Нострадамусын мэргийн тойрог – хуудас цаас, бөгж бэлдээд асуултынхаа хариултыг олж мэдээрэй!

1

Одоо болтол биелэлээ олоод байгаа Нострадамусын зөгнөлийг хүн болгон мэднэ. Өнөөдөр энэ тухай ярих гэсэнгүй. Тэрээр ирээдүйг зөгнөж хэлээд зогсоогүй мэргийн тойрог гээчийг бий болгосон хүн ажээ.

Ямар нууц тойрог болох, хэрхэн тайлж уншихыг та бүхэндээ танилцуулахаар бэлдлээ.

 

Нострадамусын тойрог

Энэ мэрэг тусгай эрдэм мэдлэг, багаж хэрэгсэл, хүч шаардахгүй. Танд хэрэгтэй зүйл гэвэл хуудас цаасан дээр 21 бүс зурах л хэрэгтэй. Эсвэл доорх бэлэн зургийг хэвлээд авсан ч болно.

Бас бөгж эсвэл чулуу (үнэт эсвэл хагас үнэт) хэрэгтэй. Ямартай ч таны эдлэж хэрэглэж байсан зүйл байх юм, таны энергийг шингээсэн зүйл.

Бэлтгэл ажил дууслаа, одоо мэргэндээ оръё. Таны сэтгэлийг зовоож байгаа асуултаа өөрөөсөө асуу, анхаарлаа төвлөрүүл. Хамгийн гол нь асуултаа зөв тодорхойлох хэрэгтэй. Бас нэг чухал зүйлийг анхаарна – хариулт нь “тийм” эсвэл “үгүй” байхаар асуулт тавих ёстой.

Асуултаа тавиад сонгосон зүйлээ цагиргийн төв рүү шид. Шидсэн зүйл ямар нүх дээр унаж байна, тэр таны хариулт. Бөгжөө шид – таны сонгосон тоо юу илэрхийлж байгааг уншиж танилцана уу.

Хариултын тайлал

1. Тийм

Сонгосон замаасаа бүү хазай, зорилгодоо хүрэхээр цааш яв – та амжилтад хүрнэ.

 

2. Тийм

Таны замд саад бэрхшээл учирна гэхдээ та давж гарч чадна.

 

3. Тийм

Үр дүн таныг баярлуулна. Хамгийн гол нь бага асуулт асуу, их хүч зар.

4. Магадгүй

Хэрвээ ямар нэгэн зүйл саад болоод байвал тавьж явуул, энэ бол таны өнгөрсөн амьдрал. Тавьж явуулж чадвал та авч чадна.

 

5. Заавал

Бусад хүмүүс юу бодож байгаа бол гэсэн бодлоо орхи. Барьснаа хийж дуусга.

 

6. Асуудалд бэлд

Бүгдийг өөрөө шийдэхийг бүү хичээ – хажууд байгаа хүмүүсээсээ тусламж хүс.

7. Тодорхойгүй

Цагаасаа өмнө санаа зовох зүйлгүй, аливаа зүйл байгаагаараа л байг.

 

8. Бэлэн бай

Бүү тайвшир, сайн таньж мэдэхгүй хүмүүст бүү итгэ. Таныг хуурч мэхлэх эрсдэлтэй.

 

9. Заавал

Бүх зүйл бүтнэ, гэхдээ ойр дотны хүмүүсийн туслалцаа дэмжлэгтэйгээр. Тусламж гуйхаасаа бүү ич.

10. Тийм

Өөрийнхөө мэдрэмжинд найд – таны итгэлийг алдахгүй.

 

11. Арай эртдэнэ

Түр хүлээ, эргэн тойрноо сайтар ажигла. Эхлээд нөхцөл байдлыг дүгнэж цэгнэ, дараа нь үйл хэрэг болго.

 

12. Үгүй гэснээс тийм гэсэн нь дээр

Чухал биш бусдын анхаарал, хүндэтгэлийг хүлээх гэж бүү хичээ. Энэ тохиолдолд бүх зүйл хурдан шуурхай явагдана.

13. Үгүй

Бүх зүйл санамсаргүй болно. Өөртөө итгэлтэй байх цаг нэгэнт болжээ.

 

14. Амжилтад найдаж болно

Ямар нэгэн зүйл хийхээр шийдсэн бол хойш тавих хэрэггүй.

 

15. Тийм

Хувь тавилангийн өөрчлөлт явагдана, танд амжилт авчрах өөрчлөлт. Яаран хөдлөх хэрэггүй.

16. Бүх төлөвлөгөө биелнэ

Бүх зүйл болно, гэхдээ төлөвлөснөөр бус. Хувь тавилан огцом өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй, бэлэн байгаарай.

 

17. Бүдэг бадаг

Өөрөө тодорхой зорилгогүй мөртлөө бусдаас ихийг хүсэж байна. Эхлээд өөрөө ойлго, энэ тохиолдолд бүх зүйл өөрсдийн байрандаа ирнэ.

 

18. Хүнд хэцүү үед бэлэн бай

Таны хүссэнээр болохгүй, гэхдээ энэ таагүй үе таны ирээдүйн таатай эхлэл болно.

19. Биеэ барь

Өөртөө итгэлгүй байх нь зорилгодоо хүрэхэд саад учруулна.

 

20. Тийм

Амжилт таны талд. Амьдралыг мэдэр, боломжтой бүхнийг ав.

 

21. Тийм

Зүтгээд бай. Зорилгодоо хүрэхэд жоохон зай үлджээ.

 

Санаа зовоогоод байгаа асуултандаа хариулт авах энгийн ийм арга байх ажээ. Мэрэг төлөг таны ирээдүйн амьдралыг яг таг хэлэхгүй болохыг анхаараарай. Таны амьдрал хэрхэн өөрчлөгдөх нь таниас өөрөөс тань ихээхэн шалтгаална, зарим нэг тохиолдолд шийдэмгий байж арга хэмжээ авах хэрэгтэй байдаг.

15
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *