2010 оны 8-р сарын 25-наас 29-ний хугацаанд ОХУ-ын нийслэл Москва хотноо Moscow International Motor Show хэмээх жил бүр зохион байгуулагддаг автошоу болж өнгөрчээ. Энэхүү шоун дээр дэлхийн хамгийн том автомашин үйлдвэрлэгч, японы алдарт Toyota брэнд өөрийн Toyota Highlander машины 2011 оны шинэ загварыг танилцуулсан байна. Энэхүү шоун дээр анх удаагаа олны өмнө гарсан тус загварт гадаад төрхийн хувьд хамар мөн урд болон арын гэрэл өөрчлөгдсөнөөс гадна ар талд шинэ буфер нэмэгдэж өгсөн байна. Yүнээс гадна хамарны урд хэсэг дэх сараалжин хаалт зургаан өнцөгт хэлбэртэй болж, урд гэрэл гурвалжин хэлбэрийг олсон ба манангийн гэрэл нь буфертайгаа нэгдмэл нэг зүйл болжээ. Дундаж хэмжээний энэ төмөр хүлэг нь 3.5 литрийн багтаамж бүхий 272 морины хүчтэй V6 мотортой бөгөөд 100 кмцаг хурдыг 8.2 секундын хугацаанд авдаг байна. Хурдны хувьд цагт дээд тал нь 182 км хүртэл хурдлах боломжтой Toyota Highlander автомашины үнэ 25.855 доллараас эхэлж байгаа ажээ.
0
0
0
0
0
0
0
0
turuu_designer
2010/08/30 at 14:08
lag bolchijee ain heheheeh
kira-madara
2010/08/30 at 14:35
mashin yahav ee mongol clip oryylj bval nada boloo
jerry-man
2010/08/30 at 17:27
nadad enees goy car bgam chin eniig ch alitai nrt ged ch yahav LoL
smile_hehe
2010/08/30 at 18:19
nice boljee
sekv
2010/08/31 at 03:22
[color=008000][size=xx-large]daj daj[/size][/color]
Зочин
2010/09/19 at 21:30
laitai aan :-)
barnerd
2011/03/03 at 13:13
[hr]
[size=x-large][font=Impact][color=800000] Монгол [/color][color=4040FF] Орон Мандан [/color][color=800000] Бадаг [/color][/font][/size]