Жижиг талбайтай байранд амьдардаг хүмүүс эд хогшил болон хувцсаа хадгалахдаа гаргадаг түгээмэл 10 алдаа

0

Жижигхэн байранд орон зайг зохион байгуулах амаргүй байдаг. Талбайн метр болгоныг ухаалгаар ашиглах хэрэгтэй боловч хэтрүүлж үл болно. Жижигхэн байртай хүмүүс гэртээ аль болох олон зүйл багтаахыг хичээдэг, үүний зэрэгцээ эмх цэгцтэй бас тухтай харагдаж байхыг бодолцоно.

Жижигхэн байранд эд хогшил хадгалахад гаргадаг түгээмэл алдаануудыг танилцуулахаар бэлдлээ.

Жижиг сажиг зүйл хадгалах хэсэггүй байх

Жижигхэн талбайтай байр бодож байснаас хурдан замбараагүй болдог юм шиг санагддаг. Энэ нь хязгаарлагдмал талбайтай нь холбоотой байж болох юм. Хэрвээ эмх замбараагүй байдлаас салж чадахгүй байвал эд зүйлсийг өөр өөрийн гэсэн байртай болгох шаардлагатай. Жижигхэн талбайтай байрны хувьд жижиг сажиг зүйл хадгалах газар хомс байдаг. Үүнээс болоод үүдний өрөөний эсвэл орны хажуугийн шургуулганд эд хогшлоо чихэж эхэлнэ.

Асуудалтай газрыг эмх цэгцтэй болгохын тулд жижгэвтэр сагс тавиарай, сагсны хэмжээгээр овоорох эд зүйлс хязгаарлагдаж эмх цэгцийг бий болгоно.

 

Шкафыг дүүртэл нь чихэх

© Depositphotos.com, © Depositphotos.com

Хэрэггүй гэсэн бүх нoвшоо цэвэрлэсэн ч гэсэн цаана нь үлдээд байна уу? Хувцсаа эвхэж шургуулганд хийлээ, шкафанд өлгөлөө, тэгсэн мөртлөө долоо хоногийн дараа дахиад л замбараагүй нoвширно. Яагаад гэвэл танд хэтэрхий их хувцас байна, нэгийг авахын тулд нөгөөг нь заавал хөдөлгөх хэрэгтэй.

Энэ тохиолдолд хувцсаа хоёр төрөлд хувааж үзээрэй. Жишээ нь, эхний тавиур дээр өдөр болгон эсвэл байнга өмсдөг хувцсаа тавина. Эдгээр хувцас нь чөлөөтэй байхаар байрлуул. Харин хоёр дахь тавиур дээр хааяа өмсдөг хувцсыг олноор нь тавьж болох юм.

 

Таазны яг доод хэсгийн хоосон орон зайг ашиглахгүй орхих

© Kuznetsov Dmitriy / Shutterstock

Жижигхэн байранд овор ихтэй тавилга тавьбал бөгc эргэх зайгүй болно. Тийм учраас өрөөний бүхий л боломжит орон зайг ашиглахыг хичээх хэрэгтэй, жишээ нь таазны доод хана. Энэ удаад сонгодог номын тавиурыг ярьсангүй, харин орчин цагийн задгай бөгөөд загварлаг тавиурыг сонгох нь зөв.

Дээд талын тавиурт өдөр болгон ашиглаад байдаггүй эд зүйлээ тавьж болно, жишээ нь, номууд. Нөгөө талаасаа та гэрээ өөрөөр тохижуулж байгаа хэрэг юм.

 

Хувцсыг өлгүүрт өлгөх

© Depositphotos.com, © Depositphotos.com

Энэ алдааны талаар Мари Кондо өөрийн алдартай номондоо дурдсан байдаг. Өлгүүрт өлгөсөн хувцас зай их эзэлдэг. Гэхдээ бидэнд өлгүүрт өлгөсөн хувцсыг олоход амар санагдана. Үнэндээ тийм биш ажээ.

Орон зайг зөв зохион байгуулж хувцсыг шургуулганд хийвэл гаргаж ирэхэд амар, бага ч зай эзэлдэг. Өлгүүрт зөвхөн зарим нэг төрлийн хувцас л өлгөнө: даашинз, костюм, хүрэм.

 

Тагтыг хогийн сав болгож ашиглах

© Depositphotos.com, © Depositphotos.com

Тагт – нэмэлт орон зай гаргах боломж. Даанч түүндээ үнэхээр хайр гамгүй хандана: тагтыг хог нoвшоор дүүргэнэ, эсвэл хоосон орхино.

Тагтыг хэрэглээтэй, багтаамжтай, хамгийн гол нь тохижилт сайтай газар болгох санаанууд интернетээр дүүрэн байна. Тэнд унадаг дугуйгаа хадгалж болно (хананд өлгөх гэдэг утгаар). Өөрийн гэсэн тайвшрах булантай болохыг мөрөөддөг бол гүйдэг хөлтэй ор зас. Тэндээ байнга хэрэглээд байдаггүй эд зүйлээ хадгалж болно: засвараас үлдсэн барилгын материал, цэцгийн сав, хөрс зэрэг айлд юу эс байдаг билээ дээ.

 

Их хэмжээний эд зүйл хадгалах

© Depositphotos.com

Зөвхөн жижигхэн байртай төдийгүй ихэнх хүмүүсийн гаргадаг түгээмэл алдаа – хэтэрхий их эд хогшил цуглуулах. Гэрт эд хогшил хэдий хэр бага байна төдий чинээ цэвэрлэхэд, хайж олоход бас хадгалахад амар байх болно. Та бүхэн байнга нэгэн дүрэм баримтлахыг хичээгээрэй: ямар нэгэн зүйл худалдаж авахаасаа өмнө хуучнаасаа заавал салсан байх ёстой.

Цэвэрлэгээний төрөл бүрийн аргуудыг туршиж үзээд өөрт тохирохыг нь сонгоорой. Жишээ нь, Мари Кондогийн аргаар бол тухайн эд зүйлийг гартаа бариад танд ямар нэгэн баяр баясал авчирч чадаж байгаа юу гэж бодно. Хэрвээ үгүй бол хагацах цаг нэгэнт болжээ.

 

Цонхны тавиурыг ашиглахгүй орхих

© Svitlana Hulko / Shutterstock

Цонхны тавиур – цэцэг тавьдаг газар л гэж ойлгодог. Хэрвээ жижигхэн тасалгаатай бол цонхны тавиурыг ажлын ширээ болгон ашиглах боломжтой. Эсвэл гал тогооны тавцан болгон ашиглаж яагаад болохгүй гэж: цонхны тавцан болон ширээний өндөр ер нь адилхан байгаа шүү.

Мөн энд хүнд бас том хэмжээтэй байнга хэрэглэдэг эд зүйлийг ч тавьж болох юм, жишээ нь даралтат хөгжим. Энэ хөгжмийн зэмсгийг орон доор эсвэл шатны доор ч хадгалах боломжтой.

 

Угсарч суурилуулдаг тавилгаас зугтаах

© Depositphotos.com, © Depositphotos.com

Өрөөний хэмжээ бага, гэхдээ хувцас их бол бүхээг-шкаф сонгохыг хичээгээрэй. Энэ шкафны хаалга дэлгэгдэж онгойхгүй харин гүйж онгойдог тул талбай хэмнэхэд тусална. Нүсэр харагдуулахгүйн тулд тольтой эсвэл ханын өнгөтэй адилхан хийлгэж “уусгана”.

Бүхээг-шкафанд зөвхөн хувцас хийгээд зогсохгүй мөн том овор ихтэй эд хогшил ч хадгалж болох юм.

 

Ариун цэврийн өрөөнд шүүгээгүй байх

© Depositphotos.com, © Depositphotos.com

Эд зүйл хадгалах орон зай дутмаг бол булан тохой болгоныг зөв ашиглахыг хичээнэ. Жишээ нь, цэвэрлэгээний химийн бодис, ариун цэврийн цаасны нөөц зэргийг суултуурын дээр байрлуулсан шүүгээнд хадгалж болох юм. Шүүгээ тогтоох боломжгүй бол сантехникийн хоолой нуусан шүүгээ хийгээд жижиг сажиг зүйлээ хадгалж болно.

Ариун цэврийн өрөө цэгцтэй болохоос гадна усны хоолойны дуу чимээ ч багасна.

 

Дэгээ өлгүүр болон хананаас өлгөх бусад хэрэгслийг тоохгүй орхих

© Depositphotos.com, © Depositphotos.com

Жижигхэн байртай хүмүүсийн хувьд юм хадгалахад хэцүү байдаг. Тавиур дээрх зай дууссан бол ханыг дээд зэргээр ашиглах цаг болжээ. Үүнд зөвхөн ханын шкаф орохгүй мөн дэгээ өлгүүр, гоёлын сагс зэрэг өлгөдөг хэрэгсэл ашиглаарай.

Хувцсаа өлгөж болно, бас гал тогооны хэрэгслээ ч өлгөх боломжтой.

Та жижигхэн байраа яаж зохион байгуулсан бэ? Өөрийнхөө нууцаас сэтгэгдэл хэсгээр үлдээгээрэй.

6
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *