Өөрийн өдөр тутмын амьдралыг хурдан, хөгжилтэй, гайхалтай гоё байдлаар найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хуваалцах арга замыг санал болгодог олон нийтийн сүлжээний Инстаграм сайт энэ 6-р сард өөрийн үйл ажиллагаандаа шинэ үйлчилгээ нэмсэн нь видео-шейрийн үйлчилгээ байлаа. Анх зөвхөн гэрэл зураг шейрлэдэг байсан бол дараа нь гэрэл зургийн хөдөлгөөнт хувилбарыг санал болгож, харин энэ сарын 20-ноос эхлэн хийсэн бичлэгээ бусадтай хуваалцах боломжийг хэрэглэгчдэдээ олгож эхэлсэн нь Инстаграмчуудад маш таалалтай хэрэг болсон юм. Амьдралын амттай хором мөчүүдийг харуулсан 15 секунд хүртэлх хугацааны бичлэгээ найзуудтайгаа, гэр бүлийнхэнтэйгээ, Дэлхий ертөнцтэй хуваалцах ер бусын орон зайг бүрдүүлсэн Инстаграмдаа талархацгаая.
Энэ 6-р сар Инстаграмын хувьд дэвшилтэт сар байлаа
0
0
0
0
0
0
0
0