Хэрэв 100 жилийн өмнө эдгээр өвчнөөр өвдсөн бол амь насаа алдахаас өөр арга байхгүй байв

0

Өнөөдөр ч гэсэн эмч, эрдэмтэд тэмцсээр байгаа үхлийн аюултай өвчнүүд зөндөө бий. Гэхдээ урьд үеэ бодвол нөхцөл байдал хавьгүй дээрджээ.

Одоо цагт ихэнх өвчнийг илрүүлж чадаж байна. 200 жилийн өмнө бол хүн “хараалаас” болж үхэж байлаа, эрүүл саруул “гүйж байгаад л үхэж” байлаа. 19 дүгээр зууны сүүлээр болон 20 дугаар зууны эхэн үед анагаахын шинжлэх ухаан хөгжиж байсан ч үхлийн аюултай өвчнүүд байсаар байв.

Уяман өвчин

wikimedia.org

Зарим нэг төрлийн нянгуудаар үүсгэгддэг өвчин. Хамар, амнаас гарах шингэнээр дамжин халдварлана. Өвчний явц удаан, хэдэн жилийн туршид үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд хүн өөрийгөө мангас болж байгаагаа харна.

Уяман өвчин нь үе мөч, арьс, тунгалгийн зангилаануудыг гэмтээж үе мөч, нүүрний хэлбэрийн өөрчлөлтөд хүргэнэ. 19 дүгээр зууны дунд үе хүртэл өвчтөнүүдийг тусгаарлаж эмчилдэг байжээ.

Дундад зууны үед уг өвчний оноштой хүн гадагш гарах шаардлагатай болбол заавал урьдчилан мэдэгдэх ёстой байв. Бусдад дохио өгч сэрэмжлүүлэх үүднээс түүний хувцсанд хонх уядаг байжээ.

 

Улаан бурхан

wikimedia.org

Вирусийн гаралтай уг өвчин нь агаар дуслын замаар халдварладаг. Хүүхдүүд уг өвчинд илүү өртөмтгий, гэхдээ томчуудыг бодвол хавьгүй хөнгөн давж гарна. “Улаан бурхны үдэшлэг” гэдэг нэр хүртэл байлаа: уг өвчнийг тусаагүй хүүхэд дээр өвчтэй хүүхэд авчирдаг буюу томорсон хойноо өвдөж хүндрэхээс хамгаалж байгаа арга хэмжээ. Улаан бурхан нь амьсгалын замын эрхтэн, мэдрэлийн системийг гэмтээх бөгөөд хүндэрсэн үе нь хатгаа зэргээр илэрнэ.

20 дугаар зууны 60-аад онд ЗХУ болон АНУ-д бараг зэрэг шахуу вакцин гаргаж авсан юм. Улаан бурхны вакциныг хүүхдэд нэг нас хүрэхээс өмнө тарина, дараа нь 6 настайдаа давтан тунгаа хийлгэх заалттай. Вакцин хийлгэсэн хүмүүс бараг 100 хувь дархлаатай болдог, маш ховор тохиолдолд азгүйтнэ – гэхдээ өвчин хөнгөн өнгөрдөг ажээ.

Дархлаажуулалтад хамрагдаагүй тохиолдолд өвчин үхлийн аюулд ч хүргэх эрсдэлтэй юм.

 

Тэмбүү

wikimedia.org

Орост гэхэд л уг өвчнийг алдартай “франц бүсгүй” гэж нэрлэдэг байж. Ихэвчлэн бэлгийн замаар халдварладаг өвчин. Тэмбүү нь хүнийг олон жилийн турш дотроос нь иднэ: ясны эд эсийг гэмтээдэг. Тэмбүүгээр өвдсөн хүмүүсийн ихэнх нь хамаргүй болдог байв. Дараа нь хүний мэдрэлийг системийг гэмтээсний эцэст өвчтөн нас эцэслэнэ. 15 дугаар зуунд гэхэд л “франц бүсгүй” 5 сая хүртэл хүний амийг авч оджээ.

1928 онд Александр Флемингийн гаргаж авсан пенициллиний ач гавьяа их. Нянгийн гаралтай маш олон өвчнийг пенициллинээр л эмчилж байлаа – сахуу өвчин, гүйлсэн булчирхайн үрэвсэл, скарлатин зэрэг. Цаг хугацааны эрхэнд зарим нэг нян пенициллиний бүлэгт багтах антибиотикуудад тэсвэртэй болсон хэдий ч хөөрхий тэмбүүний нян тэгж чадаагүй юм.

 

Цэврүүт товх/цэцэг өвчин

wikimedia.org

Агаар дуслын замаар халдварладаг вирусийн гаралтай өвчин. Дундад зууны үед зөвхөн цэврүүт товхоор жил болгон хагас сая гаран хүн үхдэг байжээ. Америкийг колончлох, газар нутгийн төлөөх франц, британичуудын дунд гарсан дайны үед уг өвчнийг биологийн зэвсэг болгон ашиглаж байсан гэдэг. Индианчуудад халдвартай бүтээлэг “бэлгэнд” өгч тэдгээр нь өвчний улмаас үхэж байлаа. Бүх биеэр тууралт гарна, өвчтөн амьд үлдэж чадлаа гэхэд насанд туршдаа “тууралттай”-гаа үлддэг байжээ. Амьд гарсан ихэнх өвчтөн сохор болсон байдаг нь уг өвчний хүндрэлүүдийн нэг.

18 дугаар зуунд хүмүүст дархлааг суулгах зорилгоо цэврүүт товхны вирусийг маш бага тунгаар хийж туршжээ. Олон удаагийн туршилтын дараа 19 дүгээр зуунд л олноор нь дархлаажуулж эхэлсэн юм. 20 дугаар зуун гиэхэд вакцины ачаар цэврүүт товхыг бүрэн ялж чадсан байна.

 

Галзуу өвчин

wikimedia.org

Галзуу нохойнд хазуулбал гэдсэндээ 40 удаа тариулдаг гэсэн яриаг бага байхдаа сонсоод үхтлээ байдаг байж билээ. Үнэндээ галзуу өвчин – үнэхээр аюултай, үхэл нь ирэх гэж зовоон тарчлаана. Вирус нь шүлстэй цуг цусанд шингэж мэдрэлийн систем, тархийг гэмтээдэг. Өвчтөн өндөр халуурна, булчин татна, хий зүйл харна, шүлс ялгарлаа хянаж чадахгүй болно. Дундад зууны үед галзуу өвчнийг анагааж чаддаггүй байлаа, өвчтөн халдвар авснаас хойш 10-12 хоногийн дараа өөд болдог байжээ.

1881 онд францын химич Луи Пастер вакцин гаргаж авсан юм. Өнөөдөр дархлаажуулалтыг зургаан үе шаттайгаар хийдэг. Гэдсэнд биш мөр эсвэл өгзгөнд тарьдаг ажээ.

17
ХарамсалтайХарамсалтай
5
Ха ХаХа Ха
4
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *