Нүүр Зөвлөгөө Сонжоо Хэрвээ та хоёр ижил ордынх бол хоорондоо хэр нийцэх вэ?

Хэрвээ та хоёр ижил ордынх бол хоорондоо хэр нийцэх вэ?

4
1

Өөрийн ордтой адил хүнтэй ханилбал амаргүй байж болно. Гэхдээ орд болгон хоорондоо адилгүй тул таны хувьд ямар байхыг сонирхоцгооё.

1. Хонь

Хурц, ширүүн хосууд гарна. Хоёулаа халуун, огцом: асуудал тулгарвал бие биенээ буруутгах талтай. Нөгөө талаар бие биенээ үнэнчээр хайрлаж, цугтаа цагийг зугаатай өнгөрөөж чадна. Та хоёрын харилцаа байнгын тэмцэл дунд байх ажээ.

2. Үхэр

Зөрүүд, богино бодолтой хүмүүс. Та хоёр нэг л шугамыг баримтлан явдаг бол болж байна. Хэрвээ үгүй бол та хоёр өөрсдийнхөө орон зайг томсгох хэрэгтэй. Та хоёрын аль аль нь зөрүүд учраас амаргүй байна. Нэг нь либерал, нөгөө нь хуучинсаг үзэл баримтлалтай бол том асуудал. Та хоёрыг нэг л зүйл нийлүүлж байгаа – хайр дурлал, халамж.

3. Ихэр

Тэд бие биенээсээ уйдна гэж байхгүй. Та хоёрын хэн нэг нь тэнцвэртэй байдлыг баримтлах ёстой. Энэ ордныхон байнга өөрчлөгддөг салхи шиг хүмүүс байдаг шүү дээ. Аливаа асуудлыг шийдэхийн тулд бүгдийг уудлан гаргаж ирдэг нь сайн, бас хоёулаа олон нийтийн дунд байх дуртай нь авууштай зүйл.

4. Мэлхий

Хамгийн шилдэг хосууд гэж хэлж болно. Гэр бүлийн ая тухыг эрхэмлэдэг хүмүүс. Нэг дутагдал бий: хэн нэг нь ууртай ууцаартай эсвэл гомдсон бол сексийн амьдралын оч нэг хэсэгтээ унтардаг байна (өөр дээрээ шууд бүү тусгаж аваарай).

5. Арслан

Амьд холбоо, хөгжилтэй ч мөнх үргэлжлэхгүй. Та хоёрт хоёуланд нь сайшаалын үг, хайр хэрэгтэй. Тэднийг магтахгүй бол шаналдаг хүмүүс. Бас нэг асуудал бол анхаарлын төвд байхыг хүсэцгээнэ. Сексийн амьдралд зохицож мэдэх байх, харин амьдралын ахуйн хэсэг рүү ороод ирэхээрээ харилцаа холбоогоо таслахад бэлэн. Тэдний амжилттай харилцааны үндэс бол харилцан хүндлэл.

6. Охин

Хэрвээ нэг зорилготой бол та хоёрын холбоо тэнгэрийн холбоо. Бие биенээ засах гэж эсвэл шүүмжлэх гэж бүү яар – харилцаандаа сэв суулгаж мэднэ. Цугтаа модоо тариад йогоор хичээллэцгээж бие биеийнхээ сайн талыг хөгжүүл.

7. Жинлүүр

Сайхан хосууд байж болно, бие биенээ баярлуулахыг зорьж үнэнч шударга байдлыг эрхэмлэнэ. Нэг аюул байгаа юм: өөрийнхөө хайрыг ил гаргаж энхрийлэх хэдий ч дотроо гомдлоо дарсаар явах. Харилцааныхаа тэнцвэртэй байдлыг авч үлдэхийн тулд хааяахан сууж яваа завиа савлуулж болно шүү.

8. Хилэнц

Тачаангуй, аюултай – энэ бүгд хилэнцийн хосууд. Итгэлцэл нь харилцааны гол үндэс болох тул хэн нэг нь хардвал хайр дурлал нь жинхэнэ там болж хувирна. Бие биедээ сэтгэл хөдлөл, дотоод бодлоо хуваалцаж байгаарай. Дотроо гуниг, гомдлоо тээх хэрэггүй.

9. Нум

Маш идэвхтэй амьдралын хэв маягийг сонгох хөгжилтэй хосууд. Цугтаа мотоциклоор уралдах, каякаар сэлэх бол энүүхэнд. Тэд үе үе маргалдана, энэ нь бие биенээ илүү ойлгоход туслах ажээ. Нэг нь үүрэгтэй гэж зүтгэх бол нөгөө нь салхи шиг чөлөөтэй байхыг хүссэндээ л хоорондоо маргалдаж муудна. Тэдний мөрөөдөл, үнэ цэнэ нэг тул цугтаа байх ажээ.

10. Матар

Та хоёр хамгийн реалист хүмүүс учраас романтик харилцаа үүсэхгүй. Таны мөн чанар нөгөө хүнээ бодитоор үнэлэхэд нөлөөлнө. Хоёулханаа байхдаа өөрөөрөө байж чадах бөгөөд амбицлахгүй байхыг зөвлөж байна.

11. Бумба

Нээлттэй, илэн далангүй тул тэвчээртэй байж чадна. Дурлалт хосууд гэхээсээ илүү найз нөхөд гэмээр харилцаа үүсгэнэ. Сэтгэл хөдлөл – тэдний хувьд ховор тохиолдол, хэрвээ хайр энхрийллээ ил гаргалаа гэхэд ая тухтай орчноосоо гарч байгаа мэт санагдах биз. Тэдний хувьд чин үнэнч, бадарсан хүсэл тачаал гарах нь юу л бол.

12. Загас

Маш ховор мөрөөдөгчид. Хос загас эцэс төгсгөлгүй мөрөөдөлдөө умбаад бодит байдлыг анзаарахгүй өнгөрөх болов уу. Та хоёр итгэмтгий тул харилцан бие биедээ өөрсдийгөө даатгаад явна. Та хоёрын сул тал – хамтын төсөвтэй, гэхдээ санхүүгээ хэн нь ч удирдаж чаддаггүй.

10
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. alert("haha");

    2017/04/21 at 10:38

    hehe

  2. test

    2017/04/21 at 10:38

    alert(“test”);

  3. Enkhtungalag Yavuudamba

    Enkhtungalag Yavuudamba

    2017/04/21 at 10:51

    Lcst Sui

  4. Lcst Sui

    Lcst Sui

    2017/04/21 at 10:53

    hahaha😂😂😂

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Сорил: Та өөрийнхөө биологийн насыг тодорхойлоорой

Паспорт дээр адил настай ч өөр хоорондоо хавьгүй залуу, хөгшин харагддаг хүмүүстэй бид хэд…