Нүүр Таг: зурагнууд (Хуудас 4)

Таг: зурагнууд

Бичил ертөнцийн нууцыг дэлгэсэн микроскопын зурагнууд

Микроскопын тусламжтайгаар бид энгийн нүдэнд үл үзэгдэх бичил биетнүүдийн ертөнц, бичил хэсгүүдийг маш тод томруунаар харах боломжтой болдог. Бидний хувьд дэндүү өчүүхэн биет амьтдыг маш ойроос харвал өөр хоорондоо төгс зохицсон эд эрхтнүүдтэй болохыг ойлгоно. Юу ч үгүй цул хэмээн бодож байсан зүйл үнэн хэрэгтээ үнэхээр ээдрээтэй уран нарийн бүтэцтэй болохыг ухаарна. Энэ гайхалтай боломжийг олгосон микроскоп хэмээх багажийн тусламжтайгаар …

National Geographic сэтгүүлд хэвлэгдсэн 2015 оны шилдэг гэрэл зургууд

Үндэсний газарзүйн нийгэмлэгийн 127 жилийн баялаг түүхтэй National Geographic сэтгүүлийн редакторууд өдөр бүр мянга мянган гэрэл зураг хүлээн авдаг. Дэлхийн өнцөг булан бүрээс илгээгдсэн энэхүү зургуудаас хамгийн шилдэг нь тус сэтгүүлийн хуудаснаа хэвлэгдэн гардаг. Энэхүү алдарт сэтгүүлийн уншигчдын сэтгэлийн утсыг хөндөж, ухаарал баясал, сэтгэл ханамжийг өгч чадсан шилдгийн шилдэг гэрэл зургуудын цоморлигийг үзэгч та бүхний өмнө дэлгэж байгаадаа баяртай байна.

Эмэгтэйчүүд яагаад эрчүүдээс урт насалдгийн шалтгаан

Дэлхийн хэмжээнд эмэгтэйчүүдийн дундаж наслалт эрчүүдийн дундаж наслалтаас урт байдаг. Үүний учир шалтгааны янз бүрийн олон тайлбар байдаг. Гэвч энэ удаад бид үүний бас нэгэн өөр шалтгааныг харуулсан фото багцыг сонирхуулахаар шийдээд байна. Үнэн бодит шалтгаануудтай зарим талаар нийцэж, зарим талаар нийцэхгүй байж болох эдгээр зургууд нөгөө талаар эрчүүдийн эрэмгий зоригтой үйлдлүүдийн жишээ болж байгаа юм.

Томчуудад зориулсан стресс тайлагч буддаг зурагнууд

Магадгүй уншигч та хүүхэд байхдаа л буддаг ном будаж байснаа санаж байгаа байх. Харин түүнээс хойш түүнийг зөвхөн дүү нар чинь эсвэл хүүхдүүд чинь будаж байхыг л харсан бизээ. Буддаг номны тухай яриа эхэлсний учир нь сүүлийн үед насанд хүрэгчдэд зориулсан буддаг ном, зурагнууд ихээр хэвлэгдэх болсон явдал юм. Насанд хүрсэн хүн олон өнгийн харандаа бариад зураг будаж суух хэрэг …

Instagram-д тавигдсан Умард Солонгосын үнэн бодит дүр төрх

Бүхий л талаараа дэлхий ертөнцөөс тусгаарлагдмал, хаалттай, үе дамжсан удирдагчдын хатуу гараар удирдуулж байгаа Умард Солонгос улсын дотоод нөхцөл байдал, ард иргэдийн амьдрал, үнэн нүүр царай үргэлж дэлхий нийтийн анхаарлыг татсаар ирсэн. Нууцлаг, ил тод бус энэ улсад зочилж очсон аялагч жуулчдын хувьд олонх газарт зураг авах, бичлэг хийх хориотой байдаг ч тэд боломжийг ашиглан зураг, бичлэг авахыг зорьдог. Азтай …

Дэлхий ертөнц ямар гайхамшигтайг харуулсан зурагнууд

Та бидний амьдарч байгаа дэлхий ертөнц ямар гайхамшигтай, ямар сонирхолтой, ямар ер бусын бүхнийг агуулж байдаг гээч. Байгаль дэлхий хийгээд бас хүмүүс бидний өөрсдийн бүтээсэн бүхнийг анзаарч ажиглаваас сонин содон, гайхалтай, бахархууштай, хайрлууштай зүйл машид олон. Тэр бүхнийг анзааран ажиглаж, түүнээс баяр баясгалан, сэтгэлийн таашаал эдлэх нь энэ амьдралын бас нэгэн утга учир билээ. Хорвоогийн үзэсгэлэн, хүний гараар бүтээгдсэн гайхамшиг …

Толгой эргүүлсэн хөгжилтэй зурагнууд

Эдгээр зургуудыг харахад юун түрүүн “Бурхан минь, түүний хөл яачихаа вэ?”, “Юу гээчийн хачин биетэй хүмүүс вэ?” гэх мэт уулга алдсан бодлууд толгойд орж ирнэ. Тэгээд дахин сайтар лавлан харсны дараа яагаад ийм гажиг харагдаж байгаагийн учрыг олно. Тийм ээ, энэ бол хальтхан харахад огтоос өөр сэтгэгдэл төрүүлэх толгой эргүүлсэн зургууд юм. Үзэгч та бүхнийг ажлын өдрийнхөө багахан хормыг толгойг …

Церера гаригийн шинэхэн зурагнууд

Церера хэмээх одой гариг нь Ангараг болон Бархасбадь гаригуудын орбитын хооронд оршдог астеройдын бүсийн хамгийн том обьект юм. Ойролцоогоор 945 км диаметртэй энэ гаригийг Италийн католик лам, математикч, одон орон судлаач Giuseppe Piazzi 1801 оны 1-р сарын 1-нд анх нээжээ. Манай дэлхийд хамгийн ойрхон оршдог одой гариг болох Церерагийн хамгийн сүүлийн үеийн шинэхэн зурагнуудыг үзэгч та бүхэнд толилуулж байна.

Өнөөгийн ертөнцийн үнэн бодит дүр төрх

Английн Лондон хотноо ажиллаж амьдардаг зураач, хүүхэлдэйн киноны зураач Steve Cutts хэлэхдээ урлаг заавал гоо сайхны илэрхийлэл байх ёсгүй, урлаг нь өөрөө өөрчлөлтийн хурдасгуур юм гэжээ. Түүний дээрх үгийн баталгаа нь өнөөгийн нийгмийн бодит байдлыг хурц тодоор илэрхийлэн харуулсан зургууд нь юм. Орчин үеийн технологижсон амьдралыг шүүмжлэн харуулсан эдгээр зургуудаараа тэрбээр хүн төрөлхтний солиорлыг харуулжээ. Өнөө үеийн бидний өдөр тутмын …

Шил цонх долоож үзэж буй сониуч амьтад

Балчир хүүхдүүдийн юмсыг танин мэдэх нэг арга нь гартаа тааралдсан зүйлээ амандаа хийж мэдрэх байдаг гэдэг. Түүнтэй адилаар амьтад бас нарны гэрэл нэвт тусаж, цаана нь байгаа юм ямар ч хаалтгүй дэргэд байгаа юм шиг харагддаг тэдний хувьд ер бусын онцгой зүйл болох шилийг долоож үздэг. Үүгээрээ тэд энэ хачирхалтай тунгалаг зүйл хэрхэн бүтсэнийг мэдэхийг хүсдэг байж ч мэдэх юм. …

Холливудын алдартнууд нярайлахын өмнө ба дараа

Эмэгтэй хүн эх хүн болж, хэвлийдээ бүхэл бүтэн хүн тээж төрүүлнэ гэдэг гайхалтай зүйл. Харин төрсний дараа гоолиг бие галбираа эргүүлэн олж авна гэдэг онцгой хөдөлмөр. Магадгүй та төрөөд удаагүй, төрснийхөө дараа жингээ хаяж амжаагүй байгаа бол дараах зургуудыг үзэж, эрч хүч, урам зориг аваарай. Эдгээр Холливудын алдартай ээжүүд төрснийхөө дараа маш богинохон хугацаанд төгс биеэ эргүүлэн олж авч чадсан …

Элдэв сонин содон зурагнууд – №215

Элдэв төрлийн сонин, содон, хөгжилтэй гэрэл зургуудаас бүрддэг “Элдэв сонин содон зурагнууд” фото цувралын 215 дугаартай шинэ багц үзэгч та бүхний мэлмийд хүрэхэд бэлэн болжээ. Хүний амьдралын тойрогт өрнөсөн төрөл бүрийн үйл явдлын дүр зургийг яг байгаагаар нь бидэнд хүргэдэг сонирхолтой мөн зугаатай фото багцаа тухлан үзээрэй.

Элдэв сонин содон зурагнууд – №214

Бидний өдөр тутмын амьдралыг өнгөлж, хөглөж, инээд наргианаар чимж байдаг “Элдэв сонин содон зурагнууд” фото цувралын маань шинэ дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болжээ. Дэлхий хэмээх нэгэн гаригийн эргэн тойронд өрнөж буй эгэл жирийн, инээд хөөртэй зүйл зүйлийн зургуудаас бүрдсэн фото багцынхаа энэ удаагийн дугаараас ертөнцийн түмэн өнгийг тольдож баясах боломжийг бүү алдаарай. Та бүхний амьдралд сайн сайхныг хүсэн …

Элдэв сонин содон зурагнууд – №213

Элдэв төрлийн сонин, содон, хөгжилтэй гэрэл зургуудаас бүрддэг “Элдэв сонин содон зурагнууд” фото цувралын 213 дугаартай шинэ багц үзэгч та бүхний мэлмийд хүрэхэд бэлэн болжээ. Хүний амьдралын тойрогт өрнөсөн төрөл бүрийн үйл явдлын дүр зургийг яг байгаагаар нь бидэнд хүргэдэг сонирхолтой мөн зугаатай фото багцаа тухлан үзээрэй.

1...345...11Хуудас 4 - 11

Санал асуулга

Та аль үүрэн операторын хэрэглэгч вэ?

Та 2 сонголт сонгох боломжтой

Фэйсбүүк

Санал болгох