Жолоочгүй автомашины тухай таны мэдэх ёстой зүйлс

0

Жолоочгүй автомашины эрин үе ирж байгааг зогсоох эсвэл түүнээс татгалзах аргагүй болж байна. Өөрийн гэсэн удирдлагатай буюу бүрэн автомат автомашин бидний зүг ирж явна. Хэдийгээр олон янзын шинэ дэвшилтэт технологийг тэдгээр машинууд агуулж байгаа ч тодорхой хэмжээний айдас эргэлзээ ч гэдэг юм уу, шүүмжлэлт хандлагууд олон нийтийн бодол санаанд эргэлдэж буй бөгөөд ингэх нь ч гарцаа байхгүй билээ. Үнэхээр цөөн хүмүүс л тодорхой зүйлүүдийг хүсч хүлээж байгаа биз ээ. Ийм машинаар үнэхээр таксидаж болох болов уу? Ийм машин дотор зорчиж байх үед нойр хүрч унтчихвал юу болох бол? Мэдэхийг хүсч байвал дараах зүйлсийг үргэлжлүүлэн уншаарай.

1. Тэд биднийг алчихгүй, осолдуулчихгүй гэдгийг яаж мэдэх вэ?

Дүнсгэр зэвүүн сонсогдох ч жолоочгүй машинууд мэдээж хүн алах нь тодорхой гэдгийг дурдъя. Энэ бол статистикийн үүднээс ч тодорхой. Харин тэд хүн-жолоочтой автомашины одоо цагт гаргадаг осол аваараас арай бага тооны осол гаргах болно гэж тооцоолсон байдаг.

Жолоочгүй автомашины тухай таны мэдэх ёстой зүйлс 1

2. Тэд аюулгүй байж чадах уу?

‘Аюулгүй ’ гэдгийг энд яг юу гэж тодорхойлох нь хэцүү. Хэрэв жолоочгүй машин мод мөргөлөө гэж үзвэл энэ нь физикийн хууль үйлчилдгээрээ үйлчилж өөр бусад ямар ч шинэ машинд учирч болох процесс явагдана. Гэтэл та мод мөргөтлөө машинаа жолоодох магадлал бага учир энэ тохиолдолд та өөрийн машинаас илүү аюулгүй байх болно. Харин тэд нисэх онгоц шиг аюулгүй байж чадахгүй, яагаад гэвэл нисэх онгоцны алдаа дутагдлыг өдөр бүхэн шалгаж, засч байдаг юм.

3. Хэн нэгэн террорист түүнийг хакердаад ашиглачих юм биш биз?

Бараг үгүй. Эдүгээ цагийн нисэх хөлгүүд шиг тэд тодорхой зорилготой бүтээгдсэн учраас тэдний биед суурилуулсан систем бол урьдчилан сэргийлсэн хамгаалалттай бараг л хакердах боломжгүй байх юм. Зүгээр хэн нэгний автомашины цоожыг онгойлгохтой адилгүй байх болно.

Жолоочгүй автомашины тухай таны мэдэх ёстой зүйлс 2

4. Тэд яг хэрхэн ажилладаг юм бол?

Ид шидтэй л гэж хэлмээр. Мэдээжээр аливаа обьектыг таних, аль обьектоос дөлж зайлсхийх хэрэгтэйг цаг тухай бүр мэдрэхэд нь компьютерт туслах үүднээс олон багц радар (радио телескоп) ба дууны мэдрэгч, лазер мэдрэгч, хэт ягаан туяаны дүрс бичигч, энгийн дүрс бичигч зэргийг системд цогцлоосон байдаг.

5. Тэд хэр их хурдалдаг вэ?

Таны бодож байснаас хавьгүй илүү хурдан. Өнөө цагт ердийн автомашин ихэнх жолооч нараас илүүтэйгээр нөхцөл байдлыг мэддэг болоод байгаа. Компьютерээр удирдуулсан замын хөдөлгөөний хувьд хурдан явах гэдэг нь жолоодохоос үнэндээ илүү амархан байна.

6. Тэд ямар асуудалтай байдаг вэ?

Бид технологийн шинэ тулгар үед оршин байх тул хүлээн зөвшөөрөхөөс аргагүй зарим нэг хязгаарлалтуудтай тулгарсаар байна. Тухайлбал, өнөөдөр зах зээл дээр байгаа автомат тоормосны системийн зарим нэг нь бороо орж байх үед “огт байхгүй” обьектоос зайлсхийх гэж оролдож байгаа юм. Одоогоор цөөн тоогоор дөнгөж үйлдвэрлэгдэж буй тул нэг нь нөгөөгөөсөө илүү шинэ содон технологиор гайхашруулах жолоочгүй автомашин бүтээгдэх бүрт энэ нь бидэнд шинэ мэдээ л гэсэн үг.

Жолоочгүй автомашины тухай таны мэдэх ёстой зүйлс 3

7. Хэзээнээс би унаж болох вэ?

Та одоо ч унаж үзэж болно. Зарим компани автомат “бие даасан” төрлийн технологийг танилцуулаад эхэлчихсэн. Жишээ нь, эгнээ хадгалах автомат туслагч, тэр ч байтугай замын хөдөлгөөний түгжрэлд автоматаар асч унтрах систем буюу “Stop-Go-Pilot” цувралыг шинээр гарсан BMW-7 цувралд оруулсан байдаг билээ. Та ийм технологийг ойрын ирээдүйд улам олноор нь харах болно. Гэхдээ бас болоогүй, жинхэнэ бүрэн автомат автомашиныг олон нийтэд зориулж үйлдвэрлэх, түүнээс хялбархан олж авцгаах цаг үе хүртэл бид бүхэнд нилээд хэд хэдэн автомашины эрин үеийг туулах шаардлагатай. Жолоочгүй автомашиныг өөрийн болгох хүртэл такси хэлбэрээр нилээн урт хугацааг хуваалцах болно.

8. Сансрын сүлжээний эрин үе хаяанд ирлээ гэсэн үг үү?

Энэхүү машин таны аав, ээжийн хэзээ ч төсөөлөөгүй хэлбэрээр дэлхийтэй холбоотой болно гэсэн үг юм уу? Тийм. Таны хувь заяаг тамгалах шийдвэрүүд энэхүү мэдээллийн сүлжээн дээр тулгуурлах уу? Тийм. Гэхдээ дараах утгаар: Таны машины хаашаа явж, яаралтай арга хэмжээ авахуйц нөхцөлд юу хийх зэргээ шийдэхдээ олон эх сурвалжаас авсан төрөл бүрийн мэдээлэлд тулгуурлаж гүйцэтгэнэ. Тэгэхээр бүх машин өөрийн ухамсартай болж, дэлхийд бөмбөг хаях юм биш биз? Үүнийг хэн ч таашгүй, гэхдээ тийм зүйл болохгүй гэж найдаж байна.

Жолоочгүй автомашины тухай таны мэдэх ёстой зүйлс 4

9. Дотор нь зорчиж явахдаа унтчихаж болох уу?

Уул шугамандаа болно. Гэхдээ бүрэн автомат тээврийн хэрэгсэл ба хагас автомат тээврийн хэрэгсэл хоёрын ялгааг зөв тодотгох хэрэгтэй. Бүрэн автомат машин бол таныг гар удирдлагыг авангуут хагас автомат машины шинжтэй болно гэсэн үг ба та сонор сэргэг байж, бүх хугацаанд ядаж нэг гараа жолоон дээрээ тавьж явах шаардлагатай болох юм.

 

1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *