Гэрээсээ олсон эсвэл захаас худалдаж авч байсан хуучин чемоданд тань бүх л ертөнц багтдаг юм биш биз! Мэдээж хэрэг дурсамжтай авдраасаа салах тийм ч амар ажил биш. Хэрэв та ч бас хуучин чемоданд дуртай бол чемоданаа дахин ашиглах 12 төрлийн санааг танилцуулж байна!
Чемоданаа өрж “шүүгээ” босго
Хуучин хэд хэдэн чемоданыг дээр дээр нь давхарлаж тавиад дотор нь жижиг сажиг зүйлсээ хадгалаарай.

Өглөөний цайгаа зөөх поднос
Чемоданы дээд хавтан болон обойны жаахан хэсгийг ашиглаад өглөөний цай зөөх төгс поднос хийгээрэй!

Хувцсаа хадгалах
Шүүгээндээ хувцсаа чихэлгүй улирлын хувцаснуудаа чемодандаа хийж зөв хадгалаарай!

Ширээ
Хуучин чемодандаа хөл нэмэхэд л орны хажууд тавих ширээтэй болчихно.

Ханын шүүгээ
Ийм шүүгээнд уран бүтээлийн хэрэгслүүд эсвэл эм тариагаа хадгалж болно.

Ил захидлын хайрцаг
Ямар нэг баярын арга хэмжээ төлөвлөж байна уу – хурим юм биш биз? Тэгвэл танд чемодан заавал хэрэг болно!

Хүүхэлдэйн байшин
Таны хүүхдэд таалагдах итгэмээргүй сайхан байшин.

Орны дэргэдэх ширээ
Энэ таны унтлагын өрөөнд бага ч болов чимэг нэмнэ.

Нохойн хэвтэр
Таны үслэг найз хамгийн сайхныг хүртэх ёстой! Чемоданаа түүний хувийн орон зай болгон хувирга.

Аяга тавих ширээ
Эсвэл нохойдоо хоол идэх хэсэг гаргаж өг.

Пикникт авч явах сагс
Чемоданаа сагс болгон ашиглаад байгальд гараарай!

Хөлийн тавиур
Эцэст нь урт удаан өдрийн сүүлд ядарсан хөлөө амраах газартай байна гэдэг ч бас чухал шүү.

Хөөрхөн
Гоё
Буруу
Гайхмаар
Тэнэглэл
Ха Ха
Бахархмаар
Харамсалтай



