2013 оны Женевийн авто шоуны гайхалтай төмөр хөлгүүд

0

2013 оны Женевийн авто шоуны гайхалтай төмөр хөлгүүд


Швейцарийн Женев хотноо жил бүрийн 3-р сард болдог Женевийн авто шоуны энэ жилийн шоу 2013 оны 3-р сарын 5-наас 17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа бөгөөд 83 дахь удаагийн Женевийн авто шоунаа Дэлхийн 30 гаруй орны 260 орчим автомашин үйлдвэрлэгч компаниуд 700 гаруй шинэ загварын төмөр хөлгүүдээ танилцуулж байгаа юм байна. Энэхүү шоунаа тавигдсан автомашин үйлдвэрлэгч компаниудын шилдэг дизайнерууд болон загвар дизайны чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын оюун бодол, тооцооллоор бүтсэн гайхалтай машинуудын зургуудыг толилуулъя.Энэ удаагийн шоунд танилцуулагдсан хурд хүчний гайхамшиг, эдийн засаг болон байгаль орчинд ээлтэй гэхчилэн өөр өөрийн гэсэн давуу тал, онцлогууд бүхий машинуудын дундаас онцлон нэрлэхгүй байхын аргагүй машинууд гэвэл компанийхаа 50 жилийн ойгоор худалдан авагчдад хүрч байгаа Lamborghini Veneno нэртэй 750 морины хүчтэй загвар, Ferrari компаний түүхэн дэх хамгийн хурдан, хүчирхэг, дэвшилтэт загвар болох 963 морины хүчтэй LaFerrari загвар, 1,15 сая долларын үнээр үнэлэгдсэн гэдгээрээ худалдан авагчдын тааллыг хамгийн их хүлээсэн McLaren P1 загвар, эдийн засагт хэмнэлттэй хамгийн шилдэг машинаар нэрлэгдэх магадлал тун өндөртэй байгаа Volkswagen XL1 загвар, авто тоноглолын AC Schnitzer студийн бүтээлүүд, зохион байгуулагчдын зүгээс нэрлэсэн шилдэг таван машины нэг Parcour Concept загвар, Rolls-Royce Motor Cars компаний түүхэн дэх хамгийн шилдэг, хамгийн хурдан загвар болох Rolls-Royce Wraith загвар, Европын IED дизайн институтын оюутнууд болон Alfa Romeo компаний дизайнеруудын хамтран зохион бүтээсэн Alfa Romeo IED Gloria Concept загвар зэрэг юм.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Tsogjavhlankblood

    2013/03/14 at 13:55

    laitai

  2. xfire

    2013/03/14 at 15:14

    ter provo jiip bol unxeer goy yuma

  3. McTavish

    2013/03/14 at 17:14

    зүгээр л гайхамшигтай… гэхдээ би лав машин авах дээр тулвал машин авахгүй ээ сайхан спорт унадаг дугуй авна…

  4. uniQu3

    2013/03/14 at 18:39

    үнэхээр сайхан хөлөгнүүд байна.

  5. jerry-man

    2013/03/14 at 22:07

    киа гийн машин янзтай юм

  6. Зочин

    2013/03/15 at 00:51

    murguldvul uilhaar l mashinuud bn

  7. Зочин

    2013/03/15 at 10:26

    provo benz 2toi bol yu yrihavdee busad ni ch ylgaagui saihan amitad bn !

  8. Зочин

    2013/03/15 at 10:53

    lamborginii saak amitan bna 200km iig heden sek gelee bz angaailgah hurdan hamgiin unetein 4.5saya $

  9. Зочин

    2013/03/15 at 16:03

    [quote]ter provo jiip bol unxeer goy yuma
    [/quote]
    shaa lalaraa!

  10. Alexandro

    2013/03/15 at 21:45

    гайхалтай

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *