
Бидний тархи бол бидний эргэн тойрон дахь цогц ертөнцийн мэдрэмжийг бий болгоход бидэнд тусалж байдаг гайхамшигтай үйл ажиллагаатай ер бусын эрхтэн билээ. Харилцан уялдаатай, бүрэн цогц энэхүү эрхтэн маань зарим үед үнэхээр төгс байдаггүй ажээ. Үүний жишээ бол дараах харааны төөрөгдөлд оруулсан зурагнууд бөгөөд бидний тархи эдгээр зургуудыг харагдаж байгаагаас нь өөрөөр хүлээн авдаг байна.
Энэ хоёр тэгш өнцөгт нь үнэндээ яг адилхан өнгөтэй. Та хоёр дөрвөлжингийн уулзсан хэсэгт хуруугаа хөндлөн тавиад хараарай.
Нүдээ солир болгон харвал та нэгэн алдартай хүний нүүр царайг олж харах болно.
Эмэгтэйн хамар руу 10 секундын турш хараад гэрэлтэй гадаргуу руу харж, нүдээ хурдан анивч. Эмэгтэйн царай өнгөтөөр харагдах болно.
Эдгээр машинууд өөр өөр хэмжээтэй юм шиг харагдаж байгаа байх
Эдгээр цэгүүд өнгө болон тойргийн төвөө өөрчилж байгаа юм шиг харагдаж байгаа байх. Гэхдээ нэг цэгийг онцлон харснаар түүний өнгө болон байршил өөрчлөгдөхгүй байгааг олж харах болно.
Төвд байгаа чагт руу ширтээд хоосон зайг хар.
Парис дахь энэхүү цэцэрлэгт хүрээлэн аварга том 3D бөмбөрцөг шиг харагддаг.
Гэхдээ энэ нь үнэндээ бүрэн хавтгай юм.
Аль улбар шар дугуй нь том байна вэ?
Гайхмаар нь тэд яг ижил хэмжээтэй.
Шар цэг рүү ширтээд толгойгоо дэлгэцэнд ойртуулж холдуул. Ягаан цагирагнууд эргэлдэх болно.
Итгэнэ үү байна уу өөрөө мэд. Гэхдээ А болон В хэмээн тэмдэглэгдсэн дөрвөлжингүүд яг адилхан саарал өнгөтэй.
Энэ загвар үүнийг баталж байна.
Энэ хуйларсан зураг руу 30 секундын турш хараад доор байгаа Inception-ы зураг руу хар.
Ames room бол харааны төөрөгдөл үүсгэхээр гажсан байдлаар бүтээсэн өрөө юм.
Эдгээр шар болон хөх блокууд нэг нэг шатаар ээлжлэн хөдөлж байгаа юм шиг харагдаж байгаа биз?
Гэхдээ хар хөндөлнүүдийг авч хаяснаар эдгээр нь зэрэг хөдөлж байгааг мэдэж болно.
Зураг руу толгойгоо аажим ойртуулахад төв хэсэг дэх гэрэл илүү тодорно. Арагшлуулахад гэрэл нь бүдэг болно.
Өнгөт хувилбарын төвд байгаа хар цэгийг ширт. Тэгээд өнгө нь хар цагаан болох хүртэл хүлээ. Хэдий энэ нь хар цагаан зураг боловч та нүдээ анивчихын өмнө өнгөт зураг харсан биз дээ?
Энэ зурган дээрх цэгүүд бүгд цагаан боловч зарим нь хар харагдана.
Тархи болон нүдийг хуурснаар хар цаасаар гайхалтай хөдөлгөөнт зургийг бий болгожээ.
Энэ үлэг гүрвэлүүдийн нүд таныг хаашаа ч хөдөлсөн дагаж харна.
Akiyoshi Kitaoka-гийн бүтээсэн энэ геометрийн дүрсүүд нь хөдлөхгүй байгаа ч хүний тархи түүнийг хөдөлж байгаагаар хүлээн авч байна.
Дээрхтэй адил техник ашиглан бүтээсэн зургууд
Нэг нэгэн дээр нь давхарласан олон зургуудаар энэ гайхалтай хоёр нүүртэй хөргийг бүтээжээ.
Галт тэргийг хангалттай удаан хараад нүдээ анивчихад галт тэрэгний хөдөлж байгаа чиглэл өөрчлөгдөнө.
Бүжигчин нар зөв эргэж байна уу, нар буруу эргэж байна уу? Аль аль нь зөв.
Гайхалтай 3D бүтээлүүд
Анивчиж байгаа ногоон цэгийг хэдэн секундын турш ширтээд шар цэгүүд яахыг ажигла.
Баг зүүсэн хүн шиг харагдах боловч үнэндээ энд нэг бус бие биенээ үнсэж байгаа хоёр хүн байгаа.
Эхлээд харахад дур булаам гурван эмэгтэй харагдана.
Харин эргүүлээд харвал огт өөр дүр зураг харагдана.
Баруун талын зураг дээрх Пизагийн цамхаг илүү хазайсан мэт харагдах боловч үнэндээ цамхгууд паралель бөгөөд зурагнууд нь адилхан зураг юм.
Зэрэгцээ шугамууд налуу мэт харагдах ч үнэндээ яг паралель байгаа.
Давхцаж байгаа мэт харагдах эдгээр тойргууд үнэндээ төгс дугуй үүсгэж байгаа.
Flathead Lake нуурын ус маш тунгалаг учраас тун гүехэн харагдаж байгаа ч үнэндээ 112 метр гүн.
Энэ бол зүгээр л төөрөгдөл
3D өрөө
Хонгилын хоёр талыг гараараа дараад харвал хөдөлгөөний хурд удааширч, голд нь дараад харахад хурдална.








inperve
2015/03/19 at 12:18
sonin ymaa nere
Зочин
2015/04/17 at 16:08
их сонирхолтой байлаа