Нүүр Таг: зурагнууд (Хуудас 3)

Таг: зурагнууд

Муур тэжээдэг хүмүүс зориулав

Уян налархай, гоёмсог, хянуур хэрсүү атлаа гэнэн хөгжилтэй, өхөөрдмөөр, гайхмаар гээд бүхий л сайхан шинж чанаруудыг агуулсан амьтан бол муур гэдэгтэй олон хүн санал нэгдэх бизээ. Гайхалтай уян зөөлөн, энхрий ялдам боловч араатны төрөлд багтдаг энэ амьтанд хайртай, тэжээдэг, тэжээхийг хүсдэг хүмүүс маш олон. Нэг талаараа онцгой нууцлаг гэж хэлж болом муурын төрлийнхний гоо үзэсгэлэнг харуулсан фото багцыг таны өмнө …

Краны операторын авсан Шанхай хотын гайхалтай зураглал

Гэрэл зураг сонирхогч Wei Gensheng-ийн хувьд өөрийн сонирхлоо гүйцэлдүүлэх бусдаас давуу нэгэн боломж байдаг нь тэрээр кранчин юм. Энэ нь түүнд дараах Шанхай хотын дээрээс 2,000 гаруй футын өндрөөс авсан зургуудыг бүтээх боломжийг олгожээ. Хятадын хамгийн өндөр, дэлхийн хэмжээнд хоёр дахь өндөр барилга болно гэгдэж буй Шанхай Тауэрын хамгийн өндөр цэг дээр ажиллаж байхдаа Gensheng эдгээр зургуудыг авсан байна. Түүний …

Үйлдвэрлэлийн үйл явцыг харуулсан сонирхолтой хөдөлгөөнт зурагнууд

Шар айраг хэрхэн савлагдаж, тосон харандаа яаж хийгдэж, цахилгааны утас яаж сүлжигддэг юм бол? Энэ бол хүний сониуч зангаас үүдэн тавигддаг асуултууд. Мэдээж хэрэг энэ бүхэн хэрхэн хийгддэгийг өөрийн нүдээр харах нь үнэхээр сонирхолтой хэрэг. Гэвч үйлдвэрт орж та бидний өдөр тутамдаа хэрэглэдэг бараа бүтээгдэхүүн хэрхэн бүтээгддэгийг харах боломж бидэнд тэр бүр тохиохгүй. Харин эдгээр хөдөлгөөнт зургууд зарим нэг зүйл …

Этгээд Япончуудын жигтэй зургууд

Дэлхийн хэмжээнд технологийн тэргүүлэгч гүрэн болсон Япон улс техник технологи, эдийн засаг, улс төр-нийгмийн хувьд өндөр хөгжилтэй улс. Түүнтэй зэрэгцүүлэн олон зууны уламжлал, ёс заншлаа алдалгүй хадгалсаар байгаа нь гайхалтай. Энэ бүхнээс гадна дэлхий дахинд япон хүмүүс хамгийн өвөрмөц содон, ер бусын сэтгэлгээтэй гэсэн ойлголт байдаг. Энэхүү ойлголт үнэн гэдгийг ч дараах зурагнууд батлан харуулж байгаа юм. 1.   2. …

Үнэн гэхэд итгэмээргүй гайхалтай гэрэл зурагнууд

Зарим үед бидний зөвхөн оюун бодолдоо төсөөлөн бодож болох тийм зөгнөлийн гэмээр зүйлс бодит амьдралд гарч ирдэг. Тэр үед бид үнэхээр ийм зүйл амьдрал дээр байдаг хэрэг үү хэмээн гайхширдаг. Асар том, олон талт ертөнцөд амьдарч байгаа бидэнд ямар гээчийн шинжлэх ухааны сорилтууд тулгарч, илүү шинэ шинэ нээлтүүд бидний мэдлэгийн хил хязгаарыг тэлэхийг хэлж мэдэхийн аргагүй юм. 1. Германы Eltz …

Өнөө үеийн бодит үнэнийг харуулсан эмгэнэлт гар зургууд

Мексикийн зураач Angel Boligan-ыг орчин үеийн хамгийн шилдэг зураачдын нэг гэж үздэг. Түүний егөөтэй зурагнууд нь өнөөгийн ертөнц, хүн төрөлхтний амьдрал, өдөр тутмын үйлдлийг гүн гүнзгий ажиглан харж, бодоход хүргэдгээрээ хүчтэй. Angel-ын өгүүлснээр ёж шог, егөөдөлт бол харилцааны хамгийн зөн билэгтэй хэрэгсэл бөгөөд үүнийг өөрийн бүтээлдээ ашиглахдаа огтхон ч эргэлздэггүй гэнэ.  

Таныг гайхашруулах гайхалтай гэрэл зурагнууд

Та бидний оршин амьдарч буй орчлон ертөнц үнэн хэрэгтээ хамгийн шилдэг уран зөгнөлт кинонд дүрслэгддэгээс ч илүү гайхалтай, илүү баялаг. Оюун ухаант хүн төрөлхтний бүтээлүүд, байгаль эхийн гараар бүтсэн зүйлс гээд маш олон гайхамшгууд та биднийг хүрээлэн байдаг. Магадгүй тэр бүхнийг үзэж, харж, мэдэж, мэдрэхэд бидний нас хүрэхгүй ч байж мэднэ. Тоолж нэрлэж барамгүй тэрхүү олон гайхамшгуудын зах зухыг энэхүү …

Instagram-д өглөө бүрийн амтлаг цайны зургуудаа оруулдаг залуу

Өглөө бүр өөртөө болон гэр бүлийнхэндээ зориулж өглөөний цай бэлтгэдэг олон хүмүүс бий. Тэдний дундаас Michael хэмээх залуугийн бэлтгэсэн өглөөний цайнуудыг харахад өөрийн эрхгүй арааны шүлс асгарч, атаархах сэтгэл төрөхөөр ажээ. Тэдний энэхүү Symmetry Breakfast нэртэй өглөөний цайны төсөл 2013 оны 4-р сараас эхэлсэн бөгөөд дэлхийн хоолны соёл, гоо сайхны ойлголтыг өглөөний цайгаар дамжуулан харуулсан төсөл болтлоо өргөжсөн байна. Төсөл …

Ухаалаг утсаар авсан гайхалтай гэрэл зургууд

Гэрэл зураг авахад ямар ч төрлийн аппарат хэрэгсэл ашиглан авч болно. Мэдээж хэрэг сайн зураг авахад сайн гэрэл зургийн аппараттай байх хэрэгтэй. Гэхдээ чадварлаг зурагчин тааруухан аппаратаар ч сайхан зураг авч чадах нь бий. Түүнчлэн ухаалаг гар утасны камерыг ашиглан үнэхээр хараа булаасан сайхан зураг авдаг хүмүүс ч олон. Дараах зурагнууд нь бүгд ухаалаг гар утасны камераар авсан зурагнууд бөгөөд …

Орчин үеийн нийгмийг егөөдсөн зураглалууд

Францын график дизайнер, зураач Jean Jullien-ы уран бүтээлээрээ дамжуулан хөндөх дуртай сэдэв нь гар утас болон сошиал сүлжээнээс хамааралтай болсон орчин үеийн нийгэм юм. Одоогоор Лондон хотноо амьдарч байгаа залуу уран бүтээлч дээр дурдсан сэдвээр егөөтэй, ёжтой зураг бүтээл зурдаг. Jullien-ы зургуудыг харахад та бидний амьдралын өдөр тутмын дүр зураг, бид технологи болон олон нийтийн сүлжээнд хэрхэн автаж байгаа нь …

Ямар ч засваргүй гайхалтай фото зурагнууд

Өнөөдөр гэрэл зураг засварын Photoshop программыг чадварлаг эзэмшсэн хүмүүс олон болсон нь сайн хэрэг. Гэвч нөгөө талаар олон гайхалтай зургуудыг харсан хүмүүс засваргүй гэдэгт нь итгэхгүй байдаг болсон талтай. Алдартай сэтгүүлүүдийн хуудаснаа хэвлэгдэж, цахим ертөнцөд нийтлэгдэж байгаа олон зургууд засварлагдсан байдаг нь ч үүнд нөлөөлж байгаа хэрэг. Хэдий тийм боловч засвар хийгдээгүй ч нүд баясгам олон сайхан гэрэл зургууд бий …

Victoria’s Secret-ийн загвар өмсөгчдийн будагтай ба будаггүй төрх

Дотуур хувцасны дэлхийн алдарт брэнд Victoria’s Secret-ийн загвар өмсөгч бүсгүйчүүд гэвэл хүн бүрийн санаанд үзэсгэлэн төгөлдөр царай зүс, өв тэгш гоолиг бие орох нь эргэлзээгүй. Тэднийг хүн бүр үргэлж үзэсгэлэн гоо царай төрхөө улам бүр тодотгосон нүүр будалттайгаар, онцгой гоолиг бие галбираа ил харуулсан хувцастайгаар төсөөлдөг. Гэхдээ тэд эгэл бүсгүйчүүдийн л адил хүн юм болохоор нүүрний будаггүй, гэрийнхээ халаадтай, орондоо …

Таны урьд өмнө нь харж байгаагүй алдартнуудын ховор зургууд

Дэлхий дахинаа алдартай хүмүүсийн хэдэн мянган гэрэл зурагнуудын дунд тэдний өнгөрсөн үе, бага залуу байх үеийн зурагнууд ч олон бий. Тэрхүү хуучны зурагнуудыг үзэхэд та бид алдартнуудын бага балчир, идэр залуугийн төрхийг олж хардаг. Хуучны зүйл гэдгийн нэг онцлог тал нь ховор байдаг явдал бөгөөд ховор зүйлийг олж харна гэдэг бас нэг талын азтай, сонирхолтой хэрэг билээ. Энэ утгаараа алдартнуудын …

Дэлхийн томоохон 10 хотын хөгжлийн хувьсал

Жилээс жилд цаг хугацаа улам бүр хурдан өнгөрч, түүнийг дагаад маш олон зүйл өөрчлөгдөж байгаа юм шиг бидэнд санагддаг. Өдөр тутмын амьдрал яг урьдынхаараа өнгөрч байвч эргэн тойрны зүйлс асар хурдан өөрчлөгдөн хувьсаж байдаг. Энэхүү өөрчлөлтийг дэлхийн томоохон хотуудын тал дээр анзааран харвал 10 жилийн өмнөхөөс огт өөр болж хувирсан байгааг цөөнгүй хотын жишээн дээр харах боломжтой. Цөөхөн тооны өндөр …

1234...11Хуудас 3 - 11

Санал асуулга

Та аль үүрэн операторын хэрэглэгч вэ?

Та 2 сонголт сонгох боломжтой

Фэйсбүүк

Санал болгох