Хувцасны шүүгээг эмх цэгцтэй байлгах нь орчин үед бүхэл бүтэн урлаг болоод байна. Хувцас гэж далай шиг их, зай гэж өчүүхэн бага.
Байгаа хувцсаа хэрхэн зөв байрлуулж хувцсаа ч гамтай хадгалж, шүүгээгээ ч зайтай болгох зарим нэг санаануудаас танд хүргэхээр бэлдлээ.
Хэрэггүй хувцаснаасаа сал
Сүүлийн хугацаанд өмсөөгүй хувцаснаасаа сал. “Энэ даашинзыг би 5 жилийн өмнө өмсөж байлаа, хэзээ ч юм дахиж өмсөх байх” гэж бодох ч хэрэггүй. Бүхэл бүтэн 5 жил энэ даашинзыг та дурсаагүй, бас шууд гаргаад хаячих гээгүй хуучин хувцсаараа гэрээ чимж болно: сандалны зөөлөвч, гоёмсог зүүдэлтэй бүтээлэг …
Улирлын шинж чанартай хувцас
Намар буцаж, өвөл ирлээ. Ойрын хэдэн сар өмсөхгүй хувцсаа цааш хураавал зохилтой: орон доогуур, сагсанд хийж шкафны дээгүүр тавьж болно. Цааш хураах хувцсаа элдэв янзын гоё сагс, чемоданд хийж гэрийн чимэглэл байдлаар байрлуулах ч боломжтой.
Төрлөөр нь ялгах
Төрлөөр ялгасан байхад та хүссэн хувцсаа олоход маш хялбар болно: өнгөөр, материалаар, дээд хэсэгт нь футболк, цамц, свитер байх бол доод тавиур дээр өмд, банзал гэх мэт.
Бяцхан туслагч
Хавчаартай өлгүүр, гэрэлтдэг хайрцаг, сагс зэрэгт хувцсаа ангилж хийхэд амар байна. Мөн гадна талд нь юу юу байгааг бичээд өлгөвөл бүр ч хүндрэлгүй.
Цүнх, гутал хадгалах
Гутал, цүнх болгон өөрийн гэсэн байртай байх ёстой. Гутал, туфли зэргийг шүүгээний доод хэсэгт байрлуулаад, түрийтэй гутлыг өлгүүрээр өлгөвөл хэлбэрээ алдахгүй. Харин цүнхнүүдээ дээд талын тавиур дээр байрлуулна. Хэвийг нь алдагдуулахгүйн тулд дотор нь цаас чихээрэй.
Шургуулганд эд зүйлс хадгалах
Шургуулга дандаа эмх замбараатай байдаггүйг хэн хүнгүй мэдэцгээдэг. Тэгэхээр илүү багтаамжтай бөгөөд эмх цэгцтэй болгохын тулд хийх зүйлээ дандаа бөөрөнхийлж тус бүрийг нь картонон цаасаар өөрөө урласан тусгарлаагчид хийх хэрэгтэй: дотуур хувцас, майк, оймс, ороолт зэрэг.
Хувцсаа шинээр нь хадгалах арга
Ноосон нэхмэл хувцсаа цааш хураахаас өмнө цэвэр агаарт хэсэг байлгавал дээр. Бусад хувцсаа ч мөн адил хураахаас өмнө угаагаад, агаарт хэсэг гаргаад гялгар уутанд эвхээд хурааж байгаарай. Үе үе хувцасны шүүгээгээ нээж агаарыг нь сэлгэж байхгүй бол үнэртэй ус болон хөлсний үнэр хувцсанд гүн шингэнэ шүү.
Amino Shdee
2016/07/03 at 14:47
ss
Батчулуун Б.
2016/07/03 at 15:54
Une
Munkhjargal Adyasuren
2016/07/03 at 18:59
.
Зочин
2016/07/03 at 23:13
Баярлалаа.
Ц. Н. Пунсаа
2016/07/03 at 23:48
Ss
Badamsuren Bakhnaa
2016/07/04 at 08:37
Elizabeth Babu