Жимсийг ямар хэмжээтэй идэх ёстой вэ? Хэтрүүлэн идвэл танд хор болох болно!

0

Жимс шим тэжээлтэйг бид бүгд мэднэ. Хэдий хэр хэмжээтэй, хэзээ идэхийг харин тэр болгон мэдэхгүй. Алдартай хоол судлаач Синтия Сасс бидэнд 4 дүрмийг танилцуулж байна.

Цагтаа би маш олон өвчтөнтэй ажиллаж байлаа. Зарим нэг нь жимснээс ор тас татгалзана, зарим нэг нь өөрийгөө жимсээр хучих нь уу гэмээр л хэмжээ хязгааргүй иднэ. Хүн болгон адилгүй учраас дундаж байдлаар л хэмжээг гаргана. Алтан дунджийг олохын тулд дараах 4 дүрмийг баримтал.

Дүрэм 1: өдөрт 2-4 удаа

Мэргэжилтнүүд өдөрт 2-4 порц жимс шаардлагатай гэж үзэж байна. Хэмжээний хувьд ямар байх вэ? Нэг стакан жимсгэнэ эсвэл бейсболын бөмбөгийн хэмжээтэй жимс. Миний ихэнх өвчтөнүүд өглөөний цайндаа нэг жимс, өдөр – нэгийг хөнгөн зууш байдлаар иддэг. Ажлын ачаалалтай өдрийн хувьд эмэгтэйчүүд чухал ажил эхлүүлэхийн өмнөхөн дунд зэргийг гадил иднэ. Эрчүүд, өсвөр насныхан, идэвхтэй хөдөлгөөнтэй хүмүүс, өндөр том биетэй бүсгүйчүүд өдөрт 4 удаа жимс иднэ. Спортоор хичээллэдэг зарим нэг өвчтөнүүдэд 4-өөс ч илүү жимс иддэг нэгэн ч бий. Гэхдээ миний зүгээс хэмжээ нь хэтэрнэ гэж зөвлөдөг юм.

 

Дүрэм 2. Жимс-энерги

Та өндөр байх тусам биеийн жингийн индекс хэвийн байх магадлал өндөр, өөрөөр хэлбэл энергийн запас танд их байх ёстой – нүүрс ус ихийг авна. Эрчүүдийн хувьд эмэгтэйчүүдээс илүү их нүүрс ус шаардлагатай байдаг. Залуу насныхан ч мөн адил өндөр настай хүмүүсийг бодвол илүү их нүүрс ус авах шаардлагатай. Үүнтэй зэрэгцээд, идэвхтэй хөдөлгөөнтэй хүмүүс суугаа хэв маягтай хүмүүсээс мөн илүүг авна. Хэрвээ та жижиг биетэй эмэгтэй, суугаа хэв маягийг баримталдаг бол танд өдөрт их хэмжээний жимс идэх шаардлагагүй ажээ.

 

Дүрэм 3. Оройн цагаар жимсний хэрэглээнээс татгалзана

Жимсэнд агуулагдах нүүрс ус нь таныг эрч хүчээр сэлбэж байгаа ч гэсэн идэх цаг, жимсний төрөлд анхаарал хандуулах ёстой. Унтахаасаа өмнө таваг жимсээр гэдсээ дүүргэх нь чихэр, жигнэмэг идсэнээс дээр л дээ. Гэхдээ идсэн жимснийхээ нүүрс усыг эрч хүч болгон шатаахгүй бод адилхан л илүүдэл жин “сайн байна уу” гэхэд хүргэнэ. Тийм учраас жимсийг идэвхтэй хөдөлгөөн хийхээс өмнө иднэ. Энэ тохиолдолд л шим тэжээлтэй байх нь. Оройн цагаар үнэхээр жимс идмээр санагдаад байвал хэмжээг нь багасга, жишээ нь, нэг стакан усан үзэм байж болно.

Дүрэм 4. Шим тэжээлтэй бодис

Нүүрс усаар жимсний хэрэглээг хязгаарлах ёстойг мэдэцгээлээ, гэхдээ өөр бусад шим тэжээлтэй бодисыг нь мартаж болохгүй. Амин дэм, эрдэс бодис, антиоксидант гээд биед хэрэгтэй бодис маш их бий. Жимсгэнэ нь алим, лийр, ястай жимс, тарвас, цитрус зэргээсээ илүүтэй шим тэжээлтэй байдаг. Тийм учраас та улирлын шинж чанартай жимсгэнэ шинэ дээр нь идэж байхыг бодоорой.

Жимсэнд агуулагдах сахарын хэмжээнээс айх хэрэггүй. Жимсэнд агуулагдах сахар таны эрүүл мэндэд хор хөнөөл учруулахгүй. Жишээ нь, нэг жүржид 17 грамм нүүрс ус, үүний 12 нь цэвэр сахар. Жүрж нь бие махбодийг шингэнээр хангана, 12%-ийн хүнсний ширхэглэгтэй, өдрийн хэрэглээний С амин дэмийг бараг 100% нөхнө, В-ийн бүлгийн амин дэм, калиар баялаг.

Цусны даралт болон цусан дахь холестерины хэмжээг багасах, үрэвслийн эсрэг үйлчилгээ ч мөн үзүүлнэ. Харьцуулалт хийхийн тулд нэг дөрвөлжин сахар авч үзье. 16 грамм нүүрс ус агуулж, шим тэжээлтэй бодисын агууламж 0 байна. Өөрөөр хэлбэл, жимсэнд агуулагдах сахар болон бидний хоол хүнсэндээ хэрэглэдэг сахар гэдэг ойлголт тэс ондоо зүйл.

Жимсийг тэнцвэрт хоол утгаар нь хэрэглэх нь зүйтэй. Идэх цаг, хэмжээ зэргээ нарийн тооцоолж жиндээ анхаарал тавина. Энэ нь бидний эрүүл мэнддээ тавих анхаарал болж өгөх юм.

6
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Munkhsoyol Tsegmid

    Munkhsoyol Tsegmid

    2017/07/08 at 08:53

    zuwhun algan dotroo bagtsan hemjeetei 2-4 udaa huwaaj edejbolnoo gej austeriin saahariin emch zuwulj bsaaan

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *