
Оросын Санкт-Петрбург хотын Валентина Рябова гэгч шивээсчин бүсгүй нь шивээс хэрхэн хийхийг өөрийн хичээл зүтгэлээр сурсан. Тэрээр шивээс хийлгэхийг хүссэн нэгний хүсэлтээр хайртай хүнийх нь царай, амьтан болон цэцгийн гайхамшигтай гоёмсог дүрслэл болон бусад зүйлсийг хийдэг. Түүний хийсэн шивээснүүдийг зэрвэсхэн харахад л арьсан дээрх гиперреалист урлагийн тод жишээ юм даа гэх бодол төрөх ажээ.







