Хүн дунджаар өдөрт 8 цаг унтаж амрах шаардлагатай байдаг. Нойр чанартай, хангалттай байснаар хүний бие эрч хүчээр цэнэглэгдэж, ажил амьдралын амжилт бүтээл өндөр байдаг. Жилдээ 2920 орчим цаг буюу амьдралынхаа 1/3-ийг унтаж өнгөрүүлдэг бидний хувьд унтаж амрах орчин буюу ор маш чухал. Энэ нь зөвхөн унтаж амрахад тухтай байгаад зогсохгүй орон гэрийн интерьерт ч онцгой нөлөө үзүүлдэг. Тийм ч учраас дизайнерууд дараах өвөрмөц загвартай орнуудыг бүтээсэн бизээ.
1. Босоо ор
Дизайнер Ernesto Neto-гийн энэ ор нь голдоо хүн орж байрлах хэсэгтэй, яг л хөөсөн чихэр шиг том дэр юм. Зогсоогоороо унтах гэдэг санаанд багтамгүй хэрэг мэт боловч зохион бүтээгчийн зүгээс уг дэр нь хүнийг босоо байрлалд түших юм байна.
2. Шилэн хуванцар хоолойнууд бүхий эвхдэг ор
Берний зохион бүтээгч Nicola-гийн энэхүү ор нь шилэн хуванцар хоолойнуудаар хийгдсэн. Эвхсэн үедээ хайрцаг хэлбэртэй болох энэ орны шилэн хуванцар хоолойнуудыг тусгай холбогчоор холбожээ. Орыг ямар ч хэмжээний матрасанд тохируулан өөрчилж болох юм байна.
3. “Тэврэлт” ор
Tanya Aguiniga-гийн энэ орон дээр хэвтэхэд хэвтсэн хүний биеийн хэлбэр үүсдэг.
4. “Ой” ор
Shaw Lovell орныхоо хөлнүүдийг мод болгон сийлбэрлэж, модны мөчрүүд нийлж, нэг цогц болохоор хийжээ. Модны мөчир, навч, шувууны үүр зэргийг үнэхээр уран нарийн сийлбэрлэн бүтээсэн байна.
5. Геометрийн ор
Jacob + MacFarlane-ы бүтээл энэ орыг харахад хэт их металл орсон бөгөөд тав тухгүй мэт харагдаж байгаа ч технологийн хорхойтнуудад таалагдах бизээ.
6. “OM” хувирагч ор
Дизайнер Victor M. Aleman-ы багийнхан бага орон зайд тохируулж, энэ орыг бүтээсэн. Хоёр жижиг вандан сандал мөн ор болж хувирдаг. Гэхдээ одоогоор хоёр хэсгийг хэрхэн нийлүүлж ор болгох болон ямар материалаар хийгдэх нь шийдэгдээгүй байгаа ажээ.
7. “Letto Zip” ор
Дизайнер Florida-гийн энэ ор магадгүй залхуу хүмүүст зориулагдсан байх. Ороо засаж, хураах нь үнэхээр амархан.
8. “Private Cloud” ор
Хүүхэд насны дурсамж болсон бүүвэйлэгч ор.
9. Аварга том шувууны үүрэн ор
Энэ ор Green Garden үзэсгэлэнд тавигдсан байсан.
10. “Feel DeLuxe” ор
120 ширхэг зөөлөн бөмбөлгүүдийг зөөлөн уяагаар холбож, дурын хэлбэрт оруулж болно.
11. “Sound” ор
Орны хүрээгээр аудио систем суурилуулсан нь уг орон дээр хэвтэж байгаа хүнд дуу хөгжмийн онцгой мэдрэмжийг төрүүлнэ.
12. Гамбургер ор
McDonald’s-ын хорхойтнуудад гойд таалагдах ор.
13. Хөвөгч соронзон ор
900 хүртэл кг жинтэй зүйлийг даах энэ хөвөгч соронзон орны нэг сөрөг тал нь соронзон долгионууд амьд биетэд таатай бусаар нөлөөлдөг явдал юм.
14. Дүүжин ор
Дизайнер Le Beanock-ын энэ дүүжин ор олон хүний хувьд үнэхээр төгс бүтээл.
15. “Yin-Yang” ор
Дорнын хэв маягийг шингээсэн энэ ор эрэгтэй эмэгтэй хүмүүст бие биетэйгээ холбогдох боломжийг олгоогүй нь жаахан тиймэрхүү.
16. “Enignum” ор
17. “Cache” ор
Их хэмжээний мөнгөндөө санаа зовдог хүмүүст таалагдах байхаа.
18. Хөвөгч ор
Зэрвэс харахад хөвж байгаа мэт харагдах ч үнэндээ энэ орны ханатай хүрэлцсэн хэсэг гол тулгуур болж байгаа юм.
19. “Sosia” ор
Хоёр хэсгээс бүрдэх энэ орыг тохиромжтой үед нь нийлүүлээд нэг хүний ор болдог.
20. “Intended” ор
Шөнөжин нэг байрлалаар унтах болохнээ.
21. Номон ор
Японы дизайне Yusuke Suzuki-гийн энэ орыг шөнөдөө дэлгэж унтаад өдөр нь эвхээд нэг буланд тавьчихна. Эсвэл хүүхдийн тоглох хэсэг болгож болно.
22. “Trix” ор
Дизайнер Piero Lissoni-гийн бүтээл, резин холбоосоор холбогдсон гурван хэсгүүдийг нэг хүний ор, буйдан, сандал болгож болно.
23. “Itbed” ор
7 мм-ийн картоноор хийгдсэн энэ ор үнэхээр авсаархан. Минут хүрэхгүй хугацааны дотор эвхэж, дэлгэнэ.
24. Аварга сойзон ор
Том гэгчийн сойзны зөөлөн үснүүд дунд унтаж амарна.
25. Аварга нэхмэл ор
Зөөлөн бүдүүн кабель утсыг хүссэнээрээ нэхэж, сүлжээд дээр нь унтаж амарна.
Боогий
2015/02/26 at 20:04
Сайхан нам унтмаар санагдчихлаа.
Зочин
2015/02/26 at 20:23
Сэтгэгдэл * :-)
Зочин
2015/03/08 at 15:44
Зарим орон дээр нь ямар ч секс хийх боломжгүй юм байна