Томас Ларсон /Thomas Larson/ гэгч залуу зохион бүтээгч iPhone гар утас хэрэглэгчдэд зориулан гар утасныхаа 5 болон түүнээс дээш мегапикселийн камерыг 15 дахин өсгөдөг томруулдаг шил болгон хувиргах боломжийг олгох Micro Phone Lens хэмээх бяцхан төхөөрөмжийг бүтээсэн байна. Ашиглахад маш хялбар уг линзийг гар утасныхаа камер дээр байрлуулснаар юмсыг өндөр фокустайгаар 15 хувь өсгөн харж болно. 22 настай зохион бүтээгчийн зүгээс цаашдаа 150 хувь өсгөх линз бүтээх болно гэдэгтээ итгэлтэй байгаа аж. Зөөлөн хуванцар энэ линзийг ердийн саван, ус ашиглан цэвэрлэж болдог. Ирэх 10-р сараас эхлэн ердөө 15-хан доллараар худалдаалагдаж эхлэх энэ линзийг зөвхөн iPhone гэлтгүй 5 мегапикселийн камертай Андройд төхөөрөмжүүдэд ч ашиглаж болох юм.
iPhone-г микроскоп болгон хувиргах линз
0
0
0
0
0
0
0
0