Вольвогийн өөрийгөө парклагч машин

0

Вольвогийн өөрийгөө парклагч машинИнженерийн гайхамшигтай ертөнцөд тавтай морилно уу. Инженерүүд бид бүхний амьдралыг улам бүр хөнгөвчилж, улам бүр аюулгүй болгох хамгийн сүүлийн үеийн технологийг бүтээхийн тулд 7 хоногт 24 цагаар ажилладаг. Инженерүүдийн тооцоолол хийх үндсэн багаж хэрэгсэл нь шинжлэх ухаан бөгөөд шинжлэх ухааны дэвшил нь мөрөөдлийг бодит болгох боломжуудыг бий болгож байдаг. Эдгээр бодит болсон мөрөөдлүүдийн нэг нь өөрийгөө зогсоолд тавигч автомашин юм. Шведийн автомашин үйлдвэрлэгч Вольво /Volvo/ компани саяхан өөрийгөө зогсоол тавьж, зогсоолоос гаргах систем бүхий машинаа танилцуулжээ. Энэ машин нь сул зайг өөрөө олж, жолоочгүйгээр өөрийгөө зогсоол тавих ба энэ үйлдлүүдээ хийхдээ бусад машин болон хүмүүст аюул учруулахгүй. Үйл явц нь маш энгийн, жолооч машинаасаа гараад гар утаснаасаа машиныхаа дээрх сервисийг асаахад ухаалаг машин өөрөө байршлаа мэдрэн, өөрийгөө парклах аж. Вольвогийн аюулгүй байдлын ахлах зөвлөх Томас Броберг /Thomas Broberg/ хэлэхдээ “Технологиудыг одоо ч хөгжүүлж байгаа. Гэхдээ 2014 оны сүүлээр гарах бүрэн шинэ Volvo XC90 загварынхаа автомат жолоодлоготой анхны онцлогийг танилцуулж байгаа нь бид тэргүүлэх зорилгын анхны алхам юм.” хэмээжээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *