Пицца: Хүн бүр үүнд дуртай, бас хэзээ ч хүмүүсийн хэрэгцээнээс гарахгүй хоол гэдэгтээ маргах хүн цөөхөн биз ээ. Бид байгалиасаа л пиццанд дуртай байдаг. Танд хачирхалтай санагдаж мэдэх юм, гэхдээ ямар зурхайн ордод төрснөөс шалтгаалж, хүмүүс ямар төрлийн пицца иддэг болохыг одон орон судлаачид сонирхолтой байдлаар тогтоожээ.
Зурхайн ордууд ямар төрлийн пиццанд нугасгүй дуртай байдаг юм бол? Хамтдаа асуултын хариултыг мэдэж авцгаая.
Хонь: Пан стилийн пицца
Пан стилийн пицца нь зузаан гурилтай байдаг бөгөөд илүү өег гэж хэлэхэд буруудахгүй. Ерөнхийдөө пиццаны оригинал хувилбар бөгөөд хөвсгөр учир идэхэд үнэхээр амттай.
Үхэр: Пепперони
Үхрүүдийн сонголт шилдэг нь байдаг. Тэд туршлагатай бас түшигтэй хүмүүс бөгөөд үүнийг тэдний пиццаны сонголтоос харахад андашгүй. Үхрийн ордод төрсөн хүмүүс үргэлж пепперони пицца захиалж иддэг байна.
Ихэр: Хавай
Та дуртай ч бай, дургүй ч бай, ихэнх хүмүүс хавай пиццаг захиалж иддэг нь бичигдээгүй хууль юм. Тэдгээр хүмүүсийн дунд ихрийн ордод төрөгсөд зайлшгүй багтана. Тэд сониуч зантай болоод ч тэр үү, гахайн мах болон хан боргоцотой пиццаг амаа олохгүй иддэг.
Мэлхий: Маккарони бяслагтай
Пиццаг магадгүй маккарони бяслаггүйгээр төсөөлөхийн аргагүй байх. Маккарони бяслаг пиццаг илүү амттай болгодог. Үүнийг мэлхийнүүд сайн мэддэг тул, тэд бяслагтай пицца захиалж идэх дуртай байдаг байна. Энэ үедээ мэлхийнүүд диваажинд байгаагаар өөрсдийгөө төсөөлдөг гэнэ.
Арслан: Маханд дурлагсад
Пиццанд хангалттай хэмжээний мах бий юу? Энэ асуултыг ихэвчлэн арслангийн ордод төрсөн хүмүүс пицца захиалах үедээ асуудаг. Мэдээж хэрэг хангалттай хэмжээний мах байлгүй яахав.
Охин: 4 төрлийн бяслагтай
Охины ордод төрсөн хүмүүс сайхан сэтгэлтэй, дадлага туршлагатай байдаг тул, тэднийг 4 төрлийн бяслагтай пиццаг тогтмол захиалж иддэгт гайхаад байх зүйлгүй.
Жинлүүр: Тал нь зайдас болон тал нь пепперони
Тэд тэнцвэрийг хангахыг эрхэмлэдэг. Энэ нь пицца захиалахад нь хүртэл нөлөөлнө гэж хэн санах билээ. Гэхдээ, пицца захиалж идсэнээр жинлүүрүүдийн санаа зовнил арилж, биеийн байдал нь илүү дээрддэг гэнэ.
Хилэнц: Улаан чинжүүтэй нимгэн пицца
Тэд бол зоригтой, хүсэл тэмүүлэлтэй бас зөрүүд хүмүүс. Тийм ч учраас хилэнцүүд улаан чинжүүтэй пицца /халуун ногоотой/ захиалж иддэг байна. Тэдний уур бухимдал, стрессийг халуун ногоотой зүсэм пицца хэвийн болгох болно.
Нум: Супрем
Нумын ордод төрөгсөд тоглоом хийхдээ гаргууд хүмүүс. Түүнчлэн, тэд хэр баргийн зүйлд санаагаа чилээгээд байдаггүй. Энэ нь тэдний бусад хүмүүс тэгтлээ захиалж иддэггүй ч, үргэлж шахуу супрем пицца захиалж иддэгтэй салшгүй холбоотой биз ээ.
Матар: Мөөгтэй пицца
Хариуцлагатай, сахилга баттай матрууд өөрийгөө хянах чадвартай. Тэдэнд найрлага дахь орц нь тэнцүү хэмжээгээр орсон пицца яг тохирно. Яншуй, мөөг болон сармис – энэ пицца бол тэдний сонголт.
Хумх: Маргарита
Тэд хийсэн сонголтдоо эргэлзэхийг хүсдэггүй. Тиймдээ ч эхнээсээ маргарита пиццаг сонгосоор ирсэн – энэ пицца Италийн Наплест алдартай.
Загас: Найзуудынх нь идэхийг хүсэж буй пицца
Тэд бол төрөлхийн нөхөрсөг зантай хүмүүс учир найзуудынхаа сонголтыг хүндэтгэнэ. Найз нар нь ямар ч пицца идсэн, загаснуудад таалагдах нь гарцаагүй. Тэд үг дуугүй, ойлголоо, пиццагаа захиалцгаая гэж хэлнэ.
Та үүнтэй санал нийлэх үү? Та ихэвчлэн ямар төрлийн пицца захиалж иддэг вэ? Бидэнтэй санал бодлоо хуваалцаарай.