өөрийн хүсэл зорилгодоо хүрэхийн тулд юу ч хийхээс буцашгүй хүмүүс. Гэтэл чухам хайр дурлал тэдний энэ их эрч хүчийг тайвшруулж дардаг байна. Хонь хайртай хүнтэй болж, түүнийгээ мэдрэх үеэс эхлэн танигдахын аргагүй өөрчлөгддөг. Зан ааш нь илүү зөөлөн, эвтэй болж ирнэ. Тэрээр гол зүйлийнхээ тухай ойлголтыг өөрчилж аз жаргал гэдэг бол зөвхөн нэр хүнд биш харин хайртай хүнтэйгээ цуг байх үед бий болдог гэдгийг ойлгож эхэлнэ. Энэ ордын хүмүүс ихэвчлэн орчин тойрныхондоо өөрийнхөө хэр хэрэгтэй, чухал хүн бэ гэдгийг ойлгуулахыг чухалчилдаг ч хайр дурлалын нөлөөгөөр юмыг илүү эрүүл өнцгөөс хардаг болдог байна.

Үхэр

Энэ ордын хүмүүс ихэвчлэн зөвхөн өөрийнхөө төлөө амьдардаг. Өдөр тутмын амьдралд олны анхаарлын төвд байхаас зугтаж ганцаараа байхыг илүүд үздэг. Тэдгээр нь удаан хугацаагаар жинхэнэ хайр дурлалыг эрж хайх бөгөөд түүнийгээ олсны дараа идэвхгүй үхэр маань хүчирхэг, эрч хүчтэй хүн болж хувирна. Тэрээр хайртай хүн нь, түүний эргэн тойрныхонд анзаарагдахын тулд бүхнийг хийх гэж чармайдаг байна. Хайртай хүнийхээ зүрхийг байлдан дагуулсныхаа дараа тэр тохиролцоонд хүрч суран, өөрийн амьдралын талыг хайртай хүндээ зориулах билээ. Яг энэ үедээ тэрээр өөрийн амьдралыг зөвхөн өөртөө биш бас хайртай хүндээ зориулна гэдэг нь аз жаргал юм байна гэдгийг ойлгоно. Нэг ёсондоо хайр дурлал нь үхрийг саарал, уйтгартай амьдралаас нь салгадаг байна.

Jackie Niam / Shutterstock.com

Ихэр

Ихрийн ордныхон үргэлж л шинэ мэдрэмжийг хайж явдаг хүмүүс. Тэд аялах, шинэ юм мэдэх, орчин тойронтойгоо сэтгэлийн хөдлөлөө хуваалцах дуртай. Тодорхой нас хүртлээ ганцаар байгаагаа тэд юман чинээ тоохгүй. Тэд өөрсдийн амьдралдаа шинэ хүн оруулж ирэх дуртай ба тэр хүнийхээ төлөө амьдралаа өөрчлөхийг хүсдэг хүмүүс.

Харин ихрүүд дурлавал тэдний үзэл бодол, ертөнцийг үзэх үзэл бодол үндсээрээ өөрчлөгддөг байна. Хажууд нь хайртай хүн нь байх нь тэднийг илүү сайхан шинэ юм хайх эрлийг нь зогсоож, одоо өөрт нь байгаа сайхан зүйлийг бүрэн үнэлж мэдрэх боломжтой болгоно. Одоо тэд эргэлзээтэй байдалд зовж явахаа байж, хайртай хүнээ амьдралынхаа салшгүй хань гэж харах билээ. Мөн хайр дурлал нь ихрүүдийн эргэлздэг занг үгүй болгож, амьдралаас чухам юу хүсэж байгаа нь мэдрүүлж өгдөг байна.

Мэлхий

Жинхэнэ хайр дурлалыг олох нь романтик мэлхийнүүдийн үндсэн хүсэл мөрөөдөл нь юм. Заримдаа тэд хэт уран сэтгэмж гаргадаг учир амьдралын ханиа удаан хайх хэрэгтэй болдог байна. Энэ ордныхон заримдаа даруу, өөртөө итгэх итгэл сул зэргээр ялгарах ба энэ нь эхний таарсан, таалагдсан хүндээ өөрийн бодол санаагаа илэрхийлэхийг нь хорьж байдаг. Харин мэлхий жинхэнэ амьдралын ханиа олсон бол тэрхүү “байнга дотор нь орж хорогддог аюулгүй орчноосоо” гарах болно. Чухам хайр дурлал л ингэж чадах билээ. Хайр дурлалтай учирсан мэлхийн ордныхон шинэ танилтай болж, олон түмний дунд орох дуртай болох ба хамгийн гол нь хайртай хүнтэйгээ цуг энэ бүхнийг хийх сонирхолтой болдог юм. Жинхэнэ хайр мэлхийг илүү нээлттэй болгож, амьдралыг нь ч сайн сайхан тал руу эргүүлнэ.

Jackie Niam / Shutterstock.com

Арслан

Хурц тод, өөрийгөө бодсон арслан нь үргэлж олон түмний анхааралд байх дуртай. Тэд ихэнхдээ зөвхөн өөрийгөө хайрлаж, өөртөө хамаг цаг, анхаарлаа зарцуулдаг байна. Энэ ордын хүмүүс жинхэнээрээ хайрлаж дурлах нь цөөхөн боловч хэрвээ хайрлаж дурласан бол амьдрал нь, орчин тойронд хандах хандлага нь эрс өөрчлөгддөг билээ. Хайр мэдэрсэн арслан өмнө нь бусдын анхаарлыг татах гэж хичээдэг байснаа больж ийм анхаарлаас зайлсхийж эхэлдэг байна. Тэд хайртай хүнтэйгээ аль болох цугтаа цагийг өнгөрөөх гэж хичээнэ. Хайр арсланг зөвхөн өөрийнхөө тухай биш бас хайртай хүнийхээ тухай бодоход хүргэнэ. Орчин тойрныхон арсланг өмнөх шигээ хурц тод томруун байхаа больсныг анзаарч магадгүй боловч арсланд энэ нь огт хамаагүй юм. Арслан бол өөрийгөө болон өөрийн зан аашаа өөрчилж чаддаг ба ийм чанар тэр болгон ордуудад үгүй билээ.

Охин

Охин бол төгс төгөлдрийг эрхэмлэдэг хүмүүс. Тэд сайхан ажил олж, сайн цалин авч, сайхан жинхэнэ хайр дурлал олохыг хүсдэг байна. Гэхдээ тэд жинхэнэ хайртайгаа учрахаас өмнө олон “жинхэнэ” хэмээн ойлгосон тохиолдлын, цаг зуурын харилцаа тогтоох бөгөөд эдгээр нь юунд ч хүргэхгүй билээ. Энэ ордын хүмүүс хүнд дурлавал тэд аливаа хүний дутагдлыг олж харж чадахаа болино. Нэгэн цагт тэд амьдралд нь хэрэгтэй бүх зүйл байгааг ойлгож шинэ сайн сайхан юм хайхаа зогсооно. Жинхэнэ хайр охиныг илүү итгэлтэй, зорилго чиглэлтэй болгоно. Мөн хайртай хүнийхээ дэмжлэгээр тэд өөртөө итгэж, том зорилго тавин түүндээ хүрэхээр зүтгэх билээ.

Jackie Niam / Shutterstock.com

Жинлүүр

Энэ ордныхон өөрийн хайртай хүнээ өөртэйгөө адилхан сонирхолтой, зан ааштай хүн байхыг илүүд үздэг. Гэхдээ яг хайж байсан хүнээ олох үед тэд ухарч буцдаг хүмүүс юм. Ийм үед өөрчлөлтөөс айж эхэлдэг. Харин жинхэнэ хайр дурлалаа олох үед бүх зүйл өөрчлөгдөнө. Ханиа олсны дараа тэдний айдас үгүй болж өөрийн амьдралаа бусадтай хуваалцахыг хичээж эхэлнэ. Ийм байдлын дараа тэд хүн болгон өөрийн хүсэл бодолтой, онцлогтой гэдгийг зөвшөөрдөг байна. Хайр дурлал жинлүүрийн одны хүмүүсийг хөгжүүлж, хайртай хүнийгээ хайрлаж, энхрийлэх, хүндэтгэх, хүсэл сонирхлыг нь ойлгох болгодог.

Хилэнц

Хилэнцийн ордныхонд түргэн зуурын хайр дурлалыг илүүд үздэг хүмүүс голчилдог. Тэд эсрэг хүйстнийхээ анхаарлыг татаж байхыг илүүд үзэх ба шинээр танилцаж таалагдсан хүнтэй харилцаа тогтоохыг хичээдэг байна. Тэд илүү буурьтай харилцаанаас зайлсхийх ба энэ нь хуурагдах зэргээс айж байгаагаас нь болдог гэнэ. Гэхдээ тэд жинхэнээрээ хайрлаж, дурлаж чадна. Тэд ханиа олсны дараа түүнийхээ зөвхөн сайн талыг олж харахыг хичээдэг. Хэрвээ энэ тал дээр бэрхшээл гарвал өөрийн энэ буруу бодлыг хүчээр дарах гэж оролдох нь элбэг. Энэ ордныхны хувьд хайр дурлал гэдэг бол ямар нэг харилцаанаас илүү том өргөн хүрээтэй зүйл байдаг билээ. Хайр дурлал тэднийг хүнд итгэж сургах ба урвалт болон бусад айдсаас нь салгадаг байна. Хайр дурлалын үедээ хилэнц хардах нь бага болж, дотоод тайвшралыг олно.

Jackie Niam / Shutterstock.com

Нум

Ээнэ ордын хүмүүс тавьсан зорилгодоо хүрэхийг тэргүүн зэрэгт тавьдаг учир ажил төрөл нь хувийн амьдралаас үргэлж шахам дээр нь байх билээ. Тэд илүү гүнзгий харилцаа тогтоохоос айх ба энэ нь тавьсан зорилгодоо хүрэхэд нь саад болно гэж үздэг байна. Харин жинхэнэ хайр дурлал бий болоход тэр нь аливаа зүйлийг эргэн харахад хүргэж, гэр бүлийн, амьдралын сайн сайхныг олж мэдэхэд тусалдаг. Хайртай хүнтэйгээ цуг байна гэдэг нь ямар нэг ачаа үүрэх биш харин сайхан мэдрэмж гэдгийг ойлгож эхэлнэ. Энэ ордныхон гүнзгий, удаанаар  дурлах учир энэ харилцаагаа илүү удаан хадгалахын тулд бүхнийг хийх билээ. Хэрвээ тэд хайр дурлалд эхнээсээ гүн гүнзгий ач холбогдол өгөхгүй бол энэ нь яваандаа харилцаанд нь, амьдралд нь нөлөөлөх болно.

Матар

Матар ихэнх цагаа ажилдаа зориулж байхыг хичээдэг хүмүүс байна. Эхлээд харахад ажил хэргийн, буурьтай хүмүүс харагдах ба ямар нэг романтик зан чанар огт үгүй мэт. Гэхдээ тэд жинхэнэ хайрын төлөө юу ч хийхээс буцахгүй хүмүүс гэдгийг тэр болгон хүн мэдэхгүй. Тэд хүчтэй хайрынхаа нөлөөгөөр илүү сайхан зантай, аз жаргалтай болдог байна. Тэд өөрийн үзэл бодлоо тэр чигээр нь өөрчилж, гол зүйлээ хайр дурлал, хувийн амьдралаа  гэж үзэж дээдлэх билээ. Тэд хайртай хүнтэйгээ цуг байх үедээ аливаа ажил хэргийг мартаж, илүү нээлттэй, тоглоомч, романтик зан чанартай болно. Мөн матар хайр дурлалтай учрах үедээ өөрийн сэтгэл хөдлөлөө нууж  чадахаа байх ба ойр дотнынхон нь үүнийг анзаарахгүй байхын аргагүй юм.

Jackie Niam / Shutterstock.com

Хумх

Тэд бол эрх чөлөөг эрхэмлэгч нар. Тэд буурьтай харилцаанд тун хэцүүхэн орох ба өөрийн хувийн орон зайг чанд сахин хамгаалдаг хүмүүс билээ. Энэ ордонд төрсөн хүмүүс өөрийн хүсэл бодлоо ил гаргах нь ховор, өөрийгөө хамгаалсан хамгаалалт тавьж байдаг байна. Гэхдээ тэд  ийм хамгаалалт доторх амьдрал тийм ч сайхан зүйл биш гэдгийг ойлгох ба хайр дурлал л ийм бодолд хүргэдэг байна. Хайртай хүнээ хайрлах сэтгэл нь тэднийг илүү нээлттэй, үнэн сэтгэлээсээ харилцах болгодог. Ийм үед тэд хайртай хүнтэй байна гэдэг сайхан хэрэг гэдгийг ойлгоно.

Загас

Энэ ордын хүмүүс нилээд хаагдмал, оньсого мэт хүмүүс байдаг. Хүмүүс тэднийг яг ямар хүн бэ гэдгийг мэдэхэд хэцүү байдаг ба ийм чанараас нь болж тэднээс бас дөлдөг байна. Загас бусдад өөрийнхөө дотоод сэтгэлийг нээх нь ховор учир тэднийг жинхэнээсээ дурласан эсэхийг нь мэдэх хэцүү. Харин жинхэнэ дурлалтай учирсан үедээ тэд бодол сэтгэлээ нуухгүй болох ба учир нь хайртай хүн нь түүний хайр бодит эсэхэд эргэлзэх бий гэхээс хамгийн их айдаг байна. Зөвхөн жинхэнэ хайр нь л түүний дотор юу болж байгааг, энэ оньсого мэт хүнийг таньж чадна. Хайр дурлалын харилцаанд загас нь илүү нээлттэй байхад сурч, амьдралыг илүү бодитойгоор харахыг хичээж, өөрийн хүсэл зорилго, үг хэлээ  хянаж байх билээ.

Jackie Niam / Shutterstock.com
41
ГоёГоё
8
БахархмаарБахархмаар
6
ХөөрхөнХөөрхөн
4
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Nomi Nimon

    Nomi Nimon

    2023/09/09 at 15:34

    Хайр бүхнийг өөрчилж, Бүхнийг байлдан дагуулна аа. 😃

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *