ТОЙМ – 2006 Тоёота Приус NHW20

1

Хэсэг 1. Онолын.
Приус унахыг 3 жил мөрөөдсөн. Энэ хугацаанд олон ном, өгүүллэг, мэдээлэл уншсан. Худалдаж авах үед энэ машины тухай бараг бүх зүйлийг мэдэж байсан – техникийн бүтэц, явах ангийн ажиллах зарчим, хөдөлгүүр гээд л.
Америк болон европ стандартын приус загварын ялгааг бичихийг хүслээ. Эндээс та япон стандартаас хэр ондоо байдаг, ямар ялгаатай зэргийг мэдэх боломжтой юм. Америк стандартын Приус загварын хойд тормоз нь барабан байдаг бол Европынх дискэн байдаг. Обуд нь АНУ 15 инч байдаг бол европ нь 16 инч байдаг бөгөөд европ хувилбар нь америк хувилбараас 10 хувь илүү үнэтэй байдаг байна.
Машины хянах дээр гүйлт, түлшний зарцуулалт, температурыг миль, галло, фаренгейтээр үзүүлдэг бол Европынх км, литр, цельсийн градусаар үзүүлдэг. Радио долгион нь америк хувилбарт европоос өөр байдаг. Америк машин антифриз хийдэг “термос” байдаг, европ машинд байдаггүй (“термос”-ын 3-4 литр багтаамжтай саванд халуун антифриз хадгалагддаг, хүйтэн үед хөдөлгүүрийг асаахад антифриз нь хөдөлгүүр түргэн асахад тусалдаг). Урд талын шил арчигч нь америк машинд өргөх төхөөрөмжөөр тоноглогдсон байдаг бол европ машинд тийм зүйл байдаггүй. Америк хувилбарын их гэрэл биксенон гэрэлтэй байдаг бол европ хувилбарт галоген гэрэл хэрэглэдэг.

ТОЙМ - 2006 Тоёота Приус NHW20 1

ТОЙМ - 2006 Тоёота Приус NHW20 2

ТОЙМ - 2006 Тоёота Приус NHW20 3
Японоос Монголд приус нь 1 сар гаруй хугацааны дотор ирдэг бол америкаас 2 сар гаруй тээвэрлэгдэж ирдэг. Энэ хугацаанд өндөр хүчдэлийн баттерейд муугаар нөлөөлдөг. Үйлдвэрлэгч ба засварын газрууд 1 сараас дээш хугацаагаар асаагаагүй машиныг сард ядахдаа 1-2 удаа 20-30 минут хөдөлгүүрийг асааж байхыг зөвлөдөг. Европт зориулсан Entry, Business, Park Assist, Executive хувилбарууд байдаг бөгөөд Парк Ассист бүрдэлд:
ABS тормозны систем
Дугуй хий эргэхийг эсэргүүцэх систем (TRC)
Тоормозны хүчдэлийг тараан хуваарилах систем (EBD)
Огцом түргэн тоормозлолтыг хүчитгэгч (Brake Assist)
Тогтворжуулагч (VSC)
Аюулгүйн дэр + хөшиг (8 ш)
Жолоочийн суудлын өндрийн тохируулга
Эвхдэг арын суудал 60/40
Жолооны хүрдний өндрийг тохируулагч
Жолооны хүрдний цахилгаан хүчлүүр
Олон үйлдэлт хүрд (дуу, цаг уур, орон зайн навигац,цэнхэр шүд)
Төв түгжээ (цоож)
Бүх хаалгануудын шилний цахилгаан өргүүр (зөвхөн жолоочийн хаалганых бүрэн автомат)
Хөнгөн хайлшин дискүүд 16 инч
EV товчлуур (цахилгаанаар хөдлөх горимд)
Манангийн гэрэл (урд талын ба хойд талын)
Гэрлийн автомат тохируулагч
Дуу хоолойгоор удирдах систем (утас, аудио, навигац, агааржуулагч)
Арын шил арчигч
Арыг харах камер Парк Ассист системтэй
Аудио систем (6 чанга яригч, МП3 уншдаг, AUX аудио оролттой)
GPS систем (Европын карт бүхий ДВД, Монгол байхгүй)
Цэнхэр шүд
Түүнчлэн арьсан салон, суудал ба толь халаагч нь стандартаар ирдэг байна.

Хэсэг 2. Практик сургамж.
Жолоочийн суудлаас бүх товчлуур, залгуур гарын дор. Автомашиныг “залгахад” (залгах гэсэн нь учиртай, учир нь асаах түлхүүр байхгүй, самбар дээр POWER том товчлуур л байдаг) самгардах шаардлагагүй, круйз контрол залгагдсан бол хянах самбар дээрх хурдны заалтыг ч харах хэрэггүй. Приусыг асаахын тулд хэд хэдэн үйлдэл хийдэг. Хөдлөхийн тулд тоормозын дөрөөн дээр гишгэж ПОВЭР товчин дээр 1 удаа дарна, ингэхэд монитор ба хянах самбар асаж түүн дээр READY (бэлэн) гэсэн бичиг гарна. Ингээд явж болно. Хэрэв зогсож байхад радио эсвэл агааржуулагч залгах шаардлагатай бол тоормозын дөрөөн дээр гишгэхгүйгээр POWER товчийг дарна. 0-100 км/ц хурд авахад 11-12 секунд шаардагдана. 100-аас 130 км/ц хүрэхэд моторын чадал хүрэлцэнэ, түүнээс дээш хурд авахад бензинт хөдөлгүүр хангалтгүй. Техникийн үзүүлэлтэд зааснаар 180 км/ц хурдыг аажим авна гэсэн байдаг.
Приусын ая тухтай хурд 100-120 км/ц, ийм хурдтай явахад түлшний зарцуулалт шулуун замд 4,47л/100км, салхины шуугиан сонсогддоггүй, салон дотор намуухан ярих ба 18-20 нэгж хөгжим сонсож болдог. 100-120 км/ц хурдтай явахад хөдөлгүүрийн дуу чимээ бараг сонсогдохгүй, үйлдвэрлэгч 92-оос доошгүй октантай бензин хэрэглэхийг зөвлөдөг. Приуст хурдны дамжуурга байхгүй.

Машинаа бүртгүүлээд техникийн үзлэг хийлгээд бага зэргийн техник үйлчилгээ хийв. Хөдөлгүүрийн агаар шүүгч ба тосны шүүр, хөдөлгүүрийн тосыг сольсон. Хөдөлгүүрийн хөргөх систем дэх антифризийн түвшинг шалгаж нэмсэн. Гибрид хурдны хайрцагийн маслын түвшин ба чанарыг шалгасан, тэдгээр нь хэвийн байлаа. Тэнд хийсэн ATF тос нь харлаагүй, чанараа алдаагүй байсан. Үйлдвэрлэгч хурдны хайрцагийн тосыг 80,000 км гүйсний дараа солихыг зөвлөдөг. 5000 км яваад дугуйг сольж тавих ёстой. Салон нь зай сайтай сэлүүхэн. Жолоочийн суудлаас үзэгдэлт сайтай ухрахад арын камер их тустай. EV товчийг дархад автомашин баттэрэйгээр хөдөлнө. Бүрэн цэнэглэгдсэн баттерейгаар тэгш замд 2,5 км явна, ингэхдээ 50 км/ц илүү хурдлах боломжгүй. Хаазан дээр огцом дарж болохгүй, учир нь EV горим салгагдаж бензин хөдөлгүүр асна. EV горимыг агаарын хэм маш бага болон маш өндөр байхад ажиллуулж болохгүй. Цельсийн 32-33 градусаас дээш болоход компьютер энэ горимыг ажиллуулдаггүй.

ТОЙМ - 2006 Тоёота Приус NHW20 4

ТОЙМ - 2006 Тоёота Приус NHW20 5

ТОЙМ - 2006 Тоёота Приус NHW20 6

ТОЙМ - 2006 Тоёота Приус NHW20 7
Бага хурдтай (20-30 км/ц) явахад жолооны хүрд маш хөнгөн, хуруугаар залж болно. Их хурдтай явахад мэдэгдэхүйц хүндэрнэ. Нарийн граашид машиныг ухарч оруулахад жолооны хүрдний цахилгаан хүчитгэгч маш их тустай. Приусын хянах самбар нь урд шилний яг дор, голд байрласан нь тохиромжтой санагдсан тэндээс мэдээлэл сайн уншигдана. Самбар дээр явж байгаа хурд, гүйлтийн 3 тоолуур (түүний 2 нь тэглэдэг), түлшний сав доторхи бензиний түвшин (5 л болоход дохио өгдөг) гардаг. Хянах самбарын хажууд орших гэрэлнүүд нь системийн доголдол, гэрлийн горимууд (оврын гэрэл, манангийн гэрэл, холын ба ойрын гэрэл), хаагдаагүй хаалга, аюулгүйн бүс бүслээгүй тухай, цаг агаар, круйз контрол-ын тухай мэдээлдэг.

ТОЙМ - 2006 Тоёота Приус NHW20 8
Мөн олон тооны мэдээлэл төв консолын голд тавигдсан олон үйлдэлт мэдэрдэг дэлгэц дээр гардаг. Түүнд бага зэргийн дутагдал бий: түүн дээр жижиг ч гэсэн саравч байдаггүй учир нарны гэрэл дэлгэц дээр тусаж гялбуулдаг.
Дэлгэцийн хажууд товчлуурууд байрлах бөгөөд түүгээр энергийн хяналт, түлшний зарцуулалт, кондишн, навигац, утасны дэвтэр, хөгжим зэргийг удирдаж болдог. Приус-т 2 хүн арын суудлыг буулгаад унтаж болдог. Урт нь 210-220 см, өргөн нь 140-150 см. Шөнийн турш 15-20 минутын завсарлагаатайгаар 1-2 минут асаахад 1,5-2л түлш зарцуулагддаг.
Машины кабин дотор ба кабины гадна дуу чимээ багатай. Педалийг хүчтэй гишгэхэд машин хурд авахад дуу чимээ их гармаар, гэтэл машины чимээ нам гүмхэн. Хөдөлгүүр болон цахилгаан моторын чимээ тоос сорогчийн чимээний дайтай.

Энэ машины сул тал:
1. Жолооч талд:
– Хөлийн гэрэлтүүлэг байхгүй
– Жолоочийн хүрдийг нааш, цааш түлхэх тохируулга байхгүй.
– Олон заагч ба товчны гэрэлтүүлэг байхгүй. (оворын индикатор байхгүй, хянах самбарт 4 хаалганд зориулагдсан 1 гэрэлтэй, шил өргөгч, толь болон бусад чухал товчлуур гэрэлтдэггүй, хөргөлтийн шингэний төвшин заагч байхгүй)
– 60 км/цаг-аас дээш хурдлах үед урд талын шил арчигчийн арчиж байгаа усан дусал, бохир зүйл жолоочийн хажуугийн шилний дагуу урсаж ар талыг харах толийг халхалдаг. Үр дүнд нь толь харагдахгүй болдог.
– Толины халаагуур байхгүй.
– Толгой тавих түшлэгийг налуулах тохируулга байхгүй.
– Тохойвч хэт нам.

2. Явалт:
– Их хурдтай жигд явбал бүх юм ОК. Гэвч Улаанбаатар хотын замаар 60-аас дээш хурдтай жигд явах боломжгүй. Хаазаа гишгээд хурд аван дараачийн уулзвар хүртэл давхих боловч бөглөрнө, гүйцэж түрүүлэх боломжгүй учир хурдаа хасан гүйцэж түрүүлэх боломж гармагч ахин хаазаа гишгэнэ г.м. Ахиад хэвийн хурдтай хэдэн секүнд яваад ахиад л бөглөрнө, гацна. Ийм горимд өндөр хүчдэлийн баттерэй 10 минутанд сууж, динамик унаж, гүйцэж түрүүлэхэд хүнд болно. Замд гэрлэн дохио байвал баттерэй 2 урт үргэлжилсэн гүйцэж түрүүлэлтийн явцад сууна. Бүх зүйлс явалтаас шалтгаална. Ерөнхийдөө хотод тохирсон сайн машин. Би том хүчтэй машин мөрөөддөг гэвч мөнгө хүрдэггүй. Эцэст нь хэлэхэд энэ машиныг авсандаа харамсдаггүй. Энэ машиныг худалдаж авах зорилго нь шатахуун хэмнэх. Хянах самбар нь эвтэйхэн хаанаас ч харж болхоор. Заалтуудын гэрэлтүүлэг нь өмнөх приусыг бодвол сайжирсан. 100 км-т 6 л иддэг.

NHW20 Приусын хувилбарын ялгааг доорх зургаас үзээрэй. Цэнхэр өнгө нь стандарт тоноглол, шар өнгө нь
нэмэлт сонголт, ногоон өнгө нь худалдан авсны дараа дилер дээр хийлгүүлж болох зүйлсийг заасан байна.

ТОЙМ - 2006 Тоёота Приус NHW20 9
Тоймыг автомашин сонирхогч Р.Энхболд

www.cardoctor.mn

2
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

  1. Өлзийнаран Нэргүй

    Өлзийнаран Нэргүй

    2014/07/18 at 11:40

    Mash sain sudlaje

  2. Ih taalagdlaa

    2014/07/18 at 12:12

    Ih taalagdlaa. Ene huwi hunii oruulsan medee yu. Subaru Forester-n talaar iimerhuu medeelel oruulah bolomjtoi yu. SG5 gedeg ue ni. 2001-2007 bdg bha

  3. Зочин

    2014/07/18 at 13:51

    Сайн судалсан байна хэрэгтэй мэдээлэл байна

  4. zochin

    2014/07/18 at 13:56

    Ar taliiin suudliig buulgaad or bolgoh zaavar bnuu

  5. Bayarllasan setgel

    2014/07/18 at 14:01

    Sain bna a zaluu mini tsaashaa ih zuil khiij buteej bidniikhaa melmiig neegeerei de thank you for you

  6. Зочин

    2014/07/18 at 14:07

    mashiinii chini delgets gatsaad ajilaj ogohgui bwal nadruu zalga 99043286

  7. Зочин

    2014/07/18 at 14:08

    bs telegtsen deer chini dvdgargnaa 99043286

  8. battulga

    2014/07/19 at 00:49

    sain sudljee bi ch gsen iim mashin muruuduj bgaa bayrlalaa

  9. Зочин

    2014/07/19 at 12:52

    Usand her yum boloo jijig gol garchih boluu bi us garj bolohgui geheer ni ustai gaRuudaar yavj chadahguil bna hodoo yavmaar bdag jaahan tiimerhuumaa usnaas hamgaalsan zuil bdguim bhdaa ug ni yopond chini dandaal uer bolj bdagshd

  10. Зочин

    2014/07/19 at 14:34

    Bluetooth – Tsenher shud – gomo shud.

  11. bold

    2014/07/19 at 21:55

    zuvlguu ugsund bayrlaa

  12. Зочин

    2014/07/19 at 21:56

    Сэтгэгдэл *

  13. Зочин

    2014/07/21 at 23:19

    Өвөл асалт ямар бол. G. 30 Зэргийн ялгаа юу вэ. Аль загвар Монголд саын вэ. Зөвөлгөө өгөөч. Баярлалаа.

  14. Зочин

    2014/08/10 at 14:17

    Сайн судалсан байна.баярлалаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *