Манай дэлхий бүхий л талаараа биднийг гайхашруулж дуусашгүй. Байгаль эхийн бүтээсэн эсвэл хүний гараар босгосон үзэсгэлэнт газрууд маш их. Эдгээрийн зарим нэгийг нь зөвхөн тодорхой хугацаанд л харах боломжтой.
Дараах байгалийн үзэсгэлэнт газруудыг та зөвхөн далайн татлагын үед л харах боломжтой юм.
Манжуиод, Филиппин
Филиппиний цагаан элсэн эрэг – далайн түрлэгийн үед ор мөргүй усанд автана. Негрос арлын аялал жуулчлалын газар байхаас өөр аргагүй. Үзэсгэлэнтэй биш байна гэж үү?
Стамбхешвар Махадев сүм, Энэтхэг
Stambheshwar Mahadev сүм нь Энэтхэгийн Кави-Камбойд оршино. Энэхүү сүмд зөвхөн далайн татлагын үед л орж болно. 150 жилийн турш усанд автаж байгаа түүхэн дурсгалт газар юм.
Мон-Сен-Мишель, Франц
Эртний том цамхагт зөвхөн далайн татлагын үед л зочлох боломжтой. Бусад үед цамхагт хүрэх зам бүхэлдээ усанд автана.
Сент-Майклз-Маунт, Англи
Гэгээн Михаилийн уул – Английн Корнуолл сүм сүндэрлэн боссон газар юм. Дундад зууны үед баригдсан сүрлэг сүм, цамхагийн тухай маш их домог байдаг: Корморан гэх аварга том биетэн энэ цамхагт амьдардаг байжээ. Тэрээр өлсөхөөрөө мал хулгайлж цамхагтаа нуугддаг байв. Зөвхөн далайн татлагын үед л чулуун замаар цамхагт очих боломжтой юм.
Темза мөрний морьтон, Англи
Далайн түрлэгийн үеэр Лондонд зочилж байгаа хүмүүс энэхүү морьтнуудыг анзаараагүй байх, тэдний толгой дөнгөн данган уснаас цухуйж байдаг юм. Эдгээр морьтнууд парламентын ордноос холгүй оршино. Экологийн асуудлыг хүн төрөлхтөнд анхааруулахыг зорьж энэхүү баримлыг босгожээ.
Дю Гуа, Франц
Бурньёфийн хоолойг Францын эх газартай холбосон зам юм. Энэхүү замыг маш аюултайд тооцдог – далайн түрлэгийн үеэр өдөрт хоёр удаа усны төвшин 4 метр хүртэл нэмэгддэг. Замын эхлэл болон төгсгөл хэсэгт далайн түрлэг эхлэх цагийг сэрүүлгээр тохируулсан, замын хоёр талд онцгой байдлын үед аврагдах боломжтой жижиг цамхаг босгосон байдаг байна.
Сахиусан тэнгэрийн зам, Япон
Энэ зам 500 метр үргэлжилнэ. Далайн татлагын үед байгалийн үзэсгэлэнт газрыг үзэхээр ирсэн жуулчдын хөл тасрахгүй. Энэ замаар хосууд хөтлөлцөн явбал насан туршдаа аз жаргалтай амьдрах болно гэж япончууд итгэдэг ажээ.
Гоё
Гайхмаар
Ха Ха
Хөөрхөн
Бахархмаар
Харамсалтай
Тэнэглэл
Буруу


















oyunerdene nanaa
2016/10/30 at 18:51
yamr gaihaltai ym beee hezee negen tsagt zaawal ochnooo