9-р зууны үед Төв Америкт тамхи хэрэглэж байсан тухай баримт байдаг. Маяачууд, дараа нь Ацтекууд шашны ёслол, зан үйлийн үеэр сэтгэцэд нөлөөлдөг янз бүрийн тамхи татдаг байсан гэдэг. 20-р зууны дунд үеэс анх удаа өргөн хэрэглэгдэх болсон тамхи хэмээгч энэхүү хорт хэрэглээ нь хүний эрүүл мэндэд ноцтой хор нөлөөг үзүүлдэг ч хүмүүс тамхийг хэрэглэсээр байгаа бөгөөд одоогоос 11 жилийн өмнөх буюу 2002 оны тоо баримтаар гэхэд Дэлхийн хүн амын долооны нэгээс илүү хувь тодруулбал 1,1 тэрбум орчим хүн тамхи татдаг гэсэн тооцоо гарсны 20 хувь буюу 200 сая гаруй нь эмэгтэйчүүд байдгаар барахгүй тамхины хэрэглээ жил бүр 3,4 хувиар өсөж байгаа аж. Хамгийн хачирхалтай нь жилээс жилд тамхи татдаг эрэгтэйчүүдийн тоо буурч байхад эсрэгээр эмэгтэйчүүд тамхи татах нь нэмэгдэж байгаа гэсэн тооцоо гарчээ. Тамхи нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхийн зэрэгцээ залуу нас, гоо үзэсгэлэнг үгүй хийхэд ихээхэн нөлөө үзүүлдэгээс жишээ болгон дурдвал, амны эргэн тойрон үрчлээс үүсгэдэг, нүдний доогуур хөх туяа үүсгэдэг, арьсыг хуурайшуулж, хөгшрүүлдэг, ам болон тамхи барьсан гар, хуруунаас муухай үнэр үнэртдэг, хурууны үзүүр шарладаг гэх мэт олон сөрөг талыг дурдаж болно. Тиймээс тамхи таван насыг хорооно гэдэг үгийг санаж, зөвхөн өөрийгөө төдийгүй дэргэдээ байгаа бусдыг ч бас хордуулдаг тамхи хэмээгч хорт зуршлаа хаяхыг зөвлөж байна.





































Тэнэглэл
Гайхмаар
Хөөрхөн
Гоё
Ха Ха
Бахархмаар
Харамсалтай
Буруу




ganferrr
2013/06/10 at 10:08
СУРТАЛЧИЛГААНЫ ЗУРГУУД БОЛЖЭЭ