2014 оны 1-р сарын 7-ноос 10-ны өдрүүдэд Америкийн Лас Вегас хотноо Олон улсын хэрэглэгчдийн цахилгаан хэрэгсэл, технологийн худалдааны шоу болно. Энэхүү шоун дээр Германы автомашин үйлдвэрлэгч Ауди /Audi/ компани өөрийн нэгэн концепци хөлгийг танилцуулахаар зэхэж байгаа ажээ. Тансаг зэрэглэлийн брэндийн хамгийн сүүлийн үеийн технологиудыг агуулсан Ауди Спорт Куаттро Лазерлайт /Audi Sport Quattro Laserlight/ концепцийн 700 морины хүчтэй холимог хөдөлгүүр нь 0-100 км/цагийн хурдыг 3,7 секундын хугацаанд авах чадалтай ба 305 км/цаг хүртэл дээд хурдыг гаргах юм байна. Түүнчлэн энэ машины нэг онцлог нь машины урд гэрэл матриц ЛЕД болон лазер гэрлийн нэгдэл байдлаар хийгдсэн тул шөнийн цагт ойролцоогоор 500 метр орчим замыг сайн гэрэлтүүлж чадах юм.
Цахилгаан хэрэгсэл, технологийн шоунаа танилцуулагдах Аудигийн концепци загвар
0
0
0
0
0
0
0
0