Хорвоо ертөнцөд байдаг бүхий өнгө будгийн туйл нь хар цагаан өнгө билээ. Ертөнцийн өнгөний туйл болсон энэ хоёр өнгийг уран бүтээлийнхээ зонхилох чиг шугам, өөрийн илэрхийллийн суурь болгосон олон хүмүүс, уран бүтээлчид байдаг бөгөөд тэдний нэг болох Марко Манев /Marko Manev/-ын бүтээлүүдийг хар цагаан өнгөнд дурладаг хэрэглэгчиддээ санал болгож байна. 1985 онд Македоны нийслэл Скопье хотод төрсөн залуу уран бүтээлч эрхэм дүрслэх урлагийн чиглэлээр боловсрол эзэмшсэн нэгэн бөгөөд хэд хэдэн зар сурталчилгааны агентлагт график дизайнер хийж байсан юм. Түүнчлэн соёлын байгууллагуудад лектор, гүйцэтгэх захирал хийж байсан тэрээр хэд хэдэн богино комик номнууд бичиж, өөрөө зургийг нь зурсан ба одоо бие даасан уран бүтээлч, дизайнер, зураач хэлбэрээр ажиллан цөөн тооны хэвлэмэл бүтээлүүд, кино постерууд хийдэг байна.
Супербаатрууд буюу хар цагааны төгс нийлэмж
0
0
0
0
0
0
0
0
Limbo
2015/11/10 at 17:12
Сэтгэгдэл *Limbo game sanaand orchloo