Өсвөр насныхныг зурхайн ордоор нь тодорхойлбол: эцэг эхчүүд юу мэдэж байх ёстой вэ?

2

Зурхай судлалаар насанд хүрэгчдийн зан чанарыг тодорхойлоод зогсохгүй өсвөр насныхны биеэ авч явах онцлогийг ч тодорхойлж болно.

Өсвөр нас буюу шилжилтийн насны хямрал дунд өсөж буй хүүхдээ илүү сайн ойлгохыг хүсэж байна уу? Тэгвэл зурхайчийн үгийг сонирхож үзээрэй. Тэд өсвөр насныхныг орд тус бүрээр нь тодорхойлжээ.

Өсвөр насны Хонь

Зан аашийг нь хэдхэн үгээр тодорхойлоход: амаа хамхидаггүй “сүйтгэгч”

Энэ ордны өсвөр насныхан эцэг эхийгээ хэр тэсвэртэй болохыг нь зориуд шалгадаг. Тэднийг эцэг эхийн хайраар хүрээлж болно, гэсэн хэдий  ч тэд биеэ янз бүрээр л авч явж ялна. Тэдэнтэй хэл амаа ойлголцохыг хүсвэл агаарт цугтаа гарах, спортоор хичээллэх хэрэгтэй.

Зурхайчдын өгч буй зөвлөгөө: чанд хатуу хүмүүжлийн дэглэмийг март. Тэдэнтэй тэмцэх боломжгүй, зөвхөн хамтран ажиллана.

 

Өсвөр насны Үхэр

Зан аашийг хэдхэн үгээр: тансаг идээнд дуртай

Энэ ордны өсвөр насныхан тайван аядуу, сайхан сэтгэлтэй, өрөөнийх нь хаалга ер нь л түгжээтэй байх болов уу. Хүүхдийнхээ ирээдүйн боловсролд эцэг эх нь зоригтой хуримтлал хийж болно: тэр бага байхын л сайхан мэргэжил сонгож чадварлаг мэргэжилтэн болохыг мөрөөддөг хүүхэд.

Зурхайчдаас өгөх зөвлөгөө: харилцаагаа сайжруулахын тод моодны хувцас, амттай хоол унданд нь мөнгө бүү харамлаарай.

 

Өсвөр насны Ихэр

Зан аашийг хэдхэн үгээр тодорхойлоход: гажетад дурлагч

Энэ ордны өсвөр насныхан өндөр технологийн ертөнцөд амьдраад дасжээ. Гэрт байгаа бүх л гажетийг бүрэн эзэмшсэн, эцэг эхийн анхаарлын төвд байхыг нэг их хүсэхгүй. Ийм хүүхдүүдээс хааяахан санамсаргүй гэнэтийн бэлэг авна, гэхдээ тийм ч сайхан биш.

Зурхайчдаас өгөх зөвлөгөө: тэд дэмий ярилцах дуртай, тийм учраас заримдаа илэн далангүй яриа өрнүүлээрэй.

 

Өсвөр насны Мэлхий

Зан аашийг нь хэдхэн үгээр тодорхойлоход: халамжтай, гэр амьтай

Тэдний хувьд гэр бүл гэдэг чухал байр суурь эзэлдэг, мөн ойр дотнын найз нөхдөө гэр бүлийн гишүүн гэж үздэг байна. Эцэг эх нь хүүхдээ хаана яваа бол гэдэгт санаа зовох зүйлгүй, үдэшлэг зохион байгууллаа гэвэл тэд гэртээ л хийнэ.

Зурхайчдаас өгөх зөвлөгөө: тэднийг байнга тэвэрч байгаарай. Тэд уур нь хүрсэн үедээ эцэг эхээ үзэх ядахыг хүссэн ч гэсэн илэрхийлж буй хайрын эсрэг зогсож чадахгүй.

 

Өсвөр насны Арслан

Зан аашийг хэдхэн үгээр тодорхойлоход: алдартай “шоучин”

Нийгмийн өндөр идэвхтэй өсвөр насныхан, анхаарлын төвд байхыг хүсдэг хүүхдүүд. Тэд хувь хүн гэдгээ байнга батлахыг хичээх бөгөөд эцэг эхийн хайр халамжийг эрх чөлөөтэй байхад саад болж буй гинж шиг л санана.

Зурхайчдаас өгөх зөвлөгөө: энэ ордны өсвөр насныхантай хэл амаа ойлголцохын тулд гадаад үзэмжинд анхаарал тавьж хүсэл шаардлагыг нь биелүүлээрэй. Түүнд хүмүүжлийн номлол уншихаас зайлсхийж өөрсдөд нь итгэж сураарай.

 

Өсвөр насны Охин

Зан аашийг хэдхэн үгээр тодорхойлох нь: зүгээр л төгс (эсвэл даруухнаар хэлэхэд ядаж тийм байхыг тэмүүлдэг)

Энэ ордны өсвөр насныхан болон эцэг эхийн хооронд үүсэх үл ойлголцол юунаас үүсдэг вэ: тэд алдаа дутагдал, сул талд хэтэрхий чанга, шүүмжлэлтэй ханддаг. Тиймээс тэдний зүгээс байнга шүүмж хүлээж байгаарай. Бас гэртээ цэвэрлэгээ хийж бай, эс бөгөөс тэр гэрээсээ зугтаагаад явчихна шүү.

Зурхайчдаас өгсөн зөвлөгөө: төгс хүмүүжилтэй хүү эсвэл охинтой байхыг хүсвэл өөрөө төгс байх ёстойг анхаар.

 

Өсвөр насны Жинлүүр

Зан аашийг хэдхэн үгээр тодорхойлоход: гоо сайханд дурлагч

Энэ ордны өсвөр насныхны нэрийн хуудас – биеэ зөв, соёлтой авч явах. Тэд өөрсдийнхөө зөв гэдгийг батлахыг хэзээ ч оролдохгүй, зүгээр л өөртөө дүгнэлт хийнэ. Хүндлэл үзүүлэхгүй байгаа хүнтэй л харин ёстой санал нийлэхгүй дээ. Үүнийг санаж яваарай.

Зурхайчдаас өгөх зөвлөгөө: тэд өөрийгөө нэг мэдэхэд л хүмүүжилтэй, боловсролтой хүмүүсээр хүрээлүүлсэн байдаг. Тийм учраас санаа зовох зүйлгүй: тэд хэзээ ч “муу хүмүүстэй” нийлэхгүй.

 

Өсвөр насны Хилэнц

Зан аашийг нь хэдхэн үгээр тодорхойлох нь: гоо үзэсгэлэнт дарангуйлагч

Өсвөр насны Хилэнцээс эцэг эх нь юугаа ч нуугаад нэмэргүй. Нэг баярлууштай зүйл гэвэл тэд “олгой хагаравч тогоондоо” гэдэг зарчмыг баримталдаг хүүхдүүд. Гэхдээ тэд таны сул дорой байдлыг анзаарахгүй өнгөрнө гэж байхгүй. Тэд бол аймшигтай дарангуйлагчид, тийм учраас анхны боломж гарангуут л эцэг эхээ дарамталж эхэлнэ.

Зурхайчдаас өгөх зөвлөгөө: тэднээс өршөөл гуйгаад ямар ч ашиг тус гарахгүй, гэхдээ өөрсдийнх нь сул талыг олж эцэг эхийнхээ эрх мэдлийг олж авч болно.

 

Өсвөр насны Нум

Зан аашийг нь хэдхэн үгээр тодорхойлоход: уймраа оптимист

Тийм ээ, тэд уймарсан, эв хавгүй өсвөр насныхан байгаа. Хичээл дээр унтана, хогоо гаргаж хаяхаа дандаа мартана, нохойгоо ч тэр болгон гаргахгүй дээ. Тэд маш этгээд зүйлд татагддаг, ялангуяа пирсингд бүр автчихсан юм шиг. Гэхдээ тэд маш сайн хүмүүс болж хүмүүжнэ, хүнд үед туслах хүүхэд танд бий.

Зурхайчдаас өгөх зөвлөгөө: тэдний ундарч буй эрч хүчийг хэрэгтэй бөгөөд ашигтай голдиролд оруулахыг хичээ. Хамгийн гол нь та өөрөө үлгэрлэх хэрэгтэй.

 

Өсвөр насны Матар

Зан аашийг нь хэдхэн үгээр тодорхойлоход: насандаа тохироогүй насанд хүрэгч

Энэ ордны өсвөр насныхны эцэг эх өөрсдийгөө хүүхэд нь юм уу гэж бодох үе цөөнгүй. Тэд ажил хэрэгч хувцас өмсөх дуртай, бас яг л бизнес эрхлэгч шиг сэтгэнэ. Ирээдүйнхээ тухай эрт бодож эхэлдэг, тийм учраас эцэг эхтэйгээ тэмцэлдэх гэж цагаа дэмий үрэхгүй.

Зурхайчдаас өгөх зөвлөгөө: матрын олон өсвөр насныхан эрт мөнгө олж эхэлдэг. Үүнд нь бүү дургүйцээрэй.

 

Өсвөр насны Бумба

Зан аашийг нь хэдхэн үгээр тодорхойлоход: уран зөгнөгч бас ухаантан

Эргэн тойрныхноосоо онцгойрох ухаантай хүүхдүүд байна. Тэд өөртөө юу хэрэгтэй байгаагаа сайн мэдэж байгаа, заримдаа гөжүүд зан гаргаж зөрүүдэлж ч мэднэ. Өөрөөр хэлбэл тэд өөрийнхөө хүслийг эцэг эхдээ шууд л тулгана.

Зурхайчдаас өгөх зөвлөгөө: хэн нэгэн тэдэнд заахыг ёстой тэвчихгүй. Эцэг эхийн гаргах зөв шийдвэр – залуу Бумбын амжилтыг ажиглаад өөрийнхөө хэмжээгээр тусалж дэмжихийг хичээ.

 

Өсвөр насны Загас

Зан аашийг нь хэдхэн үгээр тодорхойлоход: “гариг андуурсан юм шиг л…”

Тэд маш өрөвч сэтгэлтэй хүүхдүүд байдаг. Гэртээ эзэнгүй нохой, муур барьж ирнэ эсвэл гай зовлонд унасан найзыгаа тайтгаруулах гэж гэртээ өөрийнхөө орон дээр унтуулна. Ерөнхийдөө таны гэр зовж зүдэрсэн хүмүүсийн асрамжийн газар болоход бэлэн л байсан нь дээр.

Зурхайчдаас өгөх зөвлөгөө: тэдний энэ өрөвч, тусч сэтгэлийг нь яаж ч чадахгүй. Тэднийг ойлгож, байгаагаар нь л хүлээж ав.

Өсвөр насныхаа хүүхэдтэй хэл амаа ойлголцоход зурхайн тодорхойлолт дээр хэтэрхий суурилах хэрэггүй. Гэхдээ та яг хэцүү насан дээрээ байгаа хүүхдээ илүү сайн ойлгоход тус болно гэж найдаж байна. Гэрийн хүмүүжлийн хүүхдийн ирээдүйд чухал байр суурь эзэлдэг гэдгийг битгий мартаарай.

13
ГайхмаарГайхмаар
6
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *