Төлөвлөөгүй илүү худалдан авалт хийхэд хүргэдэг зар сурталчилгааны 15 заль

0

Амьдрахын тулд хоол идэх ёстой. Гэсэн хэдий ч өөрийн хэрэглэх хэмжээнээс илүү гарсан худалдан авалт хийх нь бий. Нэг хүнс авахаар дэлгүүрт ирсэн ч уут дүүрэн хүнстэй буцах хүмүүс цөөнгүй. Тийм ч хямдрал, ийм ч урамшуулал гээд шууд идэх дур хүслийг төрүүлнэ.

Маркетологчид болон худалдагч нарын ямар арга зальд бид автаад байгааг танилцуулахаар бэлдлээ.

1. Зар сурталчилгаанд алдартнуудыг тоглуулах

“Тэр бас иддэг” – бидэн рүү харан инээх алдартай тамирчин, дуучин, жүжигчинтэй сурталчилгааны самбарыг хараад өөртөө ингэж хэлдэг. Гартаа гамбургер, кола, хэдэн чипс барьсан байна уу?

Өөрийн мэдэлгүй тэдний гартаа барьсныг өөрийн амьдралдаа хэрэгжүүлнэ, өөрөөр хэлбэл өөрийн мэдэлгүй сагсандаа хийж өөрт хэрэггүй худалдан авалт хийх ажээ.

 

2. Тайвшруулах дуу хөгжим

Ресторанд сонгодог хөгжим яагаад явдаг гэж бодож байна? Эрдэмтдийн хийсэн судалгаагаар бол сонгодог хөгжим сонссон хүмүүс 10%-иар илүү мөнгө төлдөг болохыг тогтоожээ.

Супермаркетууд ч мөн адил худалдан авагчийн худалдан авах сонирхолыг төрүүлэх дуу явуулна. Мэддэг дуугаа амандаа аялаад худалдан авалт хийх нь маш таатай мэдрэмж төрүүлдэг байна.

 

3. Хуурамч хямдрал

Дэлгүүрийн хаалгаар орж ирэнгүүт тод хурц өнгөтэй хямдралын сурталчилгаа харагдана. Үнэн хэрэгтээ хямдарсан гэх бараа бодитоор хямдраагүй байдаг.

Жишээ нь, нэг лангуун дээр “хямдрал”-тай гэсэн бичигтэй бараа байхад нөгөө лангуун дээр хэмжээ нь арай өөрөөр гэхдээ адил үнэтэй бараа байх жишээтэй. Нарийн тооцож үзвэл хямдрал гээд байх зүйл байхгүй.

 

4. Эрүүл хүнс

Эрүүл хүнс гэх амьдралын хэв маяг өнөө цагт моод болжээ. Үүнийг үйлдвэрлэгчид овжноор ашиглаж байна: худалдан авагчид органик хүнс санал болговол тэд эргэлзэх зүйлгүй шууд их хэмжээгээр авна.

Харамсалтай нь савлагаан дээрх органик гэх бичилт нь бодит байдалтай нийцэхгүй байх тохиолдол бий. “100 хувь цэвэр” эсвэл “генетикийн өөрчлөлтгүй” гэсэн бүтээгдэхүүн бусад адил төстэй бүтээгдэхүүнээс хэд дахин үнэтэй зарагдана.

 

5. Нүдний түвшинд байрлуулсан бараа

Маркетологчдийн үзэж байгаагаар: худалдан авагч нарын анхаарлыг татахын тулд барааг онцгой байдлаар өрөх хэрэгтэй. “Халуун цэг” бол худалдан авагчийн хараа шууд тусах тэр газар юм.

Энэ байрлалд хамгийн тохиромжтой газар бол нүдний түвшин байрлах лангууны тавиур юм.

 

6. Амттай үнэр

Үнэрийн тухай мэдээлэл шууд тархинд очиж сэтгэл санааг сэргээхийн зэрэгцээ ой санамжинд гүн үлддэг. Маркетологчид үүнийг зүгээр орхихгүй, барааны харагдах байдал болон үнэрийг ашиглана. Америкийн эрдэмтдийн үзэж байгаагаар, “дулаан” үнэр татдаг бол “хүйтэн” нь эсрэг нөлөө үзүүлнэ.

Жижиг дэлгүүрүүд гоё үнэртэх хоол халаах зорилгоор богино долгионы зуух байрлуулсан байдаг, ингээд л дэлгүүрээр дүүрэн хоолны дуршил хөдөлгөх үнэр хан хийх ажээ.

 

7. Донтуулах нэмэлт бодис

Сахарт донтдог нь тодорхой болсон. Сахараас гадна өөр бусад бүтээгдэхүүнүүд ч байдаг бололтой, бид өөрсдийн мэдэлгүй тэр хүнсэнд донтоно:

  • Глутамат натри. Энэ бодисын талаар эрдэмтэд маргалдсаар байгаа, жишээ нь сөрөг нөлөө байгаа эсэх талаар санал зөрөлдсөөр л байна. Ямартай ч хоолны амтыг нэмж байгаа, үүний үр дүнд бид хэмжээнээсээ их идэхэд хүрнэ.
  • Сахар орлуулагч болон амт нэмэгч: аспартам, сахарин, неотам, сукралоза, сахарны сироп зэрэг. Эдгээр бодис нь жирийн сахарнаас илүү чихэрлэг. Судалгааны үр дүнгээс харахад эдгээр нэмэлт орцууд нь нүүрс-ус ихээр хэрэглэхэд хүргэдэг ажээ.
  • Эрдэнэшишийн сироп нь фруктозын өндөр агууламжтай. Хүнд хоолны дуршил нэмэгдүүлж илүүдэл жинд хүргэнэ.

 

8. Хэмжээг өөрчлөх

Сүүлийн 40 жилд шарсан төмсний порц 2 дахин нэмэгдсэн сонирхолтой тооцоо байдаг. Өөр бусад үйлдвэрлэгчид ч гэсэн өөрийн бүтээгдэхүүний хэмжээг аажмаар нэмсээр, үүнтэй зэрэгцэн үнэ ч нэмэгдэнэ. Тиймээс бид өөрсдөө л гадарлахгүй байгаагаас бус өмнөхөөсөө их хэмжээгээр идэж байгаа.

Эсрэгээрээ ч тохиолдол байна: барааны жин хасагдаж үнийг хэвээр үлдээнэ. Нэг уут 1 л сүү 800 мл болсон, 200 гр цөцгийн тос 180 гр болжээ.

 

9. Гадаад хэл

Англиар ярьдаг энэтхэгчүүдийн дунд хийсэн судалгаанаас харахад: өөрийн хэл дээрх бичлэгтэй сүү нь төрсөн гэр, найз нөхдийг санагдуулдаг бол гадаад хэл дээрх бичлэгтэй сүү нь – хотын амьдралыг санагдуулдаг гэжээ.

Гадаад хэл дээрх бичилттэй бүтээгдэхүүнийг элит байдлаар хүлээн авдаг учраас үнэтэй байх нь аргагүй гэж үзэх ажээ.

 

10. Бэлэн бүтээгдэхүүний танилцуулга

Маркетологчид “театрчилсан худалдаа” гэдэг аргыг ашиглахдаа гаргуун – лангуун дээр бүрэн боловсруулсан бараа тавьж танилцуулах.

Энэ нь худалдан авагчийн итгэлийг өөрийн эрхгүй татдаг: “Энд бүх зүйл ил тод, тэдэнд нуух зүйл байхгүй” учраас шууд худалдан авна.

 

11. Хямдхан үнэ

Хүн хямдхан зүйл худалдан авахдаа сэтгэл ханамж авдаг болохыг сэтгэл судлаачид тогтоосон. Үнэн хэрэгтээ хугацаа нь дуусах дөхөж байгаа эсвэл лангуун дээр удаан хэвтсэн барааг л хямдруулдаг юм.

Хямдхан үнийг томоор бичнэ: хар даа, бусад дэлгүүрээс үнэ нь хямдхан юм. Хажууд нь адил барааг арай өндөр үнэтэй тавьсан байгаа, зарим нэг нь мэдэхгүй тэрийг авч л орхино. Энэ байдлаар дэлгүүр барааны эргэлтээ сайжруулна.

Хямдруулсан эсвэл бөөний үнийг томоор бичээд жижиглэнгийн үнийг жижгээр доор нь бичсэн байдаг. Тэр болгоныг худалдан авагч анзаарахгүй, касс дээр ирээд бичүүлэхэд аль хэдийн буцаах боломжгүй болсон байна.

 

12. Танхимын зохион байгуулалт

Барааг хамаагүй байрлуулсан мэт харагдах хэдий ч маш ухаантайгаар байрлуулсан байдаг. Хамгийн борлуулалт сайтай барааг танхимын эхэнд бус дунд хавьцаа байрлуулна. Гол бараан дээрээ очих замдаа нэг хоёр зүйл сагсандаа хийнэ. Ингээд л төлөвлөсөн зүйлээсээ илүү худалдан авалт хийх ажээ.

Ихэнх худалдан авагч нар баруун гартангууд байх тул баруун талд огцом худалдан авалт хийхэд хүргэх бараанууд байна. Бид хажуугаар нь өнгөрөхдөө л өөрийн эрхгүй хэрэггүй зүйл сагс руугаа чулуудна.

 

13. Зурагтай хоол

Савлагаатай хүнсэн дээр хоолны зураг наасан байдаг.

Савлагаан доторх хоол зурагтайгаа адилхан гэсэн сэтгэгдлийг төрүүлэхийн тулд хоолны стилистүүд сайн ажиллана. Зураг нь худалдан авагчид танил хоолны дуршлыг төрүүлэхээр байх ёстой. Зургийг хараад дахин идэх хүслийг төрүүлэм тийм хоол байна гэж төсөөлнө. Үнэн хэрэгтээ зурагны доод буланд жижгээр бичсэн анхааруулгыг тэр болгон анзаарахгүй: “Зураг дээрх хоол нь нэг төрлийн хувилбар юм” гэж.

 

14. Бараа бүтээгдэхүүн нь анхаарал татмаар

Усны дусал зэрэг нь худалдан авагчийн амны цангаа тайлах хүслийг төрүүлж байгааг сэтгэл судлаачид тогтоожээ. Томоор бичсэн эсвэл устай зураг нь өөрийн эрхгүй худалдан авагчийн худалдан авах хүслийг төрүүлдэг байна.

 

15. Эерэг сэтгэл санаа

Орчин үеийн маркетологчид бараа бус сэтгэл санаа, амьдралын хэв маягийг борлуулдаг болжээ. Гоёмсог нарийн боов нь баярын уур амьсгал оруулна. Аюулгүй байдлыг ч бий болгоно: гэрэлтэй мөртлөө битүү тасалгаа, амттай үнэр, найрсаг худалдагч нар, зөөлөн аялгуу, гоёмсог сав баглаа боодол.

9
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Chuluuntsetseg Dagdan

    Chuluuntsetseg Dagdan

    2017/09/29 at 12:43

    Ундэсний уйлдвэрлэлээ дэмж,шинэ соргог цаг уеэ олсон уйлчилгээ,чанартай гээ л суртчилаад байхаар жинхэнэ чанартай зуйлсээ сурталчилгаанд харуулах биш уйлчилгээндээ харуулж чадвал ,уйлчлуулэгчдийн цуваа тасрахгуй,харин зурагт харуулсанаар бвал дахиж хэзээ ч захилга ирэхгуй эээээ

  2. Amarsaihan Amarsaihan

    Amarsaihan Amarsaihan

    2017/09/29 at 16:44

    Яг үнэн,

  3. Дорж Сүх

    Дорж Сүх

    2017/10/01 at 23:26

    Би өөрийн гэсэн аргатай.Юу гэвэл дэлгүүрт оронгуутай эсрэг талаас нь эхэлдэг. Ялангуяа COSTCO болон IKEA-д

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *