
Бритиш Мотор Корпорейшны 1959-2000 онуудад үйлдвэрлэж байсан Мини нэртэй эдийн засагт хэмнэлттэй машин нь Британи улсын билэг тэмдгийн нэг бөгөөд 20-р зууны хамгийн нөлөө бүхий машинуудын дэд байранд бичигддэг алдартай машин билээ. Английн нийслэл Лондон хотноо зохион байгуулагдсан зуны Олимпийн 30-р наадмын нээлтийн үйл ажиллагааны нэг хэсэг болон оролцсон энэхүү алдарт машинаараа бас нэгэн дээд амжилт тогтоохоор шийдсэн Лондон хотын гимнастикчин бүсгүйчүүд өнгөрөгч 11-р сард энэхүү дээд амжилтаа тогтоож чадсан байна.Гиннесийн амжилтын шүүгчдийн нүдэн дээр 28 гимнастикчин бүсгүй Мини Куперын багтаж болох зай бүхэнд багтахаар хичээсэн бөгөөд яг нэг жилийн өмнө буюу 2011 оны 11-р сард Мини Куперт 27-уулаа багтаж чадсан өөрсдийн амжилтаа ахиулж, 28-уулаа энэ бяцхан машинд багтаж чадсан байна. Энэхүү үйл явдлыг зохион байгуулагч Dani Maynard-ын хэлснээр бүсгүйчүүд өөрсдийн өмнөх амжилтаа ахиулахын тулд өнгөрсөн жилээс хойш нэмэлт дасгал сургуулилтыг хийж байсан гэнэ.


0

0

0

0

0

0

0

0

villaa
2012/12/20 at 16:12
shal zavkarsii xaxa:194:
Зочин
2012/12/20 at 18:18
dund n bsan bol yamar shan be :-)
MUNHJARGALTUGULDUR
2012/12/20 at 19:12
ymar oluulaa ym be
uniQu3
2012/12/20 at 19:54
пүүү аймар2
Зочин
2012/12/20 at 21:44
goy mashin shuu
yahavde yaj iij bgad ymarch argaar hamaagui ulsiihaa ymiig surtalchilaad boljil bn shde
jambaaaaaaaaaal
2012/12/22 at 12:22
hurgan2
MSG
2012/12/27 at 09:15
lol yum daa
n_puugii
2013/01/09 at 23:45
arai arai